2018/04/19

Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман: "ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсээс, ЦЕГ-ын мөрдөн байцаах албатай хамтарсан ажлын хэсгээс шалгаж байгаа УИХ-ын гишүүн, дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан С.Зоригийн амь насыг хохироосон эрүүгийн дугаартай хэргийг шалгах ажиллагааны явцад С.Зоригийн хамтран амьдрагч Б.Булганд өчигдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 18-нд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулж, байцаалт авсан.

Одоогоор энэхүү хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэв.




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:91.234.162.101      2018-04-20 03:33:15
Tegvel taarna zunduu udaan nuulaa
 
 
IP:202.179.26.116      2018-04-20 10:05:28
хамтран амьдрагч байсан гээ биз дээ