2018/03/21

Солонгосын J&B продакшны бүтээл “Хар бороо” уран сайхны кино өнөөдөр Монголд нээлтээ хийх гэж байна. Уг киноны гол дүрд Монголын загвар өмсөгч Б.Билгүйтэй  тоглосноороо ийнхүү хоёр улсад зэрэг нээлтээ хийж байгаа аж.
Загвар өмсөгч гэдгээрээ илүү танигдсан тэрээр дижитал маркетер бөгөөд ийнхүү бас жүжигчний карьераа эхлүүлж байгаа нь энэ юм. Монгол улсын усан спортын шигшээ багийн тамирчин байсан Б.Билгүйтэй "Сант" дунд сургуулийг, 2013 онд Бангкокийн их сургуулийг програм хангамжийн мэргэжлээр тус тус төгсчээ. Өдгөө Тайландад төвтэй "АНУ-ын Medical Departures" компанид дижитал маркетераар ажиллахын сацуу загвар өмсөгчийн карьераа үргэлжлүүлж байгаа гэнэ.

Загварын салбарт 2010 оноос хойш өнөөг хүртэл Тайланд болон Азийн зарим орны 250 орчим ажилд моделиор ажилласны дотор BMW, Toyota, Yamaha зэрэг олон томоохон брэндтэй хамтарч байжээ. Түүнчлэн 2012 онд сайхан залуу шалгаруулах Manhunt International тэмцээнд 53 улсын залуустай мөр зэрэгцэн Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож байсан мэдээлэл байна.

Солонгосын "Хар бороо" киноны гол дүрд монгол залуу тогложээ

Киноны нээлтэд зориулан "Хар бороо" уран сайхны киноны цуврал алуурчны дүрд тоглосон Park Tae San Монгол Улсад ирээд байгаа аж. 

Жүжигчний хажуугаар зодооны урлагийн багш, каскадеруудын дасгалжуулагчаар ажилладаг түүний тоглосон олон киног монголчууд аль хэдийн үзсэн байх. 

Киноны тухайд, Солонгос улсын хэний ч мэдэхгүй, хэн ч нэвтэршгүй "нууц ертөнц"-д Монгол залуу хэрхэн орсон тухай адал явдлыг өгүүлдэг байна. Тус улс руу хар ажил хийхээр явдаг бүлэг хүмүүс байхад, Солонгос мөрөөдөл тээн, ирээдүйнхээ сайн сайхны төлөө хөгжингүй улс хэмээн зорьдог хэсэг ч бий. Тэдний нэг нь Солонгосын томоохон их сургуулийн докторантад суралцаж байгаа Чингүүн юм. Түүний ур чадварыг сайшаасан багш нь нэгэн корпорацийн ерөнхийлөгчид Чингүүнийг ажилд авахыг санал болгоно. 

Чингүүний Солонгос мөрөөдөл биелж, амжилттай бизнесмэн болж чадах эсэх нь зөвхөн түүний сонголтоос хамаарна. Солонгосын гэмт хэрэг, мафийн бүлэглэлийн эсрэг Монгол залуучууд хэрхэн амиа хайрлалгүй сөрж зогссон тухай энэхүү кинонд өгүүлнэ.

Загвар өмсөгч Б.Билгүйтэй, "Монголдоо нэг сарын хугацаатай ирчихээд байна. “Хар бороо” уран сайхны кино нь Солонгосын J & B компанийн бүтээсэн, Солонгосын бизнесийн салбарт ажиллаж байгаа монгол залуугийн амьдралыг харуулсан адал явдалт жанрын кино юм. Орчин үед монгол хүмүүс гадаадад хэрхэн амьдарч, хэрхэн тэмцэж байгаа тухай өгүүлсэн, маш шинэлэг зохиолтой кино. Тус компани уг кинондоо монгол жүжигчин тоглуулахад гээд нэлээд их судалгаа хийсэн юм билээ. Гадаад хэлний чадвар, дүр төрх, энтертэйнмент салбарт ажиллаж байсан туршлага гээд олон зүйлийг харгалзан надтай холбогдон санал тавьсан. 

Миний хувьд анх удаагаа кинонд дүр бүтээсэн. Энэ кино бүхэлдээ намайг сорьсон гайхалтай төсөл байлаа. Сурах юм мэдээж их, амаргүй байсан. Хэдий жүжигчний анхны алхам боловч камертай ажиллаж сурсан маань тус дэм болсон. Цаашдаа тус компанитай хамтарч ажиллах талаар ярилцаж байгаа. Мөн бусад монгол жүжигчидтэй ч хамтраад явах байх" хэмээн ярьжээ.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:64.119.17.105      2018-03-21 12:16:17
bayar hurgei.mundag baina.mongol huu
 
 
IP:103.26.195.236      2018-03-21 12:20:28
Mongol zaluu mundag bn shu! Unehr goy ch zaluu bn! Ulam ih amjilt gargaarai!
 
 
IP:202.21.113.210      2018-03-21 16:36:40
WOW BAYAR HURGII MUNDAG