2018/04/16

Дөнгөж саяхан Баянзүрх дүүргийн 26-р хороонд “Алтай констракшн”-ий барьж буй Саруул хорооллын барилгын кран нурж уналаа. Унахдаа барилгын Баянмонгол хорооллын хашаанд зогсож байсан машинуудыг даржээ. Азаар хүний амь нас энэ удаад эрсдээгүй байна. Одоогоор эмнэлэг болон цагдаагийн газараас осолын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.

Өмнө нь”Алтай констракшн” хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс энэхүү барилга дээр ажиллаж байсан өрлөгчин залуу амиа алдаж байсан. Хэргийг эргэн сануулвал "Саруул" хорооллын В4 блокийн нэгдүгээр орцонд хүний амь нас эрсдэн "Саруул" хотхоны барилгын үйл ажиллагааг хуулийн байгууллагаас зогсоосон байсан юм.

Тухайн үед “Алтай констракшн” нь Хөдөлмөрийн тухай тухай хуулийн ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангаагүй, ажиллах нөхцлийг бүрдүүлээгүй, захиалагч болоод хяналт муугаас болж осол гарсан гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Амиа алдсан ажилтан нь ажлын нөхцөлд тохирсон хувцас, толгойн хамгаалах хэрэгсэлгүй ажилласан байсан. Мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй, сургалтад хамрагдаагүй ажилтанг ажиллуулсан, өргөх зөөх тээвэрлэх хэрэгсэлд засвар үйлчилгээ, тохируулгыг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, дүгнэлт гаргаж баталгаажуулсан техникийн магадлагаа, бичиг баримт, лифтний хонгилд байрлуулсан өргүүрийн угсралтын зураг, ашиглалтын паспорт, холбогдох бичиг баримтууд ажлын байранд байлгах гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл өнөөдөр дахин хариуцлага алдсаны улмаас иргэдийн эд, хөрөнгийг гэмтээж  хүний амь насыг эрсдэлд оруулсаар байна.








Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:61.251.224.108      2018-04-16 20:23:36
mash muu barilga gadna taliin zam talbai gej estoi hog
 
 
IP:86.53.236.77      2018-04-16 23:31:52
IREEDUID ENE BARILGAD BAIR AVCH AMIDRAH HUMUUS BOL GERTEE BAIHDAA NAR UZEHGUI YUM BAINA DAA. BAS DAVCHDAAD AMIDARCH CHADAHGUI YUM BAINA DAA. BI BOL UNEGUI UGIYU CH GESEN IIM BAIRAND AMIDARCH CHADAHGUI. SHUUD ZURGIUG NI HARAAD L AMUSGAL DAVCHDAJ BAINA SH TEE.
 
 
IP:66.181.190.102      2018-04-17 00:00:24
Saihan gazar nutagtai baij shorgoolj shig chihtseldeh hun amtai gazriin, zugiin uur shug shavaarsan olon tsonhtoi (hedheen m2),uchnuun davhar (tsever mungunii tuluu) baishinguud bosgoh yum. Uls ug ni enend ni hyanalt tavih estoi yum bgaan... Europa-d oron suutsnii barilguud undur baigaad bdaggui. Uchir ni barilgiin yaam, holbogdoh gazar ni alivaa barilgiin erunhii chig shugam, duram juram, horoolol, ontslogt ni tohirson ungu zagvar, helber designiig ni chiglel bolgood gargachihsan bdag.
 
 
IP:196.247.17.188      2018-04-17 13:10:34
Olá , gosto de ler todos dos artigos do seu site. Estou passando apenas para agradecer você. Sucesso
 
 
IP:49.0.218.97      2018-04-17 14:00:52
tegsen cn gsn abdag uym bna lee acn xolbogdol ox xer ggyi