2018/02/13

Дэлхийд алдартай "The Voice of Mongolia” шоуг "Монгол HD” телевизийн уран бүтээлчид албан ёсны онцгой эрхтэйгээр анхлан хүргэж байгаа билээ. Шоу анх /2018.01.21/ анхны дугаар эфирээ цацаж байсан юм. Долоо хоног бүрийн ням гарагийн  оройн 19:30 цагаас гардаг тус  шоу анх гарч эхэлсэн цагаасаа эхлээд л үзэгчдийг бяцхан хүлээлтэд оруулж байв.

Шоуны шүүгчдээр УГЗ С.Ононбат, МУГЖ Д.Отгонбаяр, Монгол Улсын Төрийн соёрхолт, Д.Болд, дуучин Д.Уламбаяр нар ажиллаж байна.

Хоёрдугаар шатанд тэнцсэн оролцогчид сонгосон шүүгчдийнхээ удирдлага дор баг болон хуваагдаж ижил дуугаар өрсөлдөх юм. Ижил дууг өөрсдийнхөө дуулсан оролцогчдоос шүүгчид нэгийг нь ялагчаар тодруулна. Хэрэв шүүгчдийн санал тэнцвэл оролцогчдын хэн нь ялахыг шодож шийднэ.Тэгвэл эдгээр  дөрвөн шүүгчдийн багт ямар ямар хүмүүс байгаа бол сонирхоцгооё.

 VOICE OF MONGOLIA: Шүүгчдийн багийн онцлох, хүчтэй оролцогчид

Шүүгч Д.Уламбаярын баг дөрөв дахь долоо хоногийн байдлаар  есөн хүнтэй байна. Үзэгчид эдгээр оролцогчдоос Ц.Энгүүнийг хагас шигшээ амьд тоглолт буюу дөрөвдүгээр шат хүртэл явах  өндөр магадлалтай хүчтэй оролцогч  гэж дүгнэж байгаа. Түүний мэдрэмж, авьяас чадвар давтагдашгүй гэж шүүгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Тэрбээр багаасаа дуулах авьяастай, хөгжмийн онцгой мэдрэмжтэй болох нь тодорсон ч өнөөг хүртэл дууны төрлөөр ямар нэг уралдаан тэмцээнд оролцож олны өмнө ил гарч байгаагүй  нуугдаж байсан "эрдэнэ” ийнхүү  "The Voice of Mongolia” шоуны тайзнаа  гарч ирсэн юм.

VOICE OF MONGOLIA: Шүүгчдийн багийн онцлох, хүчтэй оролцогчид

Шүүгч С.Ононбатын баг дөрөв дахь долоо хоногийн байдлаар найман хүнтэй байна. Түүний багаас онцлох хүчтэй  оролцогч бол  математикийн багш Б.Идэржавхлан юм. Тэрбээр "Universe best songs 2010” шалгаруулалтын тэргүүн байр, гранпри шагналын эзэн Б.Жавхлантөгсийн төрсөн дүү юм. Хэдийнээ олны танил болсон ахтайгаа усны дусал шиг адилхан Б.Идэржавхлан "Буруу эргэлт” киноны дууг найзынхаа гэгээн дурсгалд зориулж тун чадварлаг дуулж, бүх шүүгчээс өндөр үнэлгээ авсан билээ.

VOICE OF MONGOLIA: Шүүгчдийн багийн онцлох, хүчтэй оролцогчид

Шүүгч Д.Болдын баг  дөрөв дахь долоо хоногийн байдлаар арван хүнтэй байна. Тэрбээр шүүгчид дундаас хамгийн их оролцогчид сонгожээ. Үзэгчид  Д.Болдын багаас цааш эцсийн шат  хүртэл явах магадлалтай оролцогчдын нэгээр Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяагийн шавь Л.Насанбуяныг нэрлээд байгаа юм. Тэрбээр хөгжмийн зохиолч "Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” тэмцээний шилдэг 13 оролцогчийн нэгээр тодорч, "Universe best songs-2012” уралдаанд амжилттай оролцож байсан юм.

VOICE OF MONGOLIA: Шүүгчдийн багийн онцлох, хүчтэй оролцогчид

Шүүгч Д.Отгонбаярын баг дөрөв дахь долоо хоногийн байдлаар долоон хүнтэй байна. Түүний багаас  онцлох оролцогч бол Г.Мөнх-Эрдэнэ юм. Тэрбээр UBS телевизийн уран бүтээлчдийн зохион байгуулсан "My Voice” /2015/, "Universe Best Songs” /2016/ гэх мэт уралдаан тэмцээнд амжилттай оролцож байсан бол энэ удаа "The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийг зорин иржээ. Харин одоо тэр жүжигчин мэргэжил эзэмшихээр Сити их сургуульд суралцаж байгаа юм.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:43.228.130.186      2018-02-13 14:30:53
Boldiinh iluu baina