2018/02/13

Дэлхийн хөгжмийн урлагийн хөгжил дэвшилийн хандлагыг шууд утгаар нь хуулбарлахаасаа илүүтэй Монголчуудынхаа оюун санааны хөрсөнд зөв буулгаж, өөрсдийнхөөрөө үзэл бодол, цаг үеээ дуундаа мөнхлөн үлдээдэг цөөхөн хамтлагуудын нэг нь “НОЁН НОХОД буюу MR.DOGGS “ хамтлагийнхан. Тэгвэл энэ удаа ПАПАРАЦИ дуран маань уг хамтлагийн гишүүн Хойлогоог онилжээ. Тэрээр тунчиг завгүй явж байгаа харагдана лээ. Учир нь үнэнч нөхөрлөл, хайр дурлалын дуугаараа залуусыг байлдан дагуулдаг тус хамтлагийнхан 10 гаруй жилийн дараа эргэн нэгдэж маргааш буюу Гэгээн хайрын өдрөөр CORPORATE CONVENTION CENTER-ийн их танхимд бут авах гэж байна. Хойлогоо энэ удаа тайзан дээр гарч дуулахгүй арын албыг бат дааж продюссерийн ажлыг хийж байгаа гэнэ лээ. Тиймдээ ч бүх л ажлаа амжуулах гээд завгүй явж байна даа. Тэд энэ удаа тансаг, тунчиг дээд хэмжээний тоглолт зохион байгуулах гэж байгаа гэнэ лээ. Тэдний тоглолтыг зорин ирсэн үзэгчид дундаас нэг азтан шалгарч машин бэлэглэх гэнэ  шүү. Ямартай ч тэр бүр камерт олзлогдоод байдаггүй уран бүтээлч маань тоглолтын ажил гэж гүйж байгаад дуранд буужээ. Сонирхуулан хэлэхэд тоглолтын тасалбарын үнэ 50000 төгрөг гэх сураг сонсогдоно лээ. Аргагүй л дээд зэрэглэлийн тоглолт болох нь ээ.    




















Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:112.72.11.107      2018-02-13 18:20:21
Hairiig meder enehvv niitlel zuv zvitei niitlel bna minii tom hvv mini odoo 40 nasnii bosgo alhaj bnaa hani ni uuruus ni 8 dvv ym gehdee minii hvv ger hvliinhee tvlvv ih charmaij uuriiguu zasaj uurchilj biyee zuv avch yvdagt eej hvnii huvid ih bayrtai bga ehner ni 2 sariin 14 nd tursun margaash huvsguluus manaid ger bvlteigee irj sar shine unguruuguud butsna. Ene toglltiig vzvel minii uvvhdvvded az iveeh ym shig zun sovin tataad hna daa
 
 
IP:66.87.150.29      2018-02-13 23:46:28
Ямар гоё юм бэ? амжилт хүсье
 
 
IP:174.231.135.90      2018-02-14 08:18:12
Nohoi shig nertei gar uu
 
 
IP:202.72.246.147      2018-02-14 10:17:56
Менежмент муу байна даа. Дээд зэрэглэлийн тоглолт л юм бол бэлэг нэртэй төмрийн сэгээр хуурах хэрэггүй, Тоглолтыг нь үзнэ. Машиныг чинь хожвол авахгүй шүү.