2012/05/29
![]() Байгуулагдаад удаагүй ч тайз, дэлгэцийн бүтээлүүдээрээ хүмүүст хэдийнэ танил болоод байгаа “Мөрөөдлийн Театр”-ынхан “Хайртай бол эргэж хараарай” жүжгийнхээ дараа Солонгос улсын Масан хотод болсон Олон Улсын Театрын фестивальд амжилттай оролцоод өнөөдөр эх орондоо ирж байна. Тэд ирсэн даруйдаа дараагийн уран бүтээлдээ ханцуй шамлан орлоо. Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрийг тохиолдуулан Оросын хүүхдийн зохиолч Виталий Губираевийн “Их ид шидтэн” зохиолоос сэдэвлэсэн драмын жүжгээ энэ сарын 29-нөөс 6 дугаар сарын 2-ныг дуустал тоглоно. Эрч хүчээр дүүрэн залуус маань энэ оныг дуустал хийх жүжиг, дэлгэцийн бүтээлийн төлөвлөгөөгөө хэдийнэ гаргасан бөгөөд энэ зунаас дахин шинэ киноны зураг авалтандаа орохоор болжээ.
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
|