2018/03/23

Нэр алдар нь дэлхий даяар тархсан нэгэн бүсгүй бол Ким Кардашьян билээ. Түүний шоу нэвтрүүлэг, гэр бүлийн асуудал олны анхаарлыг байнга татдаг. Тэгвэл түүний хуулбар гэж хэлж болохоор бүсгүй манай хойд хөршид байдаг тухай мэдээлэл цахим хуудаснаа тавигджээ. Түүнийг Анастасия Квитко гэдэг бөгөөд орос Ким Кардашьян гэж нэрлэх болсон байна.

Америкийн од Ким Кардашьяны төгс хуулбар хэмээгдэх Анастасия Квитко нь одоо 23 настай, загвар өмсөгч аж. Энэ бүсгүйн шүтэн бишрэгч таван сая 500 мянган хүн Instagram хуудсанд нь дагагчаар орсон байна. Түүнд ямар нэгэн хиймэл, мэс заслын аргаар хийгдсэн засвар байхгүй гэж онцолжээ. Зөвхөн уйгагүй дасгал хөдөлгөөний үр дүнд ийм биетэй болсон аж. Тиймээс ч гоо сайхныг эмчийн тусламжгүй бүтээцгээе хэмээн уриалдаг юм байна.  

 

 

24TSAG.MN


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.