2018/04/23

Холливудын алдарт жүжигчин Жонни Депп “Rolling Stone” сэтгүүлд өгсөн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

-Хувийн амьдрал чинь яагаад тогтворгүй байгаад байдаг юм бол?

-Би амьдралаас юу авах ёстойгоо мэддэг гэж боддог шүү. Шарон Айлен шиг бүх зүйлийг төгс байлгах гэж оролдохгүй. Ванесса Паради шиг олон цагаар ажиллах нь миний хувьд тэвчээрийнхээ хязгаарыг шалгаж байгаатай ялгаагүй. Тиймээс би бодсоноо хийхийг хүсдэг учраас зарим үйлдэл нь бусдад таалагддаггүй. Ванесса хүртэл миний энэ занд дургүй байсан. Гэхдээ түүнд би тохируулж амьдрахгүй гэж бодсон. Архийг нилээд хэтрүүлээд уучихдаг бүсгүйчүүд надад огт таалагддаггүй. Төгс нэгнийг хайсаар байгаад ийм зүйл болсон байх.

-Хайр дурлал таны хувьд яг л хөөс адил байх юм? -Юу хүсэх нь миний дурын асуудал шүү дээ. Би хайр дурлалаар тоглодоггүй, зүгээр л надад тохирох хэн нэгэн энэ хорвоод дээр байгаа эсэх нь асуудалтай байгаа юм. Би амьдралынхаа турш төгс бүсгүйг мөрөөдсөн.

-Жонни, би таны уран бүтээлийн тухай асуухгүй гэж бодож байсан. Гэхдээ асуух хэрэгтэй болов уу. “Карибын тэнгисийн дээрэмчид” кинонд тоглож байхдаа Орландо Блүүмтэй нударга зөрүүлсэн гэж байсан. Энэ үнэн үү?

-Хүмүүс энэ асуудлыг хэт дэвэргэж ойлгосон. Бид киноны сайн хамтрагчид төдийгүй сайн найзууд. Би түүнтэй тулалддаг хэсэг байдаг. Энэ үеэр кинондоо хэт их орсон уу, яагаад ч юм бэ түүний уурыг төрүүлчихсэн. Тэгээд л бид кинонд тоглоод байгаа юм уу, үнэхээр тэмцэлдээд байна уу гэдэг эргэлзээтэй болсон. Кино багийнхан бидний дуэлийг зогсоож, тайвшруулсан. Өөр юу ч болоогүй шүү дээ?

-Стив Жобс таны амьдралыг өөрчилсөн гэсэн?

-Стив Жобсийн “Энэ миний амьдрал” гэдэг номыг уншиж байсан. Тэр ном 300 хуудастай. Би 4 цагийн дотор уншиж дуусгасан. Дууссаны дараа өөрийгөө толинд харсан чинь асгартлаа уйлсан байсан. Энэ чинь юу болоод байнаа гэж өөрийн эрхгүй бодсон шүү. Стив Жобс намайг уйлуулсан цор ганц эр хүн. Би ааваасаа ч айж, уйлж байгаагүй шүү дээ?

  -Кинонд тоглож байсан хамтрагчдаасаа хэнийг дахин үнсэхийг хүсч байна? - Анжелина Жоли. Бид хоёр “Жуулчин” кинонд хамтран тоглосон. Кино эхэлсэнээс дуусах хүртэл би Жолид чинь сэтгэлээсээ дурласан. /Инээв/. Маргааш ч Брэд ч намайг ухаан манартал цохих байхдаа.

-Холливудын нууцаас бидэнд сонирхуулаач? -Цаг бол хамгийн үнэтэй зүйл. Тэр тусмаа маш их өрсөлдөөнтэй Холливудад цагаасаа хоцорч очно гэдэг таны амжилтад сөргөөр нөлөөлнө. Магадгүй та хичнээн алдартай ч туслах дүр ч олдохгүй. 1989 онд “Хайчин гарт Эдвард” киноны сонгон шалгаруулалтад хоцорч оччихоод найруулагч Тим Буртоны гэрийн гадаа 02.00 хүртэл жүжиглэсэн. Тэр залхсандаа намайг маргааш ирж шалгуулж болно гэж хэлсэн. Энэ кино маш их амжилт дагуулсны зэрэгцээ надад “цаг” ямар чухал гэдгийг ойлгуулсан.

-Жүжигчин Жони Депп нийт 30 шивээстэй. Дахиад шивээс хийлгэх зай байна уу?

-Намайг шивээсний донтон гэж хэлж болно. Шивээс бүхэн минь амьдралд тохиолдсон чухал үйл явдлыг илэрхийлдэг. Тиймээс дахиад хийлгэх болно.

-Та цаашид кино урлагтаа үнэнч хэвээр байх уу?

-Би бас бодож байгаа. Эхлүүлсэн кинонуудаа дуусгаад сайхан завсарлага авах юм уу, өөр салбар руу орох талаар бодсон. Гэхдээ одоохондоо хариулт өгөхөд арай л эрт байх. Кино урлаг бол үнэхээр гайхамшигтай гэр бүлийн нэгдэл. Магадгүй би кинонд дуу оруулах, хүүхдийн хөгжимтэй киноны төрөлд уран бүтээл хийж магадгүй. Ойрын жилүүдэд төлөвлөсөн зүйл алга. Хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байна гэдэг чинь өөрөө гайхамшигтай биш гэж үү. Ажилдаа дурлах нь сайхан мэдрэмж өгдөг шиг кино урлагт би дурлачихсан явж байна.

-Та америк хүн хэрнээ Францад амьдардаг нь ямар учиртай юм бэ?

-Европ бол эртний соёлтой, ёс дэгтэй газар. Энд би чөлөөтэй сэтгэж, хүссэн дарсаа захиалж чаддаг. Хичнээн их амжилт олж, алдагдалд орлоо ч гэсэн би Парисыг л хамгийн түрүүнд зорьдог. Парист дүрсэлж хэлэхэд ч хэцүү тийм нэгэн содон уур амьсгал ноёлдог юм. Тэр нь надад таалагддаг. Уран бүтээлчид, зураачид, жүжигчид гээд эндэх ур амьсгал нэг л өөр. Та өөрийгөө царайлаг гэж боддог уу? -Би тийм ч өөгүй, сайхан залуу биш ээ. Үнэнийг хэлхэд би үсээ засуулж, сахлаа авах үнэхээр дургүй. Тиймээс өөрийгөө царайлаг гээд хэлчихвэл худлаа болох  байх.

Б.Дэлгэрцэцэг








Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.