2012/11/14

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг прокурорын оффис болгох шийдвэр гаргасан  Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг шүүхэд өгөхөөр боллоо. Тэрбээр тус эмнэлгийн өргөтгөлийг хууль, шүүхийнхний оффисын байр болгож, салбарынхнаа нэг дор төвлөрүүлнэ хэмээн ярьж эхэлснээс хойш эмнэлгийн ажилчид эсэргүүцлээ илэрхийлсэн ч тусыг эс олсон юм. Сайд  өөрийн гаргасан шийдвэрээ зүтгүүлсээр Засгийн газрын арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаар батлуулсан билээ. Эл шийдвэрийг эсэргүүцсэн эмнэлгийн ажилчид болон тэдний өмгөөлөгчөөр ажиллаж буй Ц.Монгол нар өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэд энэ удаад Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс гадна Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Н.Мягмар нарыг шүүхэд өгөхөө мэдэгдэв. Ингэхдээ Хууль зүйн сайдыг эрхээ хэтрүүлэн, бусдын барилга булаах гэсэн, Ерөнхий сайдыг хууль бус 122 дугаар тогтоолыг гаргасан, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Н.Мягмарыг эмнэлгийнх нь тоног төхөөрөмж цацраг идэвхт бодистой хэмээн  худлаа гүтгэсэн гэсэн үндэслэлүүдээр шүүхэд хандахаар болсон аж.  Эдгээр хүмүүсийн нийлж, гаргасан Засгийн газрын 122 дугаар тогтоол хэрэгжсэнээр олон хууль зөрчигдөх, их хэмжээний үргүй зардал гарч, иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрх зөрчигдөхөөр байгаа гэдгийг хэвлэийн хурал хийсэн эмч нар хэлж байв.  Түүнчлэн цөөн хэдэн хүний санаачлагаар 130 гаруй мянган хүнд үйлчлэх эмнэлгийн байрыг 130 хүний оффисын байр болгох гэж байгаад ихээхэн бухимдалтай байгаагаа илэрхийлж, цаашид эмнэлгийн байраа буцааж авахын тулд  тэмцлийн бүхий л арга хэмжээг авна гэдгээ илэрхийлэв.   

Эмнэлгийн ажилчид эрх мэдэлтний эсрэг тэмцлээ үргэлжлүүлнэ

Жилд дунджаар  120 мянган иргэн үйлчлүүлдэг төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг Хууль зүйн яамны 130 ажилтны албан тасалгаа болгохыг эсэргүүцэн "Ард түмэнд эмнэлэг хэрэгтэй, Нийслэлийг нэгдсэн эмнэлэгтэй болгоё" хөдөлгөөнөөс сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Энэхүү хуралд МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, "Монголын сувилахуйн амьдрал төв" ТББ-ын тэргүүн Т.Сүрэнхай, Эмнэлгийн үйлдвэрчний хорооны дарга Г.Бямбасүрэн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх Я.Төмөрбаатар нар болон эмнэлгийн Үйлдвэрчний хорооныхон, эмнэлгийн эмч, ажилчдын төлөөлөл оролцлоо. Тэд эрх мэдэлтнүүдийг энэ сарын 3-ны өдөр гаргасан 122 тоот тогтоолоо хүчингүй болгохыг шаардав. Хэрэв эмч нарын шаардлагын хариуг өгөхгүй, үл тоосон хэвээр байвал өлсгөлөн зарлана гэдгээ эмнэлгийн Үйлдвэрчний хорооны гишүүд мэдэгдэв. Түүнчлэн Хууль зүйн сайдын хуудуутай үйлдлийг таслан зогсоож, эмнэлгийн барилгаа эргүүлэн автлаа тэмцлээ үргэлжлүүлнэ ч хэллээ. Харин Ж.Мөнхбат "Эрх мэдлээрээ далайлган эмнэлгийн барилгыг дээрэмдсэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд хариуцлага тооцох хэрэгтэй. Эмнэлгийн барилгыг булааж байгаа нь иргэдийн амь нас, эрүүл мэндийг уландаа гишгэж буйтай адил. 


Эрүүл мэндийн салбарт ийм хууль бус зүйл болж байхад Эрүүл мэндийн сайд ус балгасан мэт чимээгүй байж, бидэнд хамаагүй гэсэн утгатай мэдэгдлийг эмнэлгийнхэнд илгээн тохуурхаж байна" гэв.  Ингээд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг албан тасалгаа болгох асуудлаар иргэд болон эмнэлгийн ажилчдын сэтгэгдлийг сонслоо. 


Хэрэв сайд, дарга нар бидний дуу хоолойг сонсохгүй бол өлсгөлөн зарлана 

Л.Цэрэнханд /Мэдрэлийн тасгийн ахлах сувилагч/: 
-Х.Тэмүүжин сайд өнгөрсөн сарын 6-ны өдөр аман шийдвэр гаргасан.   Бид хууль бус шийдвэрийн эсрэг  чадах бүхий л арга хэмжээгээ авч хэрэгжүүлсэн. Гэтэл энэ сарын 3-ны өдөр эмнэлгийг албан тасалгаа болгох албан шийдвэр гаргалаа. Тиймээс өнгөрсөн бямба гаригт эмнэлгийн Ахмадын зөвлөл, Үйлдвэрчний хороотой хамтран жагсаал зохион байгуулсан. Хэрэв  сайд, дарга нар бидний дуу хоолойг сонсохгүй бол өлсгөлөн зарлана. Манай эмч нар мөөгөнцөрт баригдсан, шавар шохой нь халцарсан орчинд олон жил ажилласан. Иргэд ч ийм л нөхцөлд эмчлүүлж байсан. Одоо л нэг эмнэлэг шиг эмнэлэгтэй боллоо гэтэл эрх мэдэлтнүүд булаачихлаа. Өргөтгөлийн байр зөвхөн эмнэлгийн зориулалтаар баригдсан. Гэтэл албан тасалгаа болгоно гэж улайраад байгаад гайхаж байна. 

А зэрэглэлийн бүсэд хуулийн байгууллага байрлах нь тохиромжтой хэрэг үү 


Ж.Тайванбат /сувилагч/:
-Хууль зүйн яамныхан барилгыг булаах шийдвэр гаргасан нь эмнэлгийн ажлыг бүтэн сар хойш чангаалаа. Өмнөх Засгийн газар манай эмнэлгийн өргөтгөлийг барихад 10 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл шинэчлэлийн Засгийн газар өмнөх шийдвэрийг үл тоож, төсвийн хөрөнгийн зориулалтыг өөрчилж байна. Манай эмнэлгийг нүүлгэснээр 50 сая төгрөг хэмнэнэ хэмээн албан тушаалтнууд ярьж байна. Гэтэл эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэл 80 хувьтай байгаа. Тиймээс хөрөнгө мөнгө ярьж, иргэдийн тархийг угаахаа зогсоох хэрэгтэй. Хууль зүйн яамныхан хотын А зэрэглэлийн бүсэд эмнэлэг байх нь тохиромжгүй гэсэн. Энэ үндэслэл үнэхээр хачирхалтай. Тэдний яриад байгаа А зэрэглэлийн бүсэд өчнөөн хувийн эмнэлэг байна. Хэрэв хотын төвд эмнэлэг байх нь  зүйд нийцэхгүй юм бол хууль сахиулах байгууллага байх нь хэр тохиромжтой юм бол. Энэ мэтчилэн олон асуулт ар араасаа хөвөрч байна. 

Хууль зүйн яам байртай байж бусдын байранд шунаж  байгааг ойлгохгүй юм


Я.Баярсайхан /хувиараа бизнес эрхлэгч/:
-Эмнэлгийг Хууль зүйн яамны байр болгоно гэж байгааг эсэргүүцэж байна. Хууль зүйн яамныхан сайхан байртай байж яагаад эмнэлгийн барилга уруу дайраад байгааг ойлгохгүй байна. Иргэдэд хуулийн байгууллагаас илүү эмнэлэг хэрэгтэй. Тиймээс нэг ч гэсэн эмнэлэг баригдвал ард иргэдэд ээлтэй шүү дээ. Би өмнө энэ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Халуунд нь халж, хүйтэнд нь хөрч явдаг цагдаа, цэргийнхэн биеэ эмчлүүлдэг юм билээ. 

Эмнэлгийн байгууллага ачааллаа дийлэхгүй байна

Г.Цоггэрэл /ТҮК-ийн ажилтан/: 
-Эрүүл биед саруул ухаан оршино. Тиймээс хүн бүр юун түрүүнд эрүүл мэнддээ анхаарах ёстой. Тиймээс эмнэлэг зайлшгүй хэрэгтэй. Эмнэлгийн байгууллага ачааллаа дийлэхгүй өвчтөнөө шалан дээр хэвтүүлж байна. Зарим иргэн эмнэлэгт биеэ үзүүлж чадахгүй хөөгдөж байна. Манай эхнэр өнгөрсөн жил төрсөн. Нэг хоноод маргааш нь  эмнэлгийн ороо чөлөөлж өгөхийг шаардсан.  Шинэ төрсөн эх эмнэлэгт гурав ч хонож чадахгүй байна. Хүнд сурталгүй, тохитой эмнэлэгтэй болоосой. 

Төрийн түшээд асуудалд анхаарал хандуулаасай 

Н.Цэцэгмаа:
-Гадаадаас оруулж ирсэн үнэтэй тоног  төхөөрөмжөө суурилуулсан гэж хэвлэл мэдээллээр гарч байсан.  Иргэдийн олонхи нь эмнэлгийн барилгыг зориулалтаар нь үлдээхийг дэмжиж байх шиг санагдсан. Эмнэлгийнхний тэмцлийг дэмжиж байгаа. Тэд эрх мэдэл, албан тушаалын хойноос хөөцөлдөөгүй. Эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглахыг хүсч байгаа юм билээ. Төрийн түшээд энэ асуудалд анхаараасай.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:49.0.173.121      2012-11-14 17:51:31
Шүүх нь наад дарга нарын чинь талд орно доо бузар новшнууд
 
 
IP:202.21.106.72      2012-11-14 18:12:10
ard tumneesee 1 emnelegiig ni huraaj avaad busad baiguullagiig negtgeh geed bgaagiin tsaana yu bna ve.negtgesen bguulaguudiin bair,gazar ni hend uldeh ashigtai ve.gazriin naimaa bish uu.Ooroo gadaadad uzuuldeg l yum bga biz bid yah bolj bna.Teneg shiidveree ergej harah boloogyi yu.buult hiivel yaladchih geed bna uu. temuujin saidaa.
 
 
IP:122.201.18.156      2012-11-14 22:33:53
hundlunguus harahad ene shiidver zuv shtee adaglaad hotiin tuvd emleg bh n zohimjgui tgd ch ter gazar chn davchuun bnlee ternii orond zah ruugaa saihan tselger talbai zaitai emnelgee bariulaad avaachee ireeduigee haraach heden emch nar yaadiiin ugasa mungu tugrug hahuuldaj l hun aytaihan uzdiin bh chin bileee
 
 
IP:122.201.18.142      2012-11-14 22:34:27
emneleg boloh uchirgui gazart emneleg barij tenegteed bhiiimaa
 
 
IP:75.156.194.6      2012-11-15 05:12:10
Zasgiin gazriin hajuud emneleg barih zohihgui yum.Oird emnelgees haldvar taraadag bas emh zambaaragui bno.Hotoos tsever agaart emneleg bariulbal zov bish uu?Humuust tsever agaartai baih bas eruul mended tustai.
 
 
IP:182.160.1.73      2012-11-15 09:52:37
Зүгээр хотын төвийн байраа албан тушаал эрх мэдлээ алдахаас айгаад байгаа юм биш үү эмнэлгийн хэсэг нөхдүүд, Зөвхөн ард түмнийхээ төлөө гээд байгаа юм бол яагаад БЗД дүүрэгт шинээр баригдаж байгаа нэгдсэн том эмнэлэгтэйгээ нэгдээд гаднаа зогсоол түгжрэл үүсгэхгүй ажиллаж баолахгүй гэж, 120,000 хүнд үйлчлэх том барилга юм бол тэрийг дагаад зогсоол түгжрэл ээ бодоогүй байна лээ шүү дээ хотын А бүсэд бас бодох л асуудал шүү дээ, Зөрүүдлээд байхаар бүх талаас нь бодоод үзээч,
 
 
IP:182.160.1.73      2012-11-15 09:57:33
Одоо тэр яамны эмнэлгийн гадаа ямар түгжрээ үүсдэг билээ наашаа ч үгүй цаашаа ч үгүй гацдаг, Хотын төвд ойрхон эмнэлэг байх сайхан л байна гэхдээ үнэндээ одоо тийм байхад тэр том эмнэлэг байгуулагдахаар тэр зогсоол түгжрэлийн талаар ярилт ч алга аймар юм болох байх даа, Сайд түшээд, эмнэлгийн ажилтнууд минь хоорондоо учир зүйгээ олоод зөв шийдэлд хүрээрэй,Амжилт
 
 
IP:203.169.53.19      2012-11-15 10:43:57
Ардчилсан нам ийм л байгаа байхгүй юу. Одоо иргэдийнхээ эрх ашгийг бодохгүй байж яаж цаашид иргэдээ сайхан амьдруулах юм бэ. Арай ч дээ
 
 
IP:203.169.53.19      2012-11-15 10:43:58
Ардчилсан нам ийм л байгаа байхгүй юу. Одоо иргэдийнхээ эрх ашгийг бодохгүй байж яаж цаашид иргэдээ сайхан амьдруулах юм бэ. Арай ч дээ
 
 
IP:203.169.53.19      2012-11-15 10:43:59
Ардчилсан нам ийм л байгаа байхгүй юу. Одоо иргэдийнхээ эрх ашгийг бодохгүй байж яаж цаашид иргэдээ сайхан амьдруулах юм бэ. Арай ч дээ
 
 
IP:203.169.53.19      2012-11-15 10:44:00
Ардчилсан нам ийм л байгаа байхгүй юу. Одоо иргэдийнхээ эрх ашгийг бодохгүй байж яаж цаашид иргэдээ сайхан амьдруулах юм бэ. Арай ч дээ
 
 
IP:74.52.154.146      2012-11-15 12:55:15
Ardchilsan namiinhan deer doorgui ardchilsan namiinhniig songochihvol uneheer l bugdeeree oluulaa idej uuh bolomjiig ni bid nar oorsdoo gargaj ogno shuu. Ingehguin tuld uuh tuuhtei ardiin namiig oron nutgiin songuulidaa songotsgooy bi uul ni ardchilsan namd sanalaa ogdog gevch ter S.Erdene uneheer durgui hurgej bn. Bayngol duurgiig huviin omchoo bolgoh geed bnshde.
 
 
IP:74.52.154.146      2012-11-15 22:20:48
Ardchilsan nam ANAEHIZM-iig hogjuulj, ardchilalaasaa nuur buruullaa
 
 
IP:74.52.154.146      2012-11-16 11:37:49
Ardiin namiig ard tumen demjdeg, Ardchilsan namiig avtomat mashin demjdeg... Unen gj ene dee
 
 
IP:74.52.154.146      2012-11-16 14:11:24
Ardchilsan nam alna, hyadna, halna, solino, shinechlene, horino, buulgana, nuraana... Heldeg hiideg zuil ni eroosoo l ene Shinechleliig ingej ch hiideggui bhaa
 
 
IP:112.113.231.105      2012-12-19 20:37:48
Lovely insightful post. Never thought that it was that elementary. Extolment to you!
 
 
IP:173.244.162.235      2013-01-22 11:14:04
Simply want to say your article is as surprising. The clarity in your post is just excellent and i can assume you are an expert on this subject. Fine with your permission let me to grab your RSS feed to keep up to date with forthcoming post. Thanks a million and please continue the rewarding work. buy wow gold http://www.wow-gold-team.com