2018/04/18

Үйлчлүүлэгчийнхээ  онцлогт тусгайлан зориулж, зөвхөн түүнд зориулсан загварыг урлаж олон үйлчлүүлэгчийн талархалыг хүлээгээд  буй “Анжи салоны” хамт олон болон уг газартай хамтран ажилладаг бяцхан миссүүдийг ирээдүйн өндөр амжилт руу хөтөлж буй Ч.Мягмар Багш нарт нийт монголчуудынхаа өмнөөс гүн талархал илэрхийлэе. Юу гэхээр Ч.Мягмар багшийн бэлтгэсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын УТ-ний 2-р сургуулийн 3а ангийн сурагч Д.Хосзул Гүрж улсын Батуми хотноо зохиогдсон олон улсын хүүхдийн миссийн тэмцээнд оролцон “Евро азийн тэргүүн мисс” мөн дэлхийн шилдэг загварлаг сайхан ээжийн шагнал, Дэлхийн Best top model” гэх эрхэм шагналуудыг хүртжээ. Бяцхан мисс Д.Хосзулын хувцасыг “Анжи” салоны Алтжин захирал тэдний хамт олон сэтгэл зүрхээ гарган урласан байна. Ийн үндэснийхээ үйлдвэрлэлийн хувцасаар дэлхийн улс орнуудтай өрсөлдөж шилдэгээр шалгарсан нь манай монгол дизайнерууд дэлхийд өрсөлдөх хэмжээний чадвартай гэдгийг батлан харууллаа.

Сэлэнгэ аймгаас өнгөрсөн жил “Дэлхийн бяцхан мисс” шалгаруулах тэмцээнд мөн Ч.Мягмар багшийн бэлтгэсэн 2б ангийн сурагч Ж.Сувд оролцож Дэлхийн бяцхан миссээр шалгарсан билээ. Монголоос тэр тусмаа Сэлэнгэ аймгаас Олон улсын шилдэг бяцхан мисс тэмцээнээс 2 жил дарааллан шилдэгийн шагналыг авна гэдэг  үнэхээр бахархууштай хэрэг юм.  


















Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:203.91.118.78      2018-04-20 09:23:53
yasan mundag yum bee
 
 
IP:203.91.118.78      2018-04-20 09:29:21
huurhun yum bee
 
 
IP:139.5.217.49      2018-04-22 21:22:11
amjilt husey mundag bnaa