2013/04/05

“Дижитал” хамтлагийн ахлагч Баавар буюу Ш.Батбаярыг “Ярилцах танхим”-даа урилаа. Биднийг ярилцлага авахаар анх очиход түүнийг хянаж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөн­хий газрын хуяг болон Цагдаагийн ерөнхий газрын цагдаа оруулахгүй буцаасан юм. Харин хоёр дахь өдөр нь буюу өчигдөр очиход түүний харуул хамгаалалтыг буулгасан байлаа. Бааварын хэвтэж байгаа өрөөнд түүнээс гадна хоёр хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Гэр бүлийнхэн нь түүнийг ээлжээр сахиж байгаа гэсэн бөгөөд биднийг очиход ээжийнх нь ээлж таарсан юм. Дотогш ороход тэрбээр орон дээрээ хэвтэж байлаа. Толгой хэсгийнх нь түлэгдсэн хэсэг идээлж, ногоон туяа татсан харагдсан. Биеийнх нь түлэгдсэн хэсгүүдийг боолтоор ороосон хэдий ч шүүс нь боолтыг нь нэвтэлж, энд тэнд нь толботуулжээ. Амьсгаа нь үе, үе давхцаж, ханиалгах бүртээ цэрээ хаяж байлаа. Ингээд бид ярилцлагаа эхлүүлсэн юм.

-Таны биеийн байдал ямархуу байна вэ. Ярьж чадах нь уу?

-Биеийн байдал маш муу байна. Яр шархандаа баригдсанаасаа болж халуурч, хүний асаргаанд орсон байдалтай л байна шүү дээ.

Одоо бол өвчин намдаах тариагаар л “гол зогоож” байна. Эмчилгээг маш сайн хийж байгаа.

-Ямар учраас ийм бай­далд орчихов оо. Тухайн үед чухам юу болсон талаар та тодорхой тайлбарлаж өгөхгүй юу?

-Гуравдугаар  сарын 22-ны өдөр усанд орчихоод камер руугаа буцаад явж байх үед нэг залуу хүрч ирээд үгийн солиогүй намайг шууд цохиод авсан. Тэр үед нь би энэ ямар нэгэн явуулга байж магадгүй гэж хардсан учир ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй учир дахиад нэг цохисон. Тухайн үед жижүүр хийж байсан хоёр ахлагч бидний зодолдохыг хараад зогсоод байсан. Зодоон болоод дууссаны дараа биднийг салгаж, өрөө өрөөнд нь оруулсан юм. Бид өрөөндөө орчихоод байж байтал гэнэт “Ер нь та хоёр яагаад байна аа. Хоёуланг чинь төлөөлөгчид аваачиж өгнө” гээд төлөөлөгчид хүлээлгэж өгөөд сахилгад хийсэн. Сахилгад хоносны маргааш өглөө нь ээлж солигдох үеэр “Хөнжил, гудсаа гарга” гэхэд нь би “Хөнжил, гудсаа заавал гаргах ёстой байдаг юм уу. Дотоод журмандаа гаргадаггүй гэдэг юм байна билээ шүү дээ” гэсэн юм. Тэгэхэд намайг “Битгий олон юм хуцаад бай. Чи ер нь наашаа гараад ир” гээд 4-5-уулаа нийлж байгаад камергүй газарт аваачиж намайг зодсон. Зодсоныхоо дараа гавлаж, дөнгөлөөд тэр гал гардаг өрөөнд аваачиж хийсэн.

-Таныг хүн цохиход та ямар нэгэн эсрэг үйлдэл хийгээгүй гэлээ. Ямар учраас тэр вэ?

-Ямар нэгэн зүйлийн өдөөн хатгалаг байж магадгүй гэж хардаж байсан учраас би ямар нэгэн үйлдэл хийгээгүй.

-Таныг цэнхэр асаагууртай явдаг байсныг хамт хоригдож байсан хүмүүс чинь нотолсон гэж байна билээ. Нөгөөтэйгүүр, гал гарах үед таныг дөнгөтэй байгаагүй. Харин гавтай байсан гэж байгаа. Энэ бүхнийг тодорхой болгохын тулд тухайн үеийн бичлэгийг олонд ил болгосон шүү дээ?

-Тэр бичлэг чинь гал гарахаас өмнөх өдрийн тусгаарлах үеийн бичлэг байна билээ. Надад ямар ч цэнхэр асаагуур байгаагүй. 461 дүгээр хорих анги чинь тамхи татахыг хориглодог. Тамхигүй, цэвэр орчин. Яагаад надад тамхи, асаагуур байх ёстой гэж. Ерөөсөө тийм зүйл байгаагүй. Энэ бол намайг буруутан болгож харагдуулах гэсэн нэг хэлбэр байх гэж бодож байна.

-Одоо үзүүлээд байгаа бичлэгийг гал гарахаас өмнөх өдрийн бичлэг гэдгийг та яаж батлах юм бэ?

-Хянагчийн гүйж байгаа бичлэг нь яг гал гарахын өмнөх бичлэг мөн байна билээ. Гэхдээ сонин дээр нийтэлсэн байсан камерт сууж байгаа бичлэгийн зураг гэх мэт нь өмнөх өдрийн бичлэг байсан шүү дээ. Гал гарсан өрөөний бичлэгийг олох нь л хамгийн чухал асуудал болоод байна.

-Хэргийн газарт үзлэг хийсэн шинжээчид “Ил гал гарснаас болж энэ бүх асуудал үүссэн. Тэр гал нь ор хавиас гарсан байна” гэдэг дүгнэлтийг хийсэн байна билээ. Таныг сахилгад байхад гал чухам яаж гарсан юм бэ?

-Ямарч байсан ор хавиас гал гараагүйг л мэдэж байна. Би тэр өрөөг зураачаар зуруулах юм бол тэр өрөөний хаана, юу байсныг бүгдийг нь тод санаж байна. Гал гарч эхлэнгүүт би доошоо суугаад хянахынх нь нүхээр “Жижүүрээ амь авраач ээ” гээд л орилоод байсан. 15-20 минут орилж шатсан. Хоёр гарыг ард гавалчихсан, хөлийг маань дөнгөлчихсөн байсан шүү дээ. 

-Гал гарсан үеийг дүрсэлж хэлж чадах уу?

-Битүү хар утаан дундаас гал маналзаад л аймшигтай халуу шатаж байсан. Гавтай, дөнгөтэй байсан учир доошоо суугаад хянах жижигхэн нүхээр амьсгаа авч байсан. Үүнээс өөр арга надад байгаагүй. Яваандаа толгой, нуруунаас шатаж эхэлсэн.

-Шоронгийн хуягууд хоригдлуудтай хэрхэн харьцдаг талаар хамгийн сайн хэлж чадах хүнийг таныг гэж бодож байна. Хоригдож байх хугацаандаа энэ бүхнийг мэдэрсэн болов уу?

-Хүн болгонтой муухай, дээрэнгүй байдлаар харьцдаг юм. Намайг хорих шүүхийн захирамж гарч 2012 оны нэгдүгээр сарын 16-нд би хоригдож байсан юм. Анх хоригдоод дөнгөж дөрөв хонож байх үед минь бас л дөнгөлөөд  сахилгад хийж байсан. Дараа нь гуравдугаар сарын 4-нд намайг дөнгөлөөд сахилгад хийх гэж байх үед би батлан даалтад гарч байсан юм. Энэ удаагийнхтай нийлээд намайг гурван удаа сахилгад хийсэн. Ер нь намайг байнга ингэж дарамталдаг юм. Гэхдээ бүх албан хаагчид нь биш л дээ. Ганц нэг албан хаагчид нь хоригдлуудтай зүй бусаар харьцдаг юм.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан таны талаар ярихдаа “Мансуурдаг хүний сэтгэцэд ямар нэгэн өөрчлөлт орсон байдаг. Тиймээс тухайн үед хянагч нарыг өөрөө хэл амаар доромжилж байгаагаа мэддэггүй” гэсэн байсан?

-Би хянагч нартай зүй бус байдлаар нэг ч удаа харьцаж үзээгүй. Тэднийг доромжилдоггүй. Учир нь тэд чинь ажлаа л хийж байгаа хүмүүс шүү дээ. Тэр хүмүүсийн хэлж байгаа бүгд худлаа. Өөрсдийн арьсыг хамгаалах гэж ярьж байгаа зүйл л гэж хэлэх байна. Би өдий гучин хэдэн насыг наслахдаа хэзээ, хаана, хэнтэй юу ярих вэ гэдгээ мэдэхтэйгээ болсон хүн.

-Таныг галд өртсөн шалтгааныг маш олон талаас нь тайлбарлаж байна. Тухайлбал, холбогдох албаныхан нь “Ял авахаа мэдэж байсан учир өөрийгөө шатаасан” гэж нотлоод байна. Ар гэрийнхэн тань болон бусад эх сурвалжууд “Гаднаас зохион байгуулалттайгаар гал тавьсан” гэж байна билээ. Зохион байгуулалттай гал тавьсан гэж ярихын тулд ямар нэгэн үндэслэл хэрэгтэй байх л даа. Танд тиймэрхүү хар төрүүлэхээр зүйл ажиглагдаж байсан юм уу? 

-Яг тийм зүйл болсон. Би бол энэ хэрэгт сэжиглэгдэж байгаатайгаа холбоотойгоор ял авах байсан ч тэнсэн авна гэж бодож байсан. Энэ бол миний анхны хэрэг. Шүүх хурал болсны дараа батлан даалтад гарах боломжтой гэдгийг өмгөөлөгч маань ойлгуулчихсан байсан учир надад тэгж өөрийгөө шатааж, амиа хорлох шалтгаан байгаагүй. Энэ хэрэгтэй холбоотой маш олон харуулууд шалгагдаагүй үлдсэн байна билээ. Би тэр хүмүүсийг бүгдийг нь шалгуулна. Намайг дандаа дээрэлхдэг байсан. Тэнд байгаа хоригдлууд хянагч нартаа 10-20 мянган төгрөг өгч, аль болох арга эвийг нь олох гэж оролддог байсан. Би тэгж мөнгө өгдөггүй байсан. Тэдэнд мөнгө өгч яах юм.

-Таныг хоригдож байхад хэн нэгэн хүн хянагч нараар дамжуулж утсаар ярьж, дарамталдаг байсан гэж сонссон. Энэ үнэн үү?

-Тийм асуудал байхгүй.

-Та сая галыг зохион байгуулалттайгаар тавьсан гэж хэлсэн. Гадаа байгаа хүмүүс дотор ажиллаж байгаа хүмүүстэй холбоо тогтоосон байсан гэдгийг яаж мэдэж байна вэ?

-Би үүнийг баталж байна. Тийм захиалга байгаа.

-Тэгэхээр гадарлаж байгаа хүн байгаа гэсэн үг үү?

-Хэн гэдгийг нь мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан энэ бүхний цаана хүмүүс байгаа. Тэд миний амьдралаар үнэндээ тоглож байна шүү дээ. Би энэ болгоноос айхгүй ээ.  Амьд гарсандаа баяртай байна. Энэ бүхний цаана хэн байгаа, юу байгааг бүгдийг нь мэдэж байгаа. Тэр бүх хүмүүст хандаж аятайхан байцгаагаарай гэж хэлье. Хууль, шүүхийн өмнө үнэн бүхнийг ялна. Би та нарын гар хөл, хэн нэгний долдой болдог хүн биш.

-Та өнөөдөр ингэж хэлж байгаа ч гэсэн таны үнэнийг олно гэж итгээд байгаа хуулийн байгууллага ялзарчихсан байна гэдэг нь илэрхий болж байна шүү дээ. Хэрэв хуулийн байгууллага таны итгэж байгаа шиг үнэн ажилладаг байсан бол өнөөдөр ийм явдал гарахгүй байх байсан?

-Гэсэн ч би айхгүй байна. Тэд үхэхдээ ч гэсэн ядаж зөв үхэж чадахгүй шүү дээ. Зүв зүгээр байсан гэмгүй хүнийг золиос болгосных нь хариуд үр хүүхэд нь хүртэл зовж үхнэ гэж бодож байна.

-Та цаашид Монголд амьдрах уу. Таны ярьж байгаагаас үзэхэд энд амьдрахад үнэхээр хэцүү байдалтай болчихсон юм шиг санагдаж байна?

-Намайг өмнө нь маш олон сүрдүүлж байсан. Би энэ бүхнээс нь айхгүй. Гэхдээ би цаашид Монголд энэ амьдралаар амьдрахыг хүсэхгүй байна.

-Та шүүх хурлын үеэр хэн нэгнийг илчлэх ямар нэгэн ноцтой мэдээлэл хийх байсан юм уу?

-Үгүй. Ямар ч тийм асуудал байгаагүй.

-Ярилцсанд баярлалаа. Түргэн идгэрэхийг ерөөе.

Р.САРАНГОО

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:202.179.22.8      2013-04-05 12:42:53
Unen shdee yaj ch bodson ter bichleg deer bgaa shig minutiin dotor gargasan bol iim boltloo tulegdehgui BAAWARAA HEZEED DEMJIH BOLNO CHINII TALD SHUU BUSDIIN MUU UGIIG BITGII SONS. TANID AMJILT HUSIE HURDAN EDGEED BUT AWNA SHUU
 
 
IP:202.179.20.224      2013-04-05 12:58:54
shud mudee hiichihed yaadag bnaa archaagui z**uu hun bj shudgui shulam chutgur shig l yum yavahiin zavaan...
 
 
IP:27.123.214.113      2013-04-05 13:01:16
Gol n eruul menddee sain anhaaraarai. Hulgai hiij hudlaa yarisan bish! Er hund bdag l asuud**tai hol****on, davaad garaarai. Amidr**iin toloo temtseltei yavdag er Hun gej boddog. Mongoliin ard tumen chamd setgeliin deem beleglenee.
 
 
IP:122.201.18.174      2013-04-05 13:02:52
unen gej bdg bol buhniig y**na diilne odoo humuus setgel ni 2dson bga yaagaad gevel ter bichilegiig uzeed yanz bureer tailvarlaj bga bie turgen idgeegeed shudraga unenii tuluu duu hooloigoo negtgeerei hezeech bitgii ai unen l yum bol aij bolohgui aih tusam chi uuruu dooshoo orno za amjilt
 
 
IP:122.201.18.146      2013-04-05 13:16:55
Mgl uls enuugeer yah ve? Yavuulga ch geh shig. Ene hend hergteiiin. Ulsiin nuuts medej bg nuuts **banii hun shig yaridag bnshd
 
 
IP:122.201.19.74      2013-04-05 13:33:27
zochin chamd nuuts gj bdui yum uu buh zuiliig bitii devergej bod
 
 
IP:203.91.119.147      2013-04-05 13:59:10
үнэнийг олоод зохих хүмүүст нь хариуцлагыг нь үүрүүлээрэй хурдан эдгээрэй амжилт ээждээ ямар хүү гэдгээ харуулаарай
 
 
IP:122.201.18.146      2013-04-05 14:01:22
chi ichku hudlaa yarihaa bolioch dee. shinjeechiin dugnelt chinii bichleg bugd il bolchood bhad yamar b**iar hud**ch yum be chi!!!!! Esvel uheech chi! chamaar mongol uls dutah bish. uh zaa! dugai uh ter chigeeree ***tchihgui. b**iar zavaan h**tar uurtuu archaagui cham shig z**uuchud mongold baga bgasai harvaas niigmiin *** ****r!!!!
 
 
IP:202.131.226.243      2013-04-05 14:54:12
ene odoo dongoj 30 garan nastai bj shudgumuu hehe archaagun be
 
 
IP:124.135.33.115      2013-04-05 15:40:29
eron ene novshnuud huntei yagaad zugeer harit***ggyi yum.zerleg novshnuud zugeer bhadan gavlah erh bgaamuu.novshnuud 10,20 myangan togrog avah estoi yum uu m**uudiig ajlaasan h**j ajlaa hiij chadadgaaran hiilge.
 
 
IP:202.179.7.6      2013-04-05 15:58:34
ENE YAACHICH BOLSON YAWUULGA. 1MINUTAND GARGASAN BOL BAAWAR INGEJ SHATAHGUI SHDE. DARAMTALDAG HEN NEG NI ARD NI BAIJIL BGA
 
 
IP:182.160.12.44      2013-04-05 16:43:24
BOLI BOLI SDA
 
 
IP:86.110.96.2      2013-04-05 19:57:36
hervee tiim hurdan l gargasan bol ene hun yagaad iim boltloo ***taj tulegdeg bilee. yavuulga gedeg ni ugaasaa l haragdaj bn. uneheer mongoliin huuli ni guil bolj toriin baiguulga y**zarjee unen zoviin oloh boltuigaa . turgen ideerei bas zorigtoi bgaarai naad muusaan yumnuuddaa hezee ch bitii buuj ogooroi
 
 
IP:188.244.38.5      2013-04-05 20:51:20
gemt xeregtenuudtee yaj xaritsax estoi yum.chi 12 ond tusgaarlax camert orchod umdunduu **baar baaj bj l garch irsen bzde.chi zuntee camert orxoor zodoon xiigeed boldgui l yum gesen.odoo neex ariuxan amitan bolox gej jujigleed bxiiin.chamaig shorongiiin xulgaich nar bugd xuleej bga shu.novsh mini shonorngiiin bandi bolxoos aigaa yu.tegj deerelxej xund zoddog ue chin mgliiin shorond 90 onii ued l tiiim bsiiin odoo ter chin uur bolson novsh mini.dandaa namaig deerelxedeg gex shig
 
 
IP:112.171.68.87      2013-04-05 21:36:53
chinii ooriin buruu chi olon ajlaa hiij baisan huniig hoolnoos ni s**gaad ui ho*** yaah gej har tamhitai zuur**daad baigaa um be chi mongoliig sonooh uildel hiij baigaagaa uhaardag umuu bas henii amidr**aar togloh geed baigaa um be.odoo boli ooriigoo ***taagaad archaagui amitan
 
 
IP:27.123.214.113      2013-04-06 03:14:02
end gol ni hunii eruul mend yarigdaad bn aan! ta nar tegvel bugdeeree shorondoo orood uzeldee! amidaaraa ***taad uzeldee! huniig hun t**aas n harl daa! **dahgui hun gej ene ertontsod bdguig bugd l medne bizdee! hudlaa yarij hulgai hiigeegui hun mongold bhguishdee! arhi uuj tamhi tatdaggui hun burch bhgui! ene mongold chini-huuli bus naimaa ter chigtee nuurlesen bgaag medkuu bgaamuu? meden budliad bgaamuu!! baavar harinch zoolhon yarilts**** ogch! bi ingej ***tsan bol- iluu iheer yum yarih bh!!!
 
 
IP:182.213.91.128      2013-04-06 07:56:47
hip hopiin tom od geed bgaa hvn maana shvdchgvi deer n arischgvi bolloodoo yaandaa z**uu hvnshde ug n lol^^
 
 
IP:94.137.218.173      2013-04-06 11:45:34
****aad bhiin uhgej hewtej bga hun odoo shudee hiigeed emnelegt saihan haragdah gej bn geed bj bhuuu jaahan bosolto ym bicheejee m**nuudaaa baavaraa hurdan edgeeere MONGOLCHUUD BID BUGD CHINII TALD
 
 
IP:202.72.245.59      2013-04-06 12:01:35
huulin baiguuu**** tgsengui ntr gd bha ymaaaa batbayraaa chi uuruuu muruurui duugaaa duulaad ywaj bw** hen chamaig oroldoh ym beeeee bi muruuru ajilaaa hgd ywaj bhad hench nmaig oroldoj ntr blohgui bna uuruuu d**dagnaj ntr bolchoood daraa ne ingej ***lchignaj joohon huuhedshig mayglah ****r**** bga ymuuu zugeeer ylaa awaad shorondooo ochildooo
 
 
IP:202.126.89.177      2013-04-06 12:50:26
uneneer ywb** uher tergeer tuulaig guitsne gdg shuu dee. baawar ahdaa turgen edgereed. hun ataarht** n ***n amidraarai. hun **daj bolno ene horwood harin dahin ter **daagaa dawtahgui bhiig heregtei.amjilt.
 
 
IP:182.160.39.151      2013-04-06 12:56:44
Ooroo zohion baiguulchihaad l yah gj ingej gai boldog bnaa. Olon huniig ajilgui bolgoj bg****d. Anhnaasaa ooroo buruu tootsoolchihson bna shdee sain bodoj bj hiihgui dee nuur amaa tvlj hayaad zavharsiin. Er ni tah gj har tamhi tatsiin hadg**siiin borluulsiin iim yavd** bolno gdegiig medseer bj. Esvel buur barigdahaargui tataj hadg**j zarahgui dee. Odoo nugu hediigee boli gj zovlooch hamtlagiihandaa. Tertee tergui chamaig ***taah hun bhgui chamaig tatdag gedegiig meddeg humuus ochnoon l bna.
 
 
IP:182.160.39.151      2013-04-06 13:01:48
Ali esvel nuguu hediigee heleed boonoor hamtdaa suuchihaach amar hanindaa. Tgvel ch urlag soyliihon bugd suuna daa hoorhii. Ter dundaa rock hip hopiihin. Ulaan tsaim il bhad medehgui l yum daa y**tai ch bileee yamar zaagaad ogolteich bish dee.
 
 
IP:103.10.23.34      2013-04-06 14:34:07
zugeerdee idgenee geel z**bir amni bilgees ashdiin beleg gdg bzdee
 
 
IP:27.123.214.109      2013-04-06 15:19:22
Baavar duu min hurdan edgereerei. Yadiin heleh gee heleh l heregtei
 
 
IP:50.117.59.241      2013-04-06 15:29:42
yah gej har tamhi tataj hunii olon huuhdiig uruu tatsan yum ene umuuruud bga humuusiin ah duu ur huuhdiig ene har tamhichid **i hediin uruu tataad biy mah bodior ni gemteej amidr**gui muruuruu baij chadahgui bolgood bn gj bodvol ta nar umuurch chadahuuu eniig olon hun reketelj har tamhind uruu tatsaniig hen ch nmediishdeeee
 
 
IP:50.117.59.241      2013-04-06 15:29:43
yah gej har tamhi tataj hunii olon huuhdiig uruu tatsan yum ene umuuruud bga humuusiin ah duu ur huuhdiig ene har tamhichid **i hediin uruu tataad biy mah bodior ni gemteej amidr**gui muruuruu baij chadahgui bolgood bn gj bodvol ta nar umuurch chadahuuu eniig olon hun reketelj har tamhind uruu tatsaniig hen ch nmediishdeeee
 
 
IP:202.179.20.182      2013-04-06 18:04:53
manai glaktikaas zail............
 
 
IP:82.145.209.135      2013-04-06 20:27:28
Yanz buriin l uur uur yum yarih yum yag hend ni itgeh ystoi yum boloo
 
 
IP:122.201.18.209      2013-04-06 21:13:52
hun uuruu uuriiguu tullee gj bodii gtl hul eswel garaa l tulne uu ghes nuur amaa ingej aimar tulne gj baih uu?
 
 
IP:122.201.18.16      2013-04-06 21:13:53
hun uuruu uuriiguu tullee gj bodii gtl hul eswel garaa l tulne uu ghes nuur amaa ingej aimar tulne gj baih uu?
 
 
IP:202.21.113.141      2013-04-07 10:33:23
Hend n itgeh n gol n bish buhel buten hun uuriiguu ***taana gej bdaggui l bhkui yu....baavaraa ene bugdiig davj garaad saihan amidraarai
 
 
IP:203.194.114.50      2013-04-07 13:48:23
Manaihan hunii muug ni olj harahdaa yasan sain yum be Shud mud ch geh shig ene humuus oorsdoo yamar bolood huniig ingej doromjlono ve.
 
 
IP:202.179.11.58      2013-04-07 14:25:35
unen baihoooo
 
 
IP:175.223.37.188      2013-04-07 17:05:24
uruwdchluu ymar xetsuu bsn boldoo odoo ch gsn yaaj tarchilj zowj bga boloo aimar bolson bn shd zvrx shimshirmeer yumaa
 
 
IP:202.126.91.57      2013-04-08 00:07:02
ugaasaa huuliin baiguu**** hvntee zvi bus zawaan harit***g hvmvvsshvvdee.Hammgiin naad zahii jishee zamiin tsagdaa. xev jurmiin tsagdaa nar.Gem hiigeegvi hvnteech zuw asuult asuuj chaddaggvi m**nuud bdagshdeeee baavaraa.Baavaraa vneniin olj uursdiin shorongii ha**ga tatuulaarai
 
 
IP:113.236.100.151      2013-04-08 15:25:08
Wow! Thank you! I permanently wanted to write on my blog something like that. Can I take a part of your post to my website?
 
 
IP:203.91.112.12      2013-04-09 12:18:51
Mongolchuud bugd chinii t**d geed yugaan soliorood bgaan be.hedhen uuruusun duguinuud ni l enenii t**d bh.Busdiigaa urd ni barij ogj uuruu multarch bsan gesen odoo uur deeree irheer hudlaa jujig togloj uruvdvvleh geed *****teed bh chin niigmiin ***vhruu chin.busdiin amidr**d gai bolson chi harin zovj vhne uil laigaa edleed.busdiin huuhdiig zovj vhne gj haraadag chi hen be harin chiniih l tegeh bhdaa iim aavtaidaa haramsaj novshoo
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:28:56
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:29:06
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:29:15
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:29:24
” oR ”%”=”
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:29:38
” oR ”%”=”2
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:29:45
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:29:50
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:29:56
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:29:59
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:30:08
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:30:22
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:30:25
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:30:37
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:30:45
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:30:54
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:31:01
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:31:17
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:31:26
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:31:33
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:31:38
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:31:45
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:32:03
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:32:06
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:32:12
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:32:20
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:32:28
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:32:32
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:32:37
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:32:42
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:32:52
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:32:58
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:33:05
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:33:13
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:33:19
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:33:21
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:33:23
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:33:39
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:33:48
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:34:04
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:34:10
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:34:15
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:122.201.28.4      2013-04-17 20:34:18
!S!WCRTESTTEXTAREA000002!E!
 
 
IP:46.161.41.27      2013-05-19 23:14:03
nRwgll qxoehotpcbxe, [url=http://fuzeeohqwdga.com/] fuzeeohqwdga[/url], [link=http://wbqbfeesamhj.com/ ]wbqbfeesamhj[/link], http://ezkiqmvewccf.com/
 
 
IP:192.162.19.21      2013-08-04 02:15:52
GNo1tj Really informative article.Thanks Again. Really Cool.