2018/04/21

Орчин үеийн хөдөлмөрч залуусын төлөөлөл УДЭТ-ын залуу жүжигчин Г.Дөлгөөн-Аюушийг үзэгчид МҮОНТ-ийн “Амьдрал чиний төлөө” киноны дэслэгчийн дүрээр хэн бүхэн мэдэх байх. Нас хэдий бага ч тус олон ангит кинонд өөрийн дүрийг хүмүүсийн сэтгэлд хүртэл чадварлаг бүтээж мэргэжлийн хүмүүсийн анхаарлыг зүй ёсоор татах болсон гэдэг. Түүнэс хойш “А артист” уран бүтээлийн нэгдлийн “Эх орон дуудаж байна”, “U” фильмийн “Single ladies-2” зэрэг хэд хэдэн дэлгэцийн уран бүтээл, “Нора”, “Чөлөөт хос”, “Бүүвэй”, “Ромео Жульетта” зэрэг жүжгийн дүрээр нь эчнээ мэднэ. Мөн ээжийнхээ үүсгэн байгуулсан  “Chance” кастингийн агентлагт уран бүтээлийн ажлын хажуугаар  багшилдаг гэдэг. Мөн загвар өмсөгч, бодибилдэнгийн тамирчин гээд төрөл бүрий авьяастай чавдварлаг залуу. Саяхан СУИС-ыг магистерийн зэргээр төгссөн гэх вм билээ. Тэрээр өөрөө ярихдаа “юу юуны туханд хүрэлгүй, юу ч хийж бүтээгээгүй байж олны өмнө их юм яриад байх дургүй. Тиймээс ч би хэвлэл мэдээллээр  нэг их гараад байхыг хүсдэггүй” гэж ярьдаг. Даруухан авьяаслаг энэ залуу саяхан нэгэн нээлтйн үйл ажиллагааны үеэр папарацци дуранд өртсөн юм. Өөдөөс нь олон зурагчин шажигнатал аппарат ажиллуулна гэж санаагүй бололтой. Нэлээд балмагдаж, сандарсан байдалтай гарж одсон юм.










Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:64.119.23.37      2018-04-21 21:57:41
Монголын Юндэн гөөгөө нарын нэг дээ. Амжилт хүсье
 
 
IP:64.119.16.110      2018-04-22 19:43:30
saihan zaluu
 
 
IP:64.119.16.110      2018-04-22 19:43:35
saihan zaluu
 
 
IP:112.72.14.186      2018-04-23 16:56:51
gay baij magadgui