МУГЖ У.Батбаатар хүүхэлдэйд нүд унагаж явна

Moderator
2018/10/01

Манай урлагийнхан дотор чадварлаг, авьяас билэг нь цаанаасаа л нэг ундарсан жүжигчид олон бий. Өдийг хүртэл урлагт хүчин зүтгэн, тайз дэлгэцийн салбарын баганыг босголцсоор яваа жүжигчидийн нэг бол Уухааны Батбаатар хэмээх эрхэм юм. Олон сайхан дүрээрээ үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшсон гавьяат маань саяхан нэгэн арга хэмжээний үеэр манай дуранд буусан юм. Тэрээр гар хийцийн хүүхэлдэйнүүдийг ихэд шохоорхон үзэх бөгөөд олонтой  мөр зэрэгцэн үзэх ажээ. Ер нь тэр нэг хэвлэл мэдээллээр гараад байдаггүй даруухан эрхэм. Цаашид олон сайхан дүр бүтээж үзэгч түмнээ баярлуулах биз ээ.