2018/03/22
Жүжигчин Мила Кунис өчигдөр “ELLEN” шоунд оролцжээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. -Ихэнх бүсгүйчүүд ээж болоод амьдралд нь томоохон өөрчлөлт гардаг гэцгээдэг. Үүнтэй санал нэгдэж байна уу? -Мэдээж хэрэг. Учир нь чи одоо ээж болсон учир. Өмнө нь ганц бие байсан бол одоо ээж болсон. Чиний хариуцлага нэмэгдэж, чи өмнөх шигээ бяцхан охин байхаа больсон. Ээж болоод л би бяцхан охин байхаа больсон. Хоёр хүүхэдтэй хүн яаж ч өөрийгөө жоохноор төсөөлөх билээ дээ. -Ээж болоод ухаарсан зүйлийнхээ талаар? -Би жирэмсэн байхдаа мөн төрөөд удаагүй байхдаа их шахуу хуваарьтай ажиллаж байсан. Хүүхдүүдтэйгээ байх хугацаа их хомс байсан. Гэхдээ л би тэднийг эрүүл аюулгүй орчин амьдруулахын тулд эмэгтэй хүнээс гарахааргүй их хүч, энергийг зарцуулж байна. Миний өнөөдрийг хичээл зүтгэл хүүхдүүд минь сайхан ирээдүйг бүтээнэ. -Та ч их томоожжээ? -Гэхдээ л муу охин зангаасаа хагацаагүй л байгаа. -Катчер сайн биз дээ. /Жүжигчин Эштон Катчертэй 2016 оны зургаадугаар сард хуримаа хийсэн/ -Тэр сайн байгаа. Их завгүй байгаа. Гэртээ байхдаа надтай бараг л үг сольдоггүй. Дандаа л хүүхдүүдтэйгээ тоглодог. Хэрвээ Катчер компьютер тоглож байвал би тэрийг нь шууд унтраагаад л өөртэйгээ ярихыг шаардана. Харин хүүхдүүдтэйгээ зөв боловсон чөлөөт цагаа өнгөрүүлж байвал жил ч ярихгүй байж чадна. Бидний ярилцдаг сэдэв ихэвчлэн хүүхдүүдийн талаар. -Хуримаа хийгээд нилээн уджээ? -Цаг хугацаа ч хурдан өнгөрөх юм. Саяхан л гэр бүлтэй болно гэдгээсээ айдаг байлаа. Харин одоо нөхөртэй бас хоёр хүүхэдтэй болжээ. -Өмнө нь надад “Миний хурим их даруухан болсон” хэмээн сэтгэл дундуурхан ярьж байсан. Одоо ч гэсэн сэтгэл дундуур байна уу? -Хурим гайхалтай болсон. Үлгэрт гардаг хуримаас жоохон өөр болсон ч би сэтгэл хангалуун байгаа. Би хуримынхаа үеэр даашинз өмссөн. Катчер ч хар хослол өмссөн. Зүгээр л биднийг гэрлэсэн гэдгийг хальт сонссон хүмүүс бидний талаар худал цуурхал тараасан хэрэг. Хуримаа олон хийсэн хүн зөндөө бий. Гэхдээ анхны хурим давтагдашгүй байдаг. Сүйт бүсгүй тэр үдэш л ганцаараа гэрэлтдэг. Би ч гэсэн гэрэлтэхийг хүссэн. Бүх дарамт миний нуруу дээр ирж байгаа мэт мэдрэмж төрсөн. -Катчер та хоёр найзууд байсан. Дараа нь хос болж одоо гэр бүл болцгоолоо? -Би энэ залууг мэддэг болоод яг 17 жил болж байна. Анх “1970 оны загвар” телевизийн цувралын үеэр уулзаж билээ. Би анх удаагаа л Катчертэй үнсэлцэж үзсэн. Тэр цагаас хойш л бид найзууд болцгоож, бүх цаг үед хамтдаа байсан. Катчер хуримаа хийнэ гэдгийг сонсоод баяр хүргэж явлаа. Намайг найз залуугаасаа салахад Катчер аргадаж явлаа. Бид ийм л цаг үеийг өнгөрүүлсэний эцэст нэг нэгэндээ хэрэгтэй хүмүүс гэдгийг ойлгосон. Хэдий Катчерийг мэддэг болоод 17 жил болж байгаа ч өдөр бүр түүний мэдэхгүй зан ааш, төрхийг олж хардаг. -Таны хүүг Дмитрий гэдэг. Хүүгийнхээ талаар? -Хүү минь их залхуу бас удаан хөдөлгөөнтэй. /инээв/ -Катчер та хоёрын алинтай нь илүү төстэй вэ? -Яг аав. Катчер их залхуу. Харин охин минь надтай тун адилхан. Түргэн ууртай. Би их түргэн уурладаг. -Гэр бүлийн маргааныг хэрхэн зохицуулдаг вэ? -Дмитрий төрөөд л бид маргаанаас байнга зайлсхийдэг болсон. Б.Дэлгэрцэцэг
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:202.5.202.130      2018-03-23 16:14:38
энэ хөлдүү толгой ийм л юм ярина л л даа
 
 
IP:202.9.41.46      2018-03-23 19:53:04
гадаадынхан хөлдүүдээ ингэж ярьдаггүй юмаа. Угаасаа их нээлттэй хамаагүй ярьдаг хүмүүс. тэр нь хүүгээ муулсандаа ч биш. Угаасаа ингэж ярьдаг юм. чи гадаадад явж үзээгүй, гадаад хүнтэй ярилцаж үзээгүй нэгэн бололтой
 
 
IP:46.161.14.99      2018-04-01 19:26:44
You”re the gresteat! JMHO
 
 
IP:46.161.14.99      2018-04-03 09:10:48
I”m rellay into it, thanks for this great stuff!
 
 
IP:46.161.14.99      2018-04-16 02:58:23
The paragon of unnnestardidg these issues is right here! http://cgeykeuxtps.com [url=http://mdzcbbqoawo.com]md zcbbqoawo[/url] [link=http://ujtyfowyanh.com]u jtyfowyanh[/link]