2018/02/13

Кёкүшюзан Д.Батбаяр энэ сарын эхээр Гэгээн Валентины өдрийг тохиолдуулан ханьдаа зориулсан хайрын шүлгийн уралдааныг зарласан билээ.

Тэгвэл тэрбээр өнөөдөр 15:00 цагт шүлгийн уралдааныхаа ялагчдыг зарлахаар болсон байна. 

Кёкүшюзан Д.Батбаярын тухайд өнгөрсөнсард гэргий Т.Баясгаландаа зориулан өөрийн “Facebook”-дээ шүлэг тэрлэж, энэ нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж чадсан юм.

Кёкүшюзан Д.Батбаярын зарласан тус шүлгийн уралдаанд өнгөрсөн хугацаанд 1000 орчим шүлэг иржээ.

Уралдаанд шилдгээр шалгарсан нэг шүлгийн эзэнд Японд сүмо үзэх тасалбар, хоёр, гуравдугаар байрт шалгарсан шүлгийн эздэд гар утас тус тус гардуулах юм байна.

Шилдгээр шалгарсан гурван шүлгийг Д.Батбаяр энэ сарын 14-нд Гэгээн Валентины өдрөөр гэргий Т.Баясгаландаа бэлэг болгон гардуулахаар төлөвлөжээ.

Мөн шилдэг шүлгүүдээр дуу бүтээж олны хүртээлд хүргэх боломжтой талаар тэрбээр өөрийн “Facebook”-дээ бичсэн байна.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:202.72.246.147      2018-02-14 10:24:50
Энэ 2 ийг хархаар инээд хүрээд байдгийн. Ингэж дугуй дугуйгаа олох гэж хэхэхэ, Яг таарсан таар шуудайнууд, Хоосон толгойтнууд шд