2018/03/21

Өчигдөр АН-аас хөөгдсөн Сангийн сайд асан С.Баярцогт өнөөдөр “Монгол ньюс” компанийн байранд хэвлэлийн хурал хийлээ. Тэрээр энэ үеэрээ “Би АНУ-д сургуульд сурч байсан ч Швейцарийн цагдаагийн байгууллага Оюутолгойн гэрээг байгуулах үеэр Рио Тинто компани 10 сая ам доллар миний дансанд шилжүүлсэн хэмээн мэдэгдсэн асуудлыг худлаа гэдгийг тунхаглахаар эх орондоо ирсэн” хэмээн мэдэгдэв. Мөн цааш нь “Би найман сая еврогийн зээлийг Монголын нэг бизнесменээс авсан. Царцаагдсан гээд байгаа дансны асуудал бол тэр Монгол бизнесмэний данс юм. Оюутолгойн гэрээнээс жилийн өмнө болсон асуудлыг холбож байна. Рейтерсийн мэдээ бол субьектив талдаа мэдээлэл байсан. Мэдээлэл гарсны дараа Рио Тинтогийн хувьцаа унасан. Хэнд ашигтай байгаа нь тодорхой байгаа болов уу. 

Ардчилсан Намын хувьд надаас ямар нэг тайлбар аваагүй. Шүүхээр шийдвэр гараагүй байхад хүнийг гэм буруутай гэж үздэггүй. Гэтэл англи хэл дээр, Монгол хэл дээр гарсан материалууд дээр бүгдэд нь таамаглаж байна гэсэн мэдээлэл байсан. Гэтэл үүнийг тодруулаагүй. Энэ асуудалд эмгэнэж байгаа.

Ардчилсан нийгэмд алдаж оноод, хөгжиж дэвшээд явж байна. Гэхдээ бид үндсэн суурь зарчмаа хамгаалах ёстой” хэмээн мэдэгдэв.

Сангийн сайд асан С.Баярцогтын Швейцарийн банкинд дахь данстай холбоотой мэдээлэл сүүлийн үед олны анхаарлыг татаж байгаа. Үүнтэй холбогдуулан тэрээр   мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрээр  "Олон улсын нэр хүндтэй агентлагаар мэдээлэл гарсныг та бүхэн мэдсэн байх. Үүнтэй холбогдуулан АН шийдвэр гаргаж намайг намаас хаслаа гэсэн. Хамгийн гол нь Оюутолгойтой холбоотой асуудал яригдаж байгаа учраас тайлбар хийх нь зүйтэй юмМэдээж олон нийтийн дунд маш их эргэлзээ төрж байгаа. Оюутолгойн төсөл бол 70-100 жилийн настай үнэхээр том төсөл. Том төсөл учраас авлигал авсан байх магадлалтай гэж хардаж байгаа болов уу. Харин энэ удаад асуудлыг нэг талд нь гаргах сайхан боломж гарлаа гэж бодож байна. Оюутолгойн гэрээг байгуулсан хүний хувьд иргэдэд хардагдаж, сэрдэгдэх байдал цаашдаа ч гарах байх. 2009 онд энэ төсөл дээр ажилласан хүмүүс Монгол Улсынхаа төлөө чөмгөө дундартал зүтгэж байж энэ гэрээг хийсэн учраас аргагүй л сайн гэрээ болсон. Гэхдээ дэлхий дээр төгс төгөлдөр гэрээ гэж байхгүй гэдгийг хэлье.

Яагаад гэвэл анх байгуулсан гэрээг сайжруулсаар ирсэн. Энэ гэрээг анх хийсэн хүмүүс нь үнэхээр шударга ажилласан учраас одоо үүсээд байгаа асуудлыг нэг талд нь гаргана. Үнэнч шударгаар ажилласан болохыг нь батална. Тиймээс би баяртай байгаа. Би Монгол Улсын хариуцлагатай томоохон албан тушаалыг хашиж байсан хүн. Би гэр бүлээ, бизнесээ аваад явчих чадвартай хүн. Гэвч улс төрийн өрсөлдөгчөө замаасаа зайлуулах зорилгоор асуудлыг хүндрүүлж байна. Би Монголын төрд 20 гаруй жил ажилласан. Энэ хугацаанд ийм асуудал яригдаж байгаагүй. Залуу гишүүн байсан учраас эмэгтэй хүмүүстэй л холбож бичдэг байсан. Би олон зүйлийг өөрийнхөө улстөрийн карьераар дэнчин тавиад хийж байсан. Оюутолгойн гэрээ олон жил яригдаж байгуулагдахгүй удаж байсан. Мөн ордны өмнөх бунхны асуудлыг шийдвэрлэхэд миний хажууд ямар ч улстөрч байгаагүй. Улстөрчид эрсдэлтэй зүйл хийж байж энэ улс орон хөгжинө. Түүнээс биш популист амлалт хэрэггүй. Намайг 2006 онд таягтай явж байсныг санаж байгаа байх. Тухайн үедээ би бизнес хийх нь зүйтэй юм байна гэж бодсон. Тиймээс Монголын томоохон бизнесменээс 8.2 сая евро зээлж дансандаа хийсэн. Удалгүй зээл өгсөн хүн маань зээлээ буцаагаад авсан. Одоо надад ямар нэгэн данс байхгүй.Царцаасан данс гээд байгаа нь 10 жилийн өмнө надад тусалж данснаасаа мөнгө гаргаж өгч байсан монгол хүний данс. Гэвч үүнийг Оюутолгойтой холбож мэдээллээ. Энэ хэний ашиг сонирхол вэДээрх мэдээлэл гарсын дараа хувьцааны ханш нь унасан. Шүүхээр асуудлыг шийдэж дуустал хүнийг гэм буруутай гэж үздэггүй. Энэ бол ардчиллын зарчим.

Гэтэл манай намын удирдлагууд дуулиан шуугианыг далимдуулаад хөөлөө. Энэ байдал аажмаар явсаар дарангуйлал болдог юм. Үнэхээр миний буруу байх юм бол би хариуцлага хүлээнэ. Оюутолгойн гэрээ үнэхээр шударга хийгдсэн гэдгийг харуулна. Гэхдээ бий харуулах юм биш. Швейцарийн хууль, шүүхийн байгууллага,Монголын АТГ тогтооно биз. Би одоо АТГ-т шалгуулж байгаа. Хууль хүчний байгууллага, хардах эрхийнхээ дагуу хардаж байгаа. Энэ утгаар олон нийтийг хүндэтгэж байна" гэсэн юм.

Үүнийхээ дараа тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Та сая миний данс биш өөр данс гэлээ. Тэр царцаасан данс таных биш юм бол яагаад царцаасанхэрэг вэ?

-Монголын бизнесмений данс. Тухайн үед тэр данснаас 8.2 сая евро миний дансанд ороод буцаад тэр данс руугаа орсон. 

-Тэр бизнесментэй та ямар холбоотой юм бэ. Тэр хүн ийм их мөнгийг хаанаас олсон байх вэ?

-Би тэр бизнесментэй ямарч холбоогүй. Гэхдээ энэ асуудлыг одоо АТГ шалгаж байгаа. Тиймээс шалгаж байгаа асуудлыг одоо ярьж болохгүй байна. Би цаашдаа нээлттэй байж бүх мэдээллээ өгнө. Гэхдээ хууль шүүхийн байгууллагууд шалгалтаа дуусгах шаардлагатай байгаа юм. Ямартай ч хууль шүүх миний талаар үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:202.131.236.250      2018-03-21 16:03:53
юу гэсэн үг үү
 
 
IP:27.123.214.115      2018-03-21 16:15:02
bi ter biznesmentei yamar ch holboogui yuch gesen ugiin yamar ch holboogui btalal enenii dansand tiim ih mongo higed butsagad avjil bdag yooooy zurh mini yuch unshchihavdaa bi humuusiig unendeel dord uzej bnadoo
 
 
IP:66.181.188.215      2018-03-21 16:22:30
Зайлаач новш худлаа хуцаад .... Эсвэл хурдан үхээч
 
 
IP:202.179.31.59      2018-03-21 16:35:50
тийм байлгүй дээ. бас л нэг хулгайч байсан юм байж гээд гайхаад байсан. Сайн улс төрч. Шүүх хуулийнхан үнэн мөнийг олон түмэнд тайлбарлаасай билээ.
 
 
IP:119.40.103.50      2018-03-21 16:37:57
ha ha ichsen hun hun alna gedeg bolj baih shiv.yrisan ymand ni ymarch uyldaa logik alga.ene pizda bas bayr,zorigt,saihanbileg,elvbeg dorj ch nholbogdoh baih shuu.bayriig 2011 ond huuchin altan dornod kompanii zahiral baisan paushok gedeg oros hun ter bum dollariin avilga avsan gej yrij baisan
 
 
IP:119.40.103.50      2018-03-21 16:39:32
ter mungiig ed nar huvaaj iavsan ni todorhoi
 
 
IP:66.181.185.109      2018-03-21 16:58:09
ichihgui shaah yumaaa ARDCHILSAN NAMIINHAN bugd huiwaldchihsan ene hujaa nar aragatai yumaaa barigdchihaad barigdaagui yum shig l bh yum aimaar yumaaa ulaan tsaim guriigeed bhad huuli hyanalt n yaj ch chadahgui neeree
 
 
IP:124.158.93.67      2018-03-21 19:49:28
erdnee uuhun nuurt mongol ulsaas yu ch ideegui gej uu hudlaa bayartsogtoor tug dahij ard tumnees ner olj avaad daraagiin songuulid garch erunhii said hiij mongol ulsiin ovoo sergeesen buhniig nuraaj idej idej avaad buuna
 
 
IP:78.152.201.160      2018-03-21 20:23:13
bitgii xudlaa khutsaa
 
 
IP:78.152.201.160      2018-03-21 20:23:14
bitgii xudlaa khutsaa
 
 
IP:78.152.201.160      2018-03-21 20:23:14
bitgii xudlaa khutsaa
 
 
IP:78.152.201.160      2018-03-21 20:23:15
bitgii xudlaa khutsaa
 
 
IP:78.152.201.160      2018-03-21 20:23:15
bitgii xudlaa khutsaa
 
 
IP:69.34.149.69      2018-03-21 21:46:11
FUCK YOU AND YOUR RIO TINTO. WE, MONGOLIANS WILL CANCEL YOUR AGREEMENT WITH RIO TINTO AND SEND YOU TO PRISON FOR ALL YOUR LIFE.
 
 
IP:78.152.201.160      2018-03-21 21:58:48
ARD TVMEN NAAD XUDLAA YARIANDCHINI ITGEXEE BOLIOOD UDAJ B.NAA XUDLAA KHUTSAA AVILGALTAI TEMTSEXIN DARGATAI NAIZUUD GEE BIZDEE
 
 
IP:78.152.201.160      2018-03-21 22:01:12
Saya dollaraa ulsdaa uguu 10 saya dollaraa ch bas xonshoortoi yum bol ulsdaa ugchxuu
 
 
IP:202.179.31.68      2018-03-21 23:51:47
SHOROND ORHOOS AIGAAD SANDARCH IRSEN UM BISH UU GEMT HUN
 
 
IP:37.60.73.10      2018-03-22 00:17:10
MONGOLD MEDDEGGUI HUNIIHEE DANS LUU 8SAYA EURO HIIH HUN BAIH UU? TEGEED TUUNIIGEE ZEEL AVSAN GEED TEGEED DARAA NI BUTSAAD NUGUU HUNIIHEE DANS LUU ORSON GEED L IIM TENEG HUNIIG CH HUURCH CHADAHGUI ULGER YARIAD YAVAHDAA ICHDEGGUI UNEHEER ICHIH BULCHIRHAIGUI NOVSH BAINA DAA. MONGOLCHUUDIIG UHERNEES TENEG GEJ DOROMHILJ BAINA DAA. ENE NOVSH.
 
 
IP:37.60.73.10      2018-03-22 00:17:11
MONGOLD MEDDEGGUI HUNIIHEE DANS LUU 8SAYA EURO HIIH HUN BAIH UU? TEGEED TUUNIIGEE ZEEL AVSAN GEED TEGEED DARAA NI BUTSAAD NUGUU HUNIIHEE DANS LUU ORSON GEED L IIM TENEG HUNIIG CH HUURCH CHADAHGUI ULGER YARIAD YAVAHDAA ICHDEGGUI UNEHEER ICHIH BULCHIRHAIGUI NOVSH BAINA DAA. MONGOLCHUUDIIG UHERNEES TENEG GEJ DOROMHILJ BAINA DAA. ENE NOVSH.
 
 
IP:50.79.42.115      2018-03-22 01:12:29
20 garui jil uls turd chanagdsan gej uuruu uuriinhuu turshlagiig helcheed ingej heruul hiij baigaa uilanhai nusan bandi shig baih baisan yumuu hahaha, Bayartsogtoo, ih idsenii margaash unj gedeg ug baidag baihaa. Now you fucked up. Give us our country money.
 
 
IP:202.70.36.182      2018-03-22 09:35:41
ха. ха. энэний дансанд дандаа л бусад хүмүүс гүйж ирээд мөнгө хийгээд байх юм. миний дансанд гүйж ирээд хийгээд өгдөггүй л юм байх даа.ийм сайхан гэмгүй ариун хүнийг намаас хөөдөг нь яаж байгаа юм. буцаагаа ав хөөрхийг
 
 
IP:202.9.40.169      2018-03-22 10:29:15
Hiih ymgui hashih alban tushaalgui bolhooroo l neeh gadagsh Surna geel yvahin yg surdag ch ymuu hudlaa idej uusan munguuruu jargaal hevtej bdag biz. Chinii idsen uusan buhniii chin uiliin ur chinii ur huuhde chin Irne dee ym negeeree duusdaguin burhan gej Baidag gemgui tsarailsan novsh
 
 
IP:202.9.40.169      2018-03-22 10:31:09
Bulshindaa ortol oyutolgoig hamgaalj bgaad uheh gar bn l daa argagui l dee nasaaraa heden uyer ee ideh hahuulia oyutolgoigoos avtsan ym chin gehdee gahaj uhev dee
 
 
IP:112.72.8.250      2018-03-22 11:05:02
teneg gar
 
 
IP:46.161.14.99      2018-04-01 19:08:21
Your post has lifetd the level of debate
 
 
IP:46.161.14.99      2018-04-02 23:00:56
Your articles are for when it abeutolsly, positively, needs to be understood overnight.
 
 
IP:46.161.14.99      2018-04-03 09:10:28
Good to see a tanlet at work. I can”t match that.
 
 
IP:46.161.14.99      2018-04-16 02:57:55
The puaesrhcs I make are entirely based on these articles. http://gstalmkzga.com [url=http://qwfmmoqrfl.com]qwf mmoqrfl[/url] [link=http://cbxmndcuq.com]cbx mndcuq[/link]