2013/03/02

Монголын хошин урлагийн ууган хамтлагуудын нэг “Х Түц” продакшн та бүхэндээ сар шинийн өмнө шилдгийн шилдэг номеруудаа өргөн барьсан нь олны таашаалд ихээхэн нийцсэн. Харин энэ удаа “Папараци” нэртэй цоо шинэ хошин шоу хөтөлбөрөө үзэгчиддээ танилцуулаад байна. Үргэлж шинийг санаачилж, хошин урлагийн “акулууд” хэмээгддэг “Х Түц” продакшн шинэ тоглолтоо  Соёлын төв өргөөнд өдөр бүр 19 цагаас тоглож, үзэгчдийг уйдаах завгүй инээд бэлэглэсээр байгаа. Угийн шоу хөтөлбөр бүр нь шилдэг байж чаддаг “Х Түц”-ийн шинэ шоу тоглолтонд та бүхэн яараарай. 














































Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!