2018/05/16

АТГ-аас Төрийн албан хаагчдын ХОМ-ийг ээлж дараалалтайгаар олон нийтэд дэлгэж байгаа билээ. Тэгвэл энэ удаа Замын-Үүд дэх гаалийн байцаагчдын ХОМ-ийг NTV телевиз мэдээллийн хөтөлбөрөөрөө онцолсон юм. Тодруулбал: Замын Үүд дэх гаалийн байцаагч нар жилд дунджаар 18-25 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. Гэхдээ 200 сая төгрөгөөс илүү үнэтэй үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг 17-н байцаагч байдаг аж.

Гаалийн байцаагчид дундаас хамгийн их орлого олох боломжтой газар бол Замын-Үүдийн боомт гэх яриа бий. Тухайн боомтонд 100 гаруй улсын байцаагч нар ажилладаг байна. Тэдний дунд жилийн орлого нь дунджаар 1 тэрбум төгрөгийн орлоготой хоёр иргэн байна. Тодруулбал “Дэмбэрэлийн Гэрэл” жилд 16 тэрбум, 746 сая,588 мянган төгрөгийн орлоготой. Гэхдээ 60 сая төгрөгийн нэг орон сууцнаас өөр хөрөнгөгүй гэсэн байна. Харин түүний араас 15 тэрбум 236 мянган төгрөгийн жилийн орлоготой хэмээн Пүрэвийн Буянтогтох гэх иргэн удаалсан байна. Дээрх хоёр хүнээс бусад нь тийм  ч өндөр орлогогүй ч дийлэх нь өндөр өртөгтэй үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг гэж мэдүүлсэн байна.

 Тэдний орлогын эх үүсвэр эзэмшдэг хөрөнгийн хэмжээтэй зохицож байгаа эсэхийг хууль хяналтын байгууллага тогтоох учиртай. Одоогоос хоёр жилийн өмнө Замын-Үүд дэх боомтонд гэнэтийн шалгалт хийхэд байцаагч нарын биед их хэмжээний бэлэн мөнгө хадгалагдаж байсан, мөн 159 албан хаагчаас 35 нь их хэмжээний мөнгө, орлогоо нуусан мэдүүлэгтээ мэдүүлээгүй гэдэг нь нотлогдож байсан билээ. Их хэмжээний мөнгө гэдэг тухайн үед 48 сая төгрөгөөс их хэмжээний мөнгийг хэлдэг байлаа. Энэ шалгалтаар илрүүлсэн зөрчлийн улмаас 8-н байцаагч шүүхээс ял авч, 28 иргэн хэрэгт холбогдож байсан юм. Гаалийн байцаагч нар авилгал авдаг гэсэн хардлагыг анх удаа бататгасан түүх ийм байдаг байна.

PAPARATSI.MN

 






Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:202.21.127.164      2018-05-16 15:48:05
Гаалийн байцаагчаар тавьж давруулахгүй шүү гэдэг онигоо гарсан шүү дээ. Оронд нь яамны сайд дээр гэдэг.
 
 
IP:202.131.228.131      2018-05-16 16:03:17
ЗАМЫН ҮҮДИЙН АВИЛГА АВСАН БАЙЦААГЧИЙН ХҮҮХЭД БАС ГААЛЬД АЖИЛЛАДАГ.
 
 
IP:183.100.52.104      2018-05-16 20:42:01
Pizda bugdiig ni halaach.
 
 
IP:27.123.214.122      2018-05-16 23:24:46
Denduu hurdan delbertlee bayjdag shuu dee baitsaagch bolgon 3-8 bair.ul hudluhtei bugd hamaatan sadnii ner deer tureesluuleed baij baidag
 
 
IP:112.72.11.122      2018-05-17 09:58:08
zamiin uudees hoogdood Selenge deer ochdog
 
 
IP:43.228.129.68      2018-05-17 13:55:42
Yooy ajlaa hiihee boliod baitsaagch boldiimu
 
 
IP:114.253.98.169      2018-05-17 15:33:54
baitsaagchdiig 2jil bolgood l solij baih heregtei udaad irvel garshijgai boloh ni todorhoi
 
 
IP:27.123.214.83      2018-05-18 09:53:22
ter mungiig ni ulsiin orlogo bolgo
 
 
IP:103.10.22.211      2018-05-18 12:27:05
ГААЛИЙН БАЙЦААГЧ БОЛОХОД ХААНА СУРДАГ УМ БОЛ
 
 
IP:103.212.119.51      2018-05-18 16:43:39
байцаагч нар ч дэндүү тансаг амьдардаг юм байна лээ