Х.Цагаанбаатар жүдогийн академи байгуулжээ

Moderator
2019/09/13

Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар жүдогийн академи байгуулжээ. Тэрбээр академиа “Мон-Алтиус Цагаанбаатар” гэж нэрлэсэн гэнэ. Тус академийн багшаар түүнээс гадна ОУХМ Ч.Болдбаатар, С.Баяртүвшин нар ажиллах юм байна. Тэрбээр 2028 онд Лос-Анжелесын олимпийн их наадамд оролцох тамирчдыг бэлдэх зорилго тавьсан бөгөөд 6-12 насны 200 хүүхэд бүртгэхээр төлөвлөжээ.