2018/04/15

Зууны домог бөх Дархан аварга Ж.Мөнхбат бурханы оронд залраад удаагүй байна. Түүний хүү  Хакүхо М.Даваажаргал аавныхаа хойдын буянд зориулж 500 хүүхдэд Чингис хаан хүүхэлдэйн киног үзүүллээ. Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран асрамж халамжийн 500 хүүхдийг Өргөө кино театрт үнэ төлбөргүй кино үзүүлж, баярлууллаа. Тэрбээр, энэхүү үйл ажиллагааг нээж "Сайн байцгаана уу. Бяцхан дүү нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр дүү нартайгаа уулзаж байгаадаа баяртай байна. Миний аав долоо хоногийн өмнө бурханы оронд очсон. Дүү нартаа аавынхаа товч түүхийг танилцуулъя. Миний аав 1967 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль, 1968 онд Мексикийн Мехико хотод зохиогдсон зуны олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж байсан. Мөн үндэсний их баяр наадамд удаа дараа түрүүлж байлаа. Дүү нартаа нэг зүйлийг захихыг хүсч байна. Та нар минь маш олон хүсэл мөрөөдөлтэй байгаарай. Түүнийгээ биелүүлэхийн төлөө хичээж, хөдөлмөрлөөрэй. Ах нь 15 настайдаа сумогийн спортоор хичээллэж эхэлсэн. Тухайн үед аварга болно гэж бодоогүй. Тиймээс дүү нар минь олон мөрөөдөлтэй байж, түүндээ хүрэхийн төлөө хичээгээрэй" гэв. Монгол Улсын хэмжээнд нийт 33 асрамж халасжийн төв үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнөөдөр 20 гаруй асрамж халамжийн төвийн хүүхдүүдийг ийнхүү баярлуулжээ. Хүүхдүүд Монголын анхны бүрэн хэмжээний анимэйшн болох "Чингис хаан" хүүхэлдэйн киног үзэж, гарын бэлэг авсан юм. Уг үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран зохион байгуулсан байна. Буддын номлолд хүүхэд, хөгшидыг баярлуулах нь нэгэн том буяны үйл болдог гэдэг.








Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:103.212.118.90      2018-04-15 19:32:56
zov hunii zov Khuu.
 
 
IP:139.5.219.165      2018-04-16 17:01:30
Ovdoj zovj bga huuhduuded tuslaarai hakuko
 
 
IP:66.181.191.158      2018-04-17 03:44:56
Japan avgai avdag teneg zaluu!
 
 
IP:112.72.11.110      2018-04-18 01:08:54
Hairtai bolood suusiim bishuu.ern tuhain hunii huviin amidrald denduu hoshuu durhiimaa humuus!