2018/05/16

Эр хүний биеийн эрүүл мэндийн хамгийн чухал хэсэг бол түрүү булчирхай. 2,5-3 см хэмжээтэй энэ жижиг булчирхайлаг эрхтэний өвчлөл, гажиг, оношлогоо, эмчилгээ гэдэг маш чухал байдаг. Түрүү булчирхайн хөгжил хэр байгаагаас шалтгаалан хүүхэд төрөх, генийн дамжуулалт зэрэг хамаатай болдог. Эр хүний 25-30гр жинтэй жижиг булчирхайнаас гарах үрийн шингэнээр дамжигдан хүн үүсч байдаг. Энэхүү жижиг булчирхайн эрүүл байх нь шээс задгайрах, эрт дур тавилт, бэлгийн амьдралыг хүсэхгүй байх, бэлгийн харилцаа холдох зэрэг эрсдлийг зохицуулж  байдаг ба өвчилсөн байдлыг мэдэх нь хамгийн амархан.

Насанд хүрсэн 25-40 насны хүн хоногт 4-7мг тестостероний даавар /үрийн шингэний хэмжээ/ ялгаруулах ба энэ хэмжээ буурах нь түрүү булчирхайн алдагдлыг зааж байгаа юм.

Бэлгийн хавьталд орохгүй хэт удах, суугаа ажил хийх, архи хэрэглэх нь түрүү булчирхайг үрэвсүүлдэг хамгийн гол гурван шалтгаан ба ихэнхдээ бактераар үүсгэгддэг.

ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН ӨВЧЛӨХ ШАЛТГААНУУД

  • Доороосоо даарах

  • Буруу хооллох

  • Дасгал хөдөлгөөн хийхгүй байх буюу суугаа ажил эрхлэх

  • Буруу арчилгаа / угаалга арчилгаа дутуу байх/

  • Бэлгийн замын өвчнийг дутуу эсвэл буруу эмчлэх

  • Дархлаа сулрах

  • Стресс

  • Бариу хувцас өмсөх

  • Бэлгийн амьдралыг хэтрүүлэх

ТҮРҮҮ БУЛЧИРХАЙ ӨВЧИЛЖ ХЭВИЙН БИШ БАЙГААГ ӨӨРӨӨ МЭДЭХ БОЛОМЖТОЙ / ШИНЖ ТЭМДЭГ/

  • Шээс дүлэлттэй гарах

  • Шээхэд хүндүүрлэх

  • Цавь орчимд хатгаж өвдөх

  • Бэлгийн харьцааг хүсэхгүй байх

  • Эрт дур ханах

  • Шээс цацарчгарах /шүршүүр мэт/

  • Шээсний чиглэл өөрчлөгдөх

  • Доошоо тахийж муруйх

  • Хярзанруу савирч шээх

  • Өөр шалтгаангүй халуурах

ЭР ХҮН БҮРТ БАЙХ ЭНЭХҮҮ БУЛЧИРХАЙГ ХЭРХЭН ЭМЧИЛДЭГ ВЭ?

Түрүү булчирхайн өөрчлөлт байгааг хувь хүн өөрөө анзаарсны дараа эмчид үзүүлэх ба эмчийн үзлэг ямар нэгэн зовиургүйгээр хийгддэг. Шулуун гэдсээр эмчийн хурууны мэдрэмжээр түрүү булчирхайн хэмжээ, хэлбэр, хатуу зөөлөн байдал зэргийг үздэг байна.  Эмч үзлэгийн дараа нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл, шээсний, арчдасын, цусны зэрэг шинжилгээнүүдийг авч ямар бактераар үүсгэгдсэн байгааг тодорхойлж зохих эмчилгээг хийнэ.

Эрчүүдийн дунд нийтлэг гаргадаг нэг алдаа бол эмчид үзүүлэх цаг оройтдог, дур мэдэн ам дамжсан эмчилгээ хийдэг, дутуу эмчилж архагшуулдаг нь ирээдүйд үргүйдэлд хүргэх,  бэлгийн амьдралдаа сэтгэл хангалуун бус болоход нөлөөлдөг.

Ингэж нийтлэг алдаа гаргасан эрчүүдийн 70-с дээш хувь нь эдгэрэхгүй байсаар хүндрүүлж, үргүй болох нь ч элбэг байдаг. Түрүү булчирхай гэдэг зарим тохиолдолд өвчилсөн ч зовиургүйгээр яваад байдаг ба хүүхэд ямар нэгэн гажигтай төрөхөд ч нөлөөлнө.

Түрүү булчирхайг эмчлэх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологийн арга болох феникс нано физик эмчилгээний аппарат Монголд нэвтрүүлсэн байна. Физик эмчилгээ нь өвдөлтгүй, зовиургүй, мэсгүй, эмийн бус аргаар түрүү булчирхайн шохойжилт, архаг үрэвсэл, гэмтэл бэртэл, булчирхайн үйл ажиллагаа алдагдах зэргийг аарцаг ёроолын булчин чангалах аргаар бүрэн эмчлэгддэг.

Харин энэхүү феникс нано физик эмчилгээг “Ла Санте” эмнэлэг эмчилгээ, үйлчилгээндээ нэвтрүүлэн ажиллаж байна. Энэхүү эмчилгээг анх удаа албан ёсоор нэвтрүүлж эрчүүдийнхээ санаа зовоосон асуудлыг бүрэн шийдвэрлэж байна.

Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, эмчилгээний хамгийн төгс арга хэмээн үзсээр байна.  Эмчилгээ маш энгийн хэрнээ үр дүнтэйгээр хийгддэг. Шулуун гэдсээр хошуу байрлагдаж эмчилгээ хийх ба ямар нэгэн зовиургүйгээр цагаан мах буюу геморрой, түрүү булчирхай, давсаг зэргийг хавсран нэмэх, хасах цэнэгийн хэмжээнд идэвхижүүлж өгдөгөөрөө хавсарсан давуу эмчилгээ болдог.

Европын зарим оронд эрэгтэй хүн хүнд хүчир ажил хийх бүрийнхээ дараа энэхүү эмчилгээг хийлгэдэг ба “хүүхэд эрүүл төрөх” эмчилгээ хэмээн нэрийдэх нь ч бий.









Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.