2018/02/13

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли "Vogue" сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. 

-Энэ бол таны найруулж буй тав дахь бүтээл. Таны өмнө нь найруулсан бүтээлүүд ихээхэн амжилт олсон. Энэхүү бүтээлч гэсэн амжилт олно гэдэгт итгэлтэй байна?

 

-Тийм ээ. Тун удахгүй энэхүү бүтээл минь нээлтээ хийж, олон мянган хүнийг өнгөрсөн бөгөөд бодит түүх рүү аялуулах байх. Сэтгэл минь их хөдөлж байна.

 

-Та яагаад Камбожийн талаар уран сайхны кино хийхийг хүссэн юм бэ?

 

-Нэгт гэвэл хүүтэй юм холбоотой. Миний хүү Маддокс Камбож улсын иргэн. Хүү минь эх орондоо их хайртай. Гэхдээ энэ гайхалтай улсын түүх соёл надад их таалагддаг. Би “Камбож охины тэмдэглэл” номыг уншихдаа өнөөдөр бүтээгдэж буй киноныхоо санааг олсон гэхэд болно.  Камбож орны талаар хүүтэйгээ их удаан ярилцсан.

 

-Энэхүү уран бүтээлд хүү тань их туслалцаа үзүүлсэн гэсэн?

 

-Тийм ээ. Энэ киноны ачаар хүү минь ирээдүйд хэн байхаа шийдсэн. Түүний шийдвэр надад их таалагдсан. Хүү минь найруулагчийн туслахаар ажилласан. Тэр зураг авалтын турш ганц ч удаа ажлаасаа хоцроогүй. Олны хэсэгт тоглож буй жүжигчдийг хариуцан ажилласан. Хүүгээрээ их бахархсан шүү.

 

 

-Та 2002 онд Камбож улсаас Маддоксыг өргөн авсан. Яагаад энэ хүүг өргөж авсан юм бэ?

 

-Ямар нэгэн учир шалтгаан байхгүй. Зүгээр л хүүгээ болгохыг хүссэн.  Миний сонголт олон хүнд аз жаргал авчирсан.

 

-Маддокс ямар мэргэжилтэй болохыг хүсэв?

 

-Найруулагч. Гайхалтай олон бүтээл гаргана гэдэгт итгэж байна.

 

-Таны уран бүтээлээр ярих хэрэгтэй байх.

 

-Мэдээж хэрэг.

 

 

-Та яагаад дайны талаар өгүүлсэн бүтээл хийхийг хүсэв?

 

-Хэн ч дайныг хүсдэггүй. Дайн, мөргөлдөөн, эмх замбараагүй байдлын улмаас ямар олон хүүхэд хохирогч болж байна. Энэ бүхэн одоо хүртэл үргэлжиж байна. Тэр хүүхдүүд яагаад хүсээгүй дайныхаа хохирогч болж байгаа юм. Хэрвээ та насанд хүрсэн, шийдвэр гаргах насны хүн бол энэхүү бүтээлийг үзэх хэрэгтэй. Хэрвээ бид нэгдэж чадвал энэ бүх уйтгар гуниг, нулимсыг зогсоож чадна. Зөвхөн эв найрамдал, хүнлэг чанар бидэнд дутагдаж байна.

 

-Мэдээж хэрэг энэ бүтээл хийгдэж байхад тантай болон гэр бүлтэй чинь холбоотой олон мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан?

 

-Үнэхээр хэцүү байсан. Хүүхдийнхээ ачаар би ганц ч удаа уйлаагүй. Хүүхдүүд минь намайг зоригтой байхыг хүссэн. Би хүүхдүүдийнхээ ачаар зоригтой байж, дуусгаагүй ажлаа гүйцээх урам авсан. Хэрвээ тэд миний хажууд байгаагүй бол би хаана байхаа мэдэхгүй байна. Миний хүүхдүүд бол миний бүх зүйл. Миний амьдралын гол утга учир бол хүүхдүүд. Би үүрд оршин тогтнох гэр бүлтэй болохыг хүсдэг. Тиймээс амьдралд учирсан саад бэрхшээлийн өмнө өвдөг сөгдөхгүй байхыг хүсдэг. Би хүүхдүүдийнхээ төлөө илүү хүчтэй, эрүүл байх ёстой.

 

-Та саяхан хүүхдүүдийнхээ хамтаар Камбожийн сүр жавхлант эзэн хаан Нородом Шимамонитэй уулзсан. Уулзалт ямар байв?

 

-Гайхалтай. Мэдээж хэрэг тийм эрхэмсэг хүнтэй уулзахаасаа өмнө би айж байсан. Би хажуудаа байсан бяцхан хүүхдүүдийнхээ ачаар айдсаа даван гарсан.

 

-Өнгөрсөн хугацаанд та НҮБ-ын энхийн элчинйн хувиар олон газар очиж, эх орноосоо дүрвэсэн иргэдтэй хүртэл уулзсан?

 

-Эдгээр уулзалтууд намайг дэлхийг өөрөөр харах боломжийг олгосон.

Тэрбээр Камбожийн иргэний дайны өгүүлэх “Камбож охины тэмдэглэл: Тэд эхлээд миний эцгийг хөнөөсөн” уран сайхны киног найруулсан юм. Тус бүтээл тун удахгүй албан ёсоор нээлтээ хийх билээ.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.