2018/03/23

Дуучин Бейонсе, түүний нөхөр Жэй Зи нар саяхнаас бараг бүх арга хэмжээнүүдэд зургаан настай охин Блю Айвигаа дагуулж ирдэг болсон. Хэд хоногийн өмнө Бейонсе нөхөр, охиныхоо хамтаар ээж Тина Нөүлз, түүний нөхөр Ричард нарын зохион байгуулдаг Wearable Art Gala хүндэтгэлийн үдэшлэгт очсон гэнэ. Тэрхүү арга хэмжээний үеэр дуудлага худалдаа болжээ. 

Бейонсегийн зургаан настай охин тэрхүү худалдаанд оролцсон аж. Тэрээр Америкийн жүжигчин Сидни Пуатьегийн хөрөг бүхий уран зургийг 19 мянган доллараар худалдаж авахыг хүссэн байна. Тэр мөчид аав Жэй Зи нь охиноо зогсоосон гэнэ шүү. Гэхдээ л Блю Айви охин тэрхүү дуудлага худалдаанаас хоосон гарч чадсангүй. Охин 10 мянган долларын үнэ хэлэн байж хууль эрхзүй, анагаах ухааны чиглэлийн номуудыг авчээ. 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:191.101.73.216      2018-03-23 12:44:56
Editora Curado Miguel: Caxias do Sul, 2009.