2018/03/14

Жастин Теру, Женнифер Энистон нар салж байгаа билээ. Бүгд л тэднийг үнэхээр гэрлэсэн эсэхийг сонирхон ярилцаж байгаа. Хамт амьдарсан он жилүүдэд цуглуулсан эд хөрөнгөө хэрхэн хувааж байгааг нь хүртэл судалж байгаа юм. 

Энистоны дансанд ойролцоогоор 220 сая доллар байгаа гэдгийг сэтгүүлчид олж мэджээ. Хосууд гэрлэлтийн гэрээ байгуулаагүй бол Энистон бүсгүй энэ мөнгөнийхөө чамгүй хэсгээс салах бололтой. Харин Жастин Теру ердөө 20 орчим сая долларын хөрөнгөтэй гэнэ.

Хэрэв энэ хоёр албан ёсоор эхнэр, нөхөр болоогүй бол Энистоны бүх мөнгө түүнд үлдэнэ. Хэн нь ч хэнийхээ мөнгөнд гар дүрж чадахгүй юм. Энистон, Теру хоёр найз нөхөд хэвээр үлдсэн гэдгээ цохон тэмдэглэсэн. Тиймээс хэн ч нөгөөгөөсөө ямар нэг зүйлийг шаардахгүй болов уу. Гэхдээ цаашид юу болохыг харах л үлдлээ. 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.