Дэд сайд Д.Загджав гэргийнхээ өмнө “хонь”

Moderator
Өчигдөр 14 цаг 36 минут

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Д.Загджав томилогдоод даруй хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Манай улс төрийн өндөр боловсролтой хүмүүсийн нэг тооцогддог Д.Загджав нь 2008-2012 онд УИХ гишүүнээр сонгогдож, мөн Хан-Уул дүүргийн засаг даргаа ажилласан эрхэм. Олон түмэн болоод ажлын хамт олондоо дарга нэрээр дуудуулж, хүндлэгддэг. Ер нь манай дарга нар эхнэртээ мөн даргалж хаан мэт аяглах хүмүүс цөөнгүй байдаг гэх. Тэгвэл эсэргээр эхнэртээ хонь мэт номхон байж, даруулах эрхэмүүд бас байх. Харин дэд сайд Д.Загджав эхнэрээр даруулга хийдэг хүмүүсийн нэг аж. Тэрээр олон нийтийн ажиллагаанд эхнэртэйгээ хүрэлцэн ирсэн байх нь манай папараццид өртлөө. Олны өмнө эхнэр нь дэд сайдад хамаг хувцас, цүнхээ тайл бариулихаад яваад өгнө лээ. Мань эр ч  юу, юугүй гарт овоорсон хувцас, хэрэгсэлд түүртэж нэлээд мунгинаж байв.