2018/03/12

Жорлонгоо өөрчлөх санал гаргаж түүнийгээ хэрэгжүүлж яваа экс гишүүн Ц,Оюунгэрэл багаа улам хүчирхэгжүүлсээр байна.  Тухайлбал УИХ-ын хамгийн залуу гишүүнээр нэрлэгдэж явсан Р.Эрдэнэбүрэнг элсүүлжээ. Тэрбээр мөн жилийн өмнөөс “Сумаа Шинэчилье” төслийг хэрэгжүүлж буй. Тэгвэл экс хоёр гишүүн төслөө нэгтгэн “дөрөө харшуулж” хөдөө орон нутагт соёлын үрийг тарихаар аян замдаа гарчээ. Тэд цаашид 21 аймгийн 330 гаруй сумаар тойрох гэнэ. Ц.Оюунгэрэл хатагтай Р.Эрдэнбүрэнгээс гадна хоёр ч сонирхолтой бүсгүйг багтаа нэгтгээд буй. Тодруулбал "Дэлхийн мисс 2017" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон С.Энхжин, “Мүүн”-ий урсгалын байгууллага болох “Дэлхийн энхийн их наадам” ТББ-ын удирдах албан тушаалыг хашиж байсан гэдгээрээ олонд танигдаж нийгэм даяар хэсэгтээ л “ад” болсон БШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга асан Б.Насанбаяр нар  “Жорлонгийн хувьсгал”-ыг хөдөө орон нутагт хийхээр Ц.Оюунгэрэлийг дагаж яваа. Мөн түүнчлэн өнгөрсөн сонгуулиар “60 тэрбум”-ын асуудлаар сенсааци тарьсан Г.Доржзодов дүүгээ ч хажуудаа авахаа мартаагүй байдаг шүү цаадах чинь. Экс сайдын багт нэгдсэн тэд ч ихэд идэвхийлэн сургалт зохион байгуулж, аймаг, суманд ажиллаж буй. Өнөөдөр л гэхэд экс гишүүнээр ахлуулсан “Жорлонгоо Өөрчилье” төслийн баг Монгол орны зүүн хязгаар Дорнод аймагт сургалтаа хийж явна.








Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:202.179.25.126      2018-03-12 16:58:29
2 нөхөр тэжээж тэтгэдэг болоо юу жорлон Оюунгэрэл
 
 
IP:49.0.213.183      2018-03-12 17:31:34
хэнийг ч бай нүүрээ нуучихаад муулж байдаг жудаггүй нөхдүүд их байна,чамайг бодоход боловсролтой хэдтэй устай толгойтой ч хүүхэн
 
 
IP:64.119.26.162      2018-03-12 19:49:27
жорлонгоор дамжуулан 2020 оны сонгуульдаа бэлтгэж жонжууланхан шогшино доо хөө гэж
 
 
IP:172.56.13.25      2018-03-12 22:08:42
Боловсролтой гэсн шоудахаа бас мартахгүй л дээ. Америкаас яаж улс төр хийх шоуг бас сурсан байна шүү. Энэ нь бол харагдаад л байна. Бид яаж мэдэх вэ гэхдээ мэддэг хүмүүс нь ам муутай байдаг юм билээ.
 
 
IP:202.179.31.56      2018-03-12 22:37:03
Инженерүүд хийж бардаггүй ээ? Монголын нөхцөлд таарсан өртөгтэй болгон өөрчлөх санаа боломж олддоггүй ээ?
 
 
IP:27.123.214.122      2018-03-13 01:55:50
Орчлонгийн хогнууд цугларчээ.
 
 
IP:139.5.219.56      2018-03-14 10:07:33
мүүнчин насанбаяр?, энэ дутлаа юу?, жорлондоо мүүнээ сурталчлахд суух сайхан газартай болж дээ.хог шаарууд
 
 
IP:139.5.219.56      2018-03-14 10:09:26
мисс ч гэх шиг, эрүүний гажигтай хүүхэн, юм хийх гэж баыгаа юм бол шоудахгүй хийгээч, мүүн, мисс, бас юу юу ч юм