2012/09/19

МУГЖ Л.ЧАМИНЧУЛУУНЫ НЭРЭМЖИТ

“ҮГЭЭР УРЛАХ УХААН” УРАН УНШЛАГЫН

УРАЛДААНЫ БОЛЗОЛ

 

Зохион байгуулах хугацаа: 2012 оны 10 сарын 17, 18 өдөр

Зохион байгуулагчид: СУИС –ын уран бүтээлийн бодлого зохицуулалтын алба, Тайзнаас ярих урлагийн тэнхим

  1. 1.      Зорилго: 

Ярих урлагийн дээд хэлбэр болсон уран уншлага нь залуусын оюун ухааныг хөгжүүлэх, урнаар бодох, сэтгэх, уран ярьж сурахад нэн чухал үүрэгтэй юм. Энэ уралдаан ч уншлагын шинэ хэлбэр, ур чадварыг нээх, тодруулах, бие бинээсээ харилцан суралцах зорилготой билээ.

  1. 2.      Уралдааны хамрах хүрээ: 

Соёл урлагийн мэргэжлийн чиглэлээр суралцагч оюутан залуус

  1. 3.      Бүтээлд тавигдах шаардлага: 

Уралдаанд унших бүтээлүүд нь мэргэжлийн чадвар шаардахуйц байх. Монгол зохиолчдын бүтээл байх шаардлагыг хангасан байх.

  1. 4.      Хаана: 

1-р шат: 2012.10.17 –ны 09 цагт СУИС –ийн хичээлийн 2-р байрны лекцийн их танхимд

2,3-р шат: 2012.10.18 ны 09 цагт МҮЭСТО –ны бага тайз буюу “Б” зааланд

  1. 5.      Шалгаруулалт: 

Уралдаан 3 үе шаттай явагдана.

1-р шатанд “Үргэлжилсэн үгийн зохиол” /3-6 мин/

2-р шатанд “Яруу найргийн зохиол” /3-6 мин/

3-р шатанд “Хошин зохиол” /5-6 мин/

Уралдааны шат болгонд хасагдах журмаар явагдана.

  1. 6.      Шагнал: 

1-р байр нэг: Цом, өргөмжлөл, 400000 төг

2-р байр нэг: Цом, өргөмжлөл, 200000 төг

3-р байр нэг: Цом, өргөмжлөл, 100000 төг

Шагналт байр хоёр: Өргөмжлөл, тус бүр 50000 төг

 

Бүртгэл: 2012 оны 10 сарын 01-ээс 10-ыг дуустал СУИС-ийн №102 тоотод явагдана. Бүртгэлийн хураамж 3000 төгрөг.

 

Харилцах утас: 94443908, 91163908, 99037662

 

 

СУИС –ийн ТДУС –ийн Тайзнаас ярих урлагийн тэнхим

2012.09.19


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:202.72.245.122      2012-09-19 16:39:29
эхлээд анх сайхан уншдаг байсан сүүлдээ маяглах нь ихэссэн байна лээ хүмүүст таалагдахаа больсон ш дээ хэтэрхий балай залуу хүүхдүүдийн хуриман дээр оччихоод тэнэг балай бөгс бөөрний юм уншаад үэхээр тэнэгтэж өгсөн ш дээ нас намбандаа л бол гоё харагдана тэгэхэд Жагдаг бол мэргэжлийн биш гэхэд ямар сайхан өөрийгөө авч явдаг гээч
 
 
IP:220.170.254.72      2013-03-21 16:08:44
Seriously magic that I eliminate about 4bs in a very week after I using it, shipping service is excellent far too, timely enough. zi xiu tang bee pollen http://www.zixiutang800.com
 
 
IP:222.77.235.171      2013-07-25 12:52:47
By far the most fun you can get without skipping makeup Cheap Benefit Makeup http://www.benefitmakeupcheap. co.uk