Хотын дарга С.Амарсайхан өөрийн хамаралтай гэх "Зүүнбаян рефайнери" ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох үүрэг өглөө

Moderator
2019/04/08

Туулын бургасыг хядсан Туул рефайнери компанийн талаарх мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байсан.  Энэ компанитай хамааралтай хэмээн хотын дарга С.Амарсайхны нэр холбогдсоор ирсэн юм. Тэгвэл хотын дарга С.Амарсайхан дөнгөж саяхан тус компанийн үйл ажиллагааг зогсоох үүргийг Хотын шуурхай дээр холбогдох хүмүүст даалгалаа.

Уг компанийн талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “НИТХ-ын дарга С.Амарсайхантай хамааралтай хэмээн ядарсан нэгэнд арга хэмжээ авдаг ч задарсан компаниудаа тойрч өнгөрөөд байгаа” хэмээн шүүмжилж байсан юм.