2018/02/13

Шатахуун импортлогчдын шантаажинд далан таваар бууж өгөөд “Одоо шатахууны үнэ өсөхгүй” хэмээн мэдэгдэж суусан тань хэдхэн хоногийн өмнө. Тэгвэл өнөөдрийн байдлаар АИ92 бензиныг Шунхлай 1730, СодМонгол 1660, МОйл 1660, Тэс 1740 төгрөгөөр иргэдэд  худалдан борлуулж байна.

Ядарсан ард түмнийг тань хэдхэн компанийн увайгүй эзэд ийнхүү улам дарлаж байна. Цагаан сар дөхсөн энэ өдрүүдэд хүн бүр л таван төгрөгөө хэмнэх, байгаа хэддээ тааруулаад сайхан шинэлчих гэсэн ганцхан хүсэлтэй яваа. Гэвч тавгийн идээ, буузны мөнгөөрөө балга бензин авах дээрээ тулчихаад байна. Роснефть компани өөрийн төлөөлөгчийн газраа байгуулах болсон тухай, болосруулах үйлдвэр барих гэсэн сайхан үгсээр хулхин дээр цэцэг ургуулж суухад тань өнөөх л задарсан хэдэн нөхөд чинь ийнхүү үнээ нэмж орхилоо. Үнэ нэмсэн эсэхийг та өөрөө явж хардаггүй юм гэхэд өөрийн жолоочоосоо, юмуу ойр тойрныхоо машинтай хүнээс асуугаад үзээрэй.

Үнээ зохимлоор нэмсэн зарим нэг газрынх нь тусгай зөвшөөрлийг цуцлах тухай ярьж байсан ч мөнгө улаан нүд цагаан гэгчийн үлгэр болоод амар сайхан даа жаргалаа. Үүндээ урамшсан тэд дахиад л үнээ зохимлоор хөөрөгдөж, тэрбүү хэл зарим нь 110 төгрөгөөр хүртэл нэмсэн байна. Уг нь үнэ нэмэх асуудал үүсэхээс өмнө АИ92 1630 төгрөгөөр борлуулагдаж байлаа. Ард түмний их итгэл дээр дөрөөлж албан тушаалын моринд мордсон гэдгээ та мартах учиргүй. Харамсалтай нь одоогийн байдлаар амьдрал дээр таны үг, үйлдэл хоёр тань алд, дэлэм зөрөөд байна, Ерөнхий сайд аа. 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:49.0.147.60      2018-02-13 10:32:12
uildel ug 2 taraad bhiin hrn ene medeenii site zuruulj bicheed bhiin
 
 
IP:180.149.78.99      2018-02-13 12:55:31
Улс орны удирдагч нар нь энэ муу даварцан хэдхэн компаниудад төрийн төмөр нүүрээ харуулж нам дарж чадахгүй, ядарсан ард түмнээ доромжлоод байгаа юмуу хаашаа юм бэ, бүхэл бүтэн татвараас нь чөлөөлж, тэглээд байхад даварсан юмнууд шуналын туламнууд хэлсэндээ байж, ядаж жаахан ч гэсэн эх орон ч баймаар юм. Та нарыг тэнгэр нэргэнэ дээ луйварчидаа!!! Энэ бүгдийн цаана нь том улс төрчид нь байдаг байхдаа, тэгээд давраад ичих нүүргүй сууж байхгүй юу, муу хувалзнууд. энэ 76-н хулгайчуудыг буудвал таарна
 
 
IP:59.153.112.18      2018-02-14 02:56:00
Dur esgesen muu byalduuch. Taniulaad bai, taniulaad bai taraa! Chamaig jinhene hydalch, mergejliin dur esgegch gej humuusiin yaridag ni orgui zuil bish baij!!!! Tuiii...