2018/05/11

    Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатарыг Монголын ард түмэн “Жалам хар” бүжгээр нь мэднэ.

Монгол үндэснийхээ бүжгийг дэлхийн тавцанд гаргаж үлдээсэн яахын аргагүй авъяастан бол түүний аав Төрийн шагналт, Ардын жүжигчин, 20-р зууны манлай бүжигчин Ц.Сэвжид гуай билээ. С.Сүхбаатарт шижир авьяасаа өвлүүлсэн Сэвжид гуайн дэглэлтүүд монгол ардын бүжгийн хөгжлийг тодорхойлсон гэхэд хилсдэхгүй. Харин түүний том хүү “Хар сарнай” хамтлагийн ахлагч дуучин С.Амармандах анх орчин үеийн дууг үндэсний урлаг, хувцастай хослуулан гаргаж ирсэн тренд имиджээ одоо ч хадгалан уран бүтээлээ үзэгчиддээ хүргэсээр байгаа билээ. С.Сүхбаатар гуай том хүүдээ урлагийн, тэр тусмаа үндэсний урлагийн ертөнцийн амтыг мэдрүүлж чадсан бөгөөд ааваасаа авсан “бэлгээ” тэр хүүдээ ч бас өвлүүлсэн цул авьяасын эзэн.

 

  PAPARATSI.MN












Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.