2018/03/27

Пёнчаны Олимпийн аварга, уран гулгагч Алина Загитоваг шилжилтийн нас нь багагүй зовоож байгаа бололтой. Тэрбээр “Sportbox”-т ярихдаа “Хэцүү зүйлүүдтэй тулгарч байна. Уран гулгалтын техниктээ өөрчлөлт оруулах талаар дасгалжуулагч бид хоёр ярилцаад үр дүнд хүрч байгаа. Нас нэмэгдэх үйл явц миний биеийн жинд маш их нөлөөлж байна. Зүгээр л амаа хамхиад юу ч идэхгүй байсан нь дээр болсон. Эсвэл жаахан л зүйл идэж болно” гэжээ.

15 настайдаа Олимпийн аварга болсон Алина таван настайгаасаа уран гулгалтаар хичээллэсэн билээ. ОХУ-ын алдартай дасгалжуулагч Этери Тутберидзегийн удирдлаган дор хичээллэдэг түүний техник олныг бишрүүлдэг. Харин залуу уран гулгагч одоо жингийн асуудлаас болж тун бага порцоор хооллох болжээ.

Өмнө нь Оросын залуу уран гулгагч Юлия Липницкая мөн шилжилтийн насны асуудлаас болж спортоо орхиход хүрсэн билээ. 15 настайдаа Европын аварга болж, Сочигийн Олимпоор багийн уран гулгалтын төрөлд алтан медалийн эзэн болсон тэрбээр хоолны дуршилгүй болох өвчнөөр шаналж, өнгөрсөн жил их спортоо орхисон юм. Харин одоо Юлия өвчнөө ялж, уран гулгалтын сургууль нээсэн байна.




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:202.9.41.100      2018-03-27 17:22:33
Хийдгээ хийсэн,шунаж биеэ бүү зовоохтун.Сайн сайхныг хүсье.