2018/03/13

Тэрээр хүүхэд байхаасаа эмэгтэйчүүдийг үзэн яддаг байсан болохоор тэднийг хөнөөдөг байсан гэнэ.

Өнгөрөгч 2017 онд Германд амьдардаг нэгэн Монгол залуу хоёр эмэгтэйн алга болсон хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан билээ.

Тэгвэл Д.Довчин хэмээн 39 настай, Монгол Улсын иргэн үйлдсэн хэргээ хүлээж, энэ сарын 7-ны өдөр Лейпциг хотын шүүхээс бүх насаар нь хорих ял оноосон талаар Германы хэвлэл мэдээллээ.

Монголын гэмт хэргийн түүхэнд цуврал алуурчин буюу маньяк эр тэмдэглэж байгаагүй атал гэнэт Германаас тодорсон нь тус улсад ихээхэн шуугиан тарьсан.

Германы цагдаа нар Монгол эрэгтэйг 2016 оны 4 сард "Баар 55"-ийн ойролцоох "Blue Moon" баарнаас алга болсон 43 настай Мариа болон 40 настай Анжа хэмээх бас нэг бүсгүйн ор сураггүй алга болсон хэрэгт сэжиглэн саатуулсан бөгөөд гэмт этгээд үйлдсэн хэргээ хүлээж, түүний хэлсэн газраас хохирогч эмэгтэйчүүдийн цогцсыг гаргаж авчээ.

Монгол эрийн хувьд "Баар 55"-ийн байнгын үйлчлүүлэгч бөгөөд хоёр дахь хохирогч эмэгтэй яг энэ баарнаас 2016 оны 11 сарын 29-ний өдөр алга болсон байна.

Мөрдөн байцаалтаар Д.Довчин хүүхэд байхаасаа эмэгтэйчүүдийг үзэн яддаг байсан гэж хэлсэн гэнэ.

Д.Довчингийн хувьд 20 настай байхдаа Германд сурахаар ирсэн бөгөөд Герман хэлээр ус цас ярьдаг аж. Тэрээр эмэгтэйчүүдийг хөнөөгөөд дараа нь мөчилсөн ба "ийм муухай зүйл" хийхээргүй дэгжин хувцасладаг, хүүхэд шиг царайтай нэгэн хэмээн Германы хэвлэлүүд онцолжээ.




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:66.181.186.62      2018-03-13 16:07:32
Buudaj esvel duujij al muu maliig
 
 
IP:182.160.2.221      2018-03-13 20:36:01
Buzriin yumbe. nasaar ni horij tejeej bsand orwol uurt ni hergiig ni medruuleed alwal taarna
 
 
IP:202.179.31.98      2018-03-14 01:03:26
их л талтай байгаа хүн алуурчинг залуу малуу гэж дуудах бичих байх. Сөрөг мэдээлэл байхад арай өөрөөр бичиж болдоггүй. Тэгсэн хэр нь мөрөөрөө явж байгаа хүмүүсийг эмэгтэйчүүдийг их доромжилж бичдэг байж хөгийн гарууд аа эд нар . Боловсролгүй гаж донтонгууд таарчихсан энэ алуурчинтайгаа хамт.
 
 
IP:98.169.35.210      2018-03-14 01:52:15
Buzar mal ulsiin ner gutaagaad. Buuddag huuligui um baihdaa
 
 
IP:27.123.212.140      2018-03-14 10:10:14
Suuliin uyiin zarim zaluuchuud heltei bolohoos bish bolovsrol, humuujil yu ch bhgui.
 
 
IP:27.123.212.140      2018-03-14 10:12:15
Suuliin uyiin zarim zaluuchuud heltei bolohoos bish bolovsrol, humuujil yu ch bhgui.
 
 
IP:27.123.212.140      2018-03-14 10:12:15
Suuliin uyiin zarim zaluuchuud heltei bolohoos bish bolovsrol, humuujil yu ch bhgui.
 
 
IP:202.70.36.182      2018-03-14 10:50:41
буудуулж үхэж далд ормор байна.
 
 
IP:49.0.213.67      2018-03-14 11:19:23
Buudaj albal zovlomgui uheh blgui nasaar ni gyandana tarchilgah ni tohirno eheesturchihuud emegteichuudiig uzen yaddag setgets ni eruul bus
 
 
IP:49.0.213.67      2018-03-14 11:20:21
zovlongui, gyandand