News paparazzi : Хөдөө явж амарчхаад гэртээ ирээд, гэрлээ асаатал манайх бүрэн тавилгатай, гэрэлтэй болчихсон байсан.

Moderator
2020/09/10

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. Шинэ байрандаа нүүж ороод удаагүй залуу гэр бүл тул хараахан тохижиж амжаагүй ч удаан хүлээсэн байрандаа орсон тул баяр хөөрөөр дүүрэн. Удалгүй хөдөө яваад гэртээ иртэл баяр дээр нь баяр нэмсэн гэнэтийн бэлэг угтав. Учир нь оюутан цагаасаа найзласан нөхөд нь шинэ байранд нь өөрсдийн гараар иж бүрэн тавилга урлаж өгчээ. Будаг нь ханхалсан цоо шинэ байр, найзуудынх нь сэтгэлээ шингээн хийсэн иж бүрэн тавилгаар тохижиж, залуу хосын гэр бүлд улам өнгө нэмжээ. Энэ айл бол Т.Эрдэнэбаатарынх. Бид тэдний баярыг хуваалцахаар гэрт нь зочилсон юм. Биднийг очиход гэрийн эзэгтэй С.Пүрэвбадам “Манай хүн өнөөдөр ээлжинд гарч байгаа, маргааш өглөө ажлаасаа бууна” гэсээр хоёр хүүтэйгээ инээсээр угтав.

-АНХ НЭГ ТОР ХУВЦАСТАЙ "ТУСДАА" ГАРЧ БАЙЛАА-

-Цахим орчинд танай гэр бүл болон найзуудын тань талаар мэдээ цацагдаж, хүмүүс багагүй мэддэг боллоо. Та манай уншигчдад гэр бүлээ танилцуулахгүй юу.

-Сайн байна уу. Намайг С.Пүрэвбадам гэдэг. Нөхрийг маань Т.Эрдэнэбаатар гэдэг. Нөхөр маань Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Зам тээвэр, осол хэрэг хариуцсан тасагт шинжээчээр 13 дахь жилдээ ажиллаж байна. 2002 онд Булган аймгаас Улаанбаатар хотод ирж суурьшсан. Одоо хоёр хүүгийн хамт амьдарч байна.

-Саяхан шинэ байрандаа нүүж орсон гэж дуулсан?

-Тийм ээ. Анх бид хоёр нэг тор хувцастайгаа эмээгийнхээ өгсөн гэрт тусдаа гарч байсан юм. Бид хоёр монгол гэрт таван жил, хашаа, байшинд долоон жил амьдарсан. Ингээд байранд орохоор хэдэн жил хөдөлмөрлөж зүтгэсний эцэст есдүгээр сарын 5-нд шинэ байрандаа орсон. Гэтэл баяр дээр баяр нэмсэн сайхан үйл явдал болсон.

-Найзууддаа хөдөө явснаа хэлсэн юм уу. Түлхүүрийг тань яаж авсан юм бэ?

-Байрандаа орсон өдрөө манай нутаг руу хэд хоног амрахаар явсан юм. Нөхөр маань найзууддаа хэд хоног хөдөө явахаар болсноо хэлсэн. Гэтэл тавилгын үйлдвэрт ажилладаг Мөнгөн-Эрдэнэ найз маань “Та хэд хөдөө явах гэж байгаа гэсэн үү. Найздаа түлхүүрээ орхиод явчих. Шинэ байраар нь орж үзье” гэж ярьсан. Би тэрүүхэндээ гайхаж байгаад л түлхүүрээ үлдээсэн. Тэгээд хөдөө явж амарчхаад гэртээ ирээд, гэрлээ асаатал манайх бүрэн тавилгатай, гэрэлтэй болчихсон байсан. Эхэндээ гайхаад л “юу вэ айл андуурчих уу” гээд буцаж гарсан. Манай хүн, хоёр хүү маань ч гайхаж, алмайрчихсан. Бид дөрөв хэсэгтээ итгэж чадаагүй, үүдэндээ хэсэг зуур гацчихсан. Тэгээд л найзууд руу гаа залгаад асуутал “Тавилга таалагдсан уу. Шинэ байранд орсны бэлэг” гэж хэлсэн. Маш их баярлаж, юу гэж хэлэхээ мэдэхгүй нүдэнд нулимс цийлгэнэж байлаа.

-ГЭРЭЭ ХАРАХ БҮРТ НАЙЗУУДЫН МААНЬ ХАЙР, СЭТГЭЛ МЭДРЭГДЭЖ БАЙНА-

-Тавилгуудыг хэдэн хоногийн дотор хийсэн юм бол?

-Найзууд маань дөрвөн өдрийн турш хийсэн гэсэн. Бүх зүйлийг нь шинээр угсарч, хадаж, хийсэн болохоор хугацаа орсон байх. Бас хоёр найзын маань тавилгын үйлдвэрийн ажилтнууд ч тусалсан.

-Найзуудынхаа тухай яриач. Та хэд хэдэн жил нөхөрлөсөн бэ?

-Нөхөр маань найзуудтайгаа 17 жил найзалж байна. Санаа нэгдэж, үргэлж бие биедээ тусалдаг 13 хүн бий дээ. Хүнд хэцүү үед нэг гэр бүл шиг л байж чаддагт нь би үнэхээр их баярлаж, бахархдаг. Манай хоёр найз “Мебель арт” тавилгын компанийн захирлаар ажилладаг юм. Тавилгын зардлыг нь бүх найз маань хувааж гаргасан гэсэн. Бид хоёр “Байрандаа ороод авчихсан болохоор, аажуу уужуу нэг нэгээр тавилгануудаа авч, гэрээ тохижуулана даа” гэж ярилцаж байсан. Гэтэл өөрсдөөсөө нэг ч төгрөг гаргалгүй ийм сайхан тохижчихлоо. Гэрийг маань бидний бодол уншсан юм шиг л сайхан тохижуулчихсан байсан. Бүр бүх зүйл нь маш их таалагдаж байгаа. Найзууддаа үнэхээр их баярлаж байгаагаа дахин, дахин хэлмээр байна. Ийм сайхан найзууддтай бид үнэхээр азтай хүмүүс. Гэрээ харах бүрт л найзуудын маань хайр, сэтгэл мэдрэгддэж байна.


Сэтгэгдэл (81)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.56
    2020/09/15

    Ёстой жинхэнэ найзууд бна даа

    Хариулах
  • 103.57.94.37
    2020/09/14

    Unuu tsagt hovor humuus yum daa.bayr hurgie.olon tumend duurail boloh bh

    Хариулах
  • 64.119.24.246
    2020/09/14

    Ямар сайхан мундаг найзууд вэ буян нь үргэлж дэогэрч байх болтугай

    Хариулах
  • 66.181.161.64
    2020/09/14

    Manai salaan zahiragch bn shdee . . ahdaaa amjilt tsaashdiin ajil amidrald n sn sxan bvhniig hvsie

    Хариулах
  • 66.181.161.74
    2020/09/14

    Unench shudraga Mundag Saihan naizuuddan amjilt husie.Ger bulden Naizuudiihaa itgeliig aldalgui Eruul saruul saihan amdarhiig husen eruue.

    Хариулах
  • 103.212.117.216
    2020/09/14

    Shan zaluuchuud nzuud bna.nzuud gedeg shan shuu

    Хариулах
  • 66.181.161.28
    2020/09/14

    vnexeer mundag

    Хариулах
  • 202.131.249.86
    2020/09/14

    vnheer saihan naizuudtai ymaa.hvn urmaar tetgegdej ywdag.hvn hvnee hairlana gedeg hamgiin tom hvndlel.saihan ger bvld az jargaliig hvsie.mundag naizuudad ni bayr hvrgie.

    Хариулах
  • 202.131.249.86
    2020/09/14

    vnheer saihan naizuud bnaa.hvn setgeleer tetgegdej.urmaar sergej ywdag.hvn hvnee hairlah hamgiin nandin hvndlel.zaluu ger bvld az jargaliig hvsie.mundag naizuudtai ym bnaa.bayr hvrgie naizuudad ni.

    Хариулах
  • 66.181.161.47
    2020/09/14

    Niceee

    Хариулах
  • 202.9.46.148
    2020/09/13

    Мундаг найзууд бна. Найз гэж үүнийг хэлэх бх

    Хариулах
  • 202.9.40.62
    2020/09/13

    Жинхэнэ найзууд. Насаараа нөхөрлөж биё биендээ тустай дэмтэй амьдарч яваа найзуудад чинь баярласанаа илэрхийлээд аз жаргал хүсье.

    Хариулах
  • 202.126.90.18
    2020/09/13

    найз нарынхаа сэтгэлийг хүндэтгэж яваараы

    Хариулах
  • 202.55.188.42
    2020/09/13

    Ymar saihan ym be ger bvld ni az jargal hvsieee

    Хариулах
  • 66.181.161.32
    2020/09/13

    Тиймээ найзын сайхан сэтгэлийг хайрлаж яваарай гэж үнэн үг шүү бүх найзуудад нь танай гэр бүлд аж жаргал эрүүл энхийг хүсье

    Хариулах
  • 66.181.161.51
    2020/09/13

    Ёстой атаархмаар сайхан найзуудтай юмаа,танай гэр бүлд аз жаргал,найзуудад чинь ажлын амжилт сайхан бүхнийг хүсэж байна.

    Хариулах
  • 66.181.161.104
    2020/09/13

    Yamar saihan naizuudtai yum be...

    Хариулах
  • 202.9.46.113
    2020/09/13

    Busaddaa ulcer duiraalal bolson saihannaizuud bna

    Хариулах
  • 103.212.117.139
    2020/09/13

    Mongol hunii naiz gedeg hun chanar judagiig sergeesen saihan Naizuud bn Ta buhend az jargal hvsie...

    Хариулах
  • 202.9.46.159
    2020/09/13

    Мундаг найз нарт нь Амжилт хүсьё

    Хариулах
  • 66.181.161.113
    2020/09/13

    Үүнээс илүү нөхөрлөл гэж юу байхав дээ. Сайн сайхныг хүсье!

    Хариулах
  • 192.82.74.156
    2020/09/13

    Бахархалтай сайхан нөхөрлөл байна. Бүгдэд нь сайн сайхныг хүсье.

    Хариулах
  • 122.201.24.142
    2020/09/13

    Дэндүү сайхан найзууд юмаа! Надад ийм найзууд байдаг ч болоосой!

    Хариулах
    • 117.111.25.153
      2020/09/14

      Ehleed hunii itgeliig ol...ooriigoo gesen hureelel bii bolgo.AMAA ANGAAGAAD HOW YRIAD L BAIWAL CHI NEG GAZARAA L BN.OK

  • 193.154.102.167
    2020/09/13

    Ymar saihan nohorlol we sain saihaniig hvsie

    Хариулах
  • 66.181.161.24
    2020/09/13

    Мундаг залуус юмаа ийм найзууд олон байгаасай

    Хариулах
  • 66.181.161.105
    2020/09/13

    Aguu umaa heleh saihan vgee haigaad olohgvi nee

    Хариулах
  • 202.9.40.52
    2020/09/13

    Бахархаж бна үнэхээр мундаг юм аа найз нөхөдийн үнэ цэнэ олон жилийн нөхөрлөл гоё шүү.

    Хариулах
  • 66.181.161.8
    2020/09/12

    Яасан сайхан найзууд вэ жинхэнэ найзууд байна

    Хариулах
  • 202.126.89.183
    2020/09/12

    Мундаг юмаа нз гэдэг үнэ цэнэ үүнд л оршиж байдаг юм шүү

    Хариулах
  • 202.179.21.237
    2020/09/12

    Mundag bna jinhene naizuud gej iim l bh heregtei

    Хариулах
  • 66.181.161.94
    2020/09/12

    Ийм л найзуудыг жинхэнэ найзууд гэнэ дээ. Сайхан бэлэг сайхан найзууд байна даа

    Хариулах
  • 66.181.161.48
    2020/09/12

    mundag nzd bainda bvh hvmvvst az jargal hvsie

    Хариулах
  • 66.181.161.108
    2020/09/12

    Yasan my day hzyydtai aztai zalyys we bvgded n amjilt hvsei

    Хариулах
  • 66.181.161.64
    2020/09/12

    Нөхөрлөлийн үнэ цэнэ ямар мундаг залуус вэ....

    Хариулах
  • 202.9.41.30
    2020/09/12

    Ymar goe chin setgeltei NAIZUUD be. Unheer unheer mundag

    Хариулах
  • 202.55.188.84
    2020/09/12

    Сайхан найзууд ийм л өмөг түшигтээ шүүдээ биё биёндээ урам өгч биенээ түшиж олон олон жилээр нөхөрлөж яваарай амьдрал баян шүү

    Хариулах
  • 202.55.188.40
    2020/09/12

    Сэтгэлийн өглөг бэлэглэсэн найзуудад нь аз жаргал, ЭРҮҮЛ ЭНХИЙГ хүсье.

    Хариулах
  • 64.119.21.229
    2020/09/12

    Жаргал, зовлонгоо хуваалцах найзтай байх ч сайхан шүү

    Хариулах
  • 66.181.161.113
    2020/09/12

    mundag naizuudtai ym bna bugded ni az jargal husie

    Хариулах
  • 66.181.161.42
    2020/09/12

    бүгдэд аз жаргал хүсье мундаг юм аа

    Хариулах
  • 202.131.250.130
    2020/09/12

    Найзуудаар нь бахархаж байна. Сайн үйлтэй сайхан сэтгэлтэй мундаг найзуудад нь баяр хүргэе.

    Хариулах
  • 66.181.161.71
    2020/09/12

    nz gdg chin iimel bdgdaa mundug nzuudtai yuma ataarhaj bna shvv kkkk

    Хариулах
  • 66.181.161.102
    2020/09/12

    Мундаг найз нарт нь ажилын амжилт хүсьё

    Хариулах
  • 202.126.89.202
    2020/09/12

    Үнэхээр сайхан юмаа. Ганц амьдрах ховоод нэгнээ хайрлаж халамжлах , урам зориг хүсэл тэмүүлэлтэй. Найзуудтай байх сайхан. Гэр бүлд нь аз жаргал хүсьe. Найзуудтайгаа насан туршдаа жаргал зовлонгоо хамт туулж байгаарай. Та нараараа бахархаж байна.

    Хариулах
  • 117.111.10.2
    2020/09/12

    Bgaa umandaa setgel hangaluun het davruu shunalgui amidrah ni yamar saihan um be...

    Хариулах
  • 66.181.161.43
    2020/09/12

    Naizuud gej iim l hvmvvsig heldeg bhaa

    Хариулах
  • 66.181.161.61
    2020/09/12

    Үнэхээр сайхан сэтгэлтэй найзууд юм.Архи ууж нэгнээ уруу татаж байхаар ийм мундаг сэтгэлтэй санаачлагатай сайхан найзууд.Нөхөрлөл нь мөнхжиг

    Хариулах
  • 66.181.177.118
    2020/09/11

    ymar goe naizuud vee vneheer baharhmaar yma

    Хариулах
  • 202.126.88.199
    2020/09/11

    mundag ymaa

    Хариулах
  • 66.181.161.102
    2020/09/11

    Vneheer mundag naizuudtai zaluus bn AZ jargal hvsey

    Хариулах
    • 66.181.161.111
      2020/09/11

      Vneher mundag ene chne l hvnii shn zan chanar tanigdaj bnda bvgded n amjilt

  • 73.51.240.173
    2020/09/11

    Good job

    Хариулах
  • 66.181.161.82
    2020/09/11

    mundag naizuud bna odoo iim naiz nohod howor shvv ger bvld ni az jargal hvsie vneheer saihan naizuud bna olon olon zaluu ger bvld naiz nohod vlger awah baih ☺☺☺

    Хариулах
  • 43.228.131.83
    2020/09/11

    Гайхалтай сайхан найзуудад нь баяр хүргье үүнээс илүү нөхөрлөл гэж юу байхав одоо цагт ховордсон эд

    Хариулах
  • 202.55.180.186
    2020/09/11

    Гайхалтай! Жинхэнэ амьдралын, амины найзууд юмаа! Бүгдэд нь сайн сайхныг хүсье!

    Хариулах
  • 103.212.117.107
    2020/09/11

    @Paparazzi.mn tanaih Isee.mn-ii medee, surwaljlaguudig ter chigt ni husdagaa boliochee ymr ichidguumbeee xxa Odoo tanaih gert ni ochood surwaljlaga awtsanuu te xxa sawlaa hogiin site iim baij bas ajilladag heden olbiison ymnuud ni oorsdigo setguulch gej boddim bhda Mai shuu

    Хариулах
  • 202.126.88.61
    2020/09/11

    vneheer mundag naizuudtai yumaa baharhmaar getel zarim hvmvvst zvgeer l oroi shoudaj uuj idhed l duuddag nz bdag

    Хариулах
  • 203.91.115.45
    2020/09/11

    гайхалтхй сайн найзууд юмаа танай гэр бүлд болон найзуудынх нь гэр бүлд аз жаргал хамгийн сайн сайханыг хүсье

    Хариулах
  • 103.57.95.69
    2020/09/11

    Үнэхээр гайхалтай найзууд юмаа. Баяр хүргэе. Сайн сайхныг хүсье. Найзуудынхаа энэ их итгэлийг даасан та ч бас мундаг юмаа

    Хариулах
  • 202.179.21.251
    2020/09/11

    Энэ гэр бүл үнэхээр азтай гэр бүл юмаа ийм сайхан найзуудыг мартахын арга байхгүй шүү

    Хариулах
  • 202.55.188.92
    2020/09/11

    Jinhene naizuud bna aa mundag bayar hvrgie

    Хариулах
  • 202.131.248.226
    2020/09/11

    Жинхэнэ нөхөрлөл гэж энэ л байх, бүгдэд нь сайн сайхныг хүсье.

    Хариулах
  • 182.160.36.180
    2020/09/11

    Ymar huurhiim bee.saihan naizuud bn.

    Хариулах
  • 202.126.89.160
    2020/09/11

    Сайхан ажил болсон байна. Найз нарт нь баярлалаа. Найзууд гэдэг уулзаад суугаад архи дарс уух нь биш бие биенийхээ амьдралд дэм болж явах нь чухал байдаг. Найз нөхдийн үерхэл үүрд мандан бадраг.

    Хариулах
  • 202.126.88.45
    2020/09/11

    nz bol nilej ariiax uuxin ner bishee nzuud bol vnen noxorlolin xair yma saixan nzuud bna bayr xvrgie ervvl enxig xvsie

    Хариулах
  • 203.91.115.48
    2020/09/11

    Сайхан нөхөрлөл,сайхан нөхөрлөлийн үнэ цэнэ үнэртэж байна.2 дүү минь сайхан амьдрал өмнө чинь байна.зөв залуурдаж явахад л болно.12 найзаа нь амжилт хүсье.

    Хариулах
  • 202.126.89.130
    2020/09/11

    Сайхан нөхөрлөл муу үг битгий бич 13 залуугаар бахархая.ороо бусгаа зах зээлийн нийгэмд ховордож байгаа чанар.

    Хариулах
  • 139.5.219.113
    2020/09/11

    Цагдаа болохоор нь долигнож байгаа ухаантай юм байна .

    Хариулах
    • 202.126.89.199
      2020/09/11

      Yhej hevtsen ataarhuu amitan be

    • 192.82.77.124
      2020/09/11

      Teneg erguu yum bichdeg lalriin ataarhuu gulug ve yadag

    • 59.153.114.207
      2020/09/11

      Хаха тийм дээ

  • 202.9.46.150
    2020/09/10

    Жинхэнэ найзууд гэж энэ дээ..баяр хүргэе..

    Хариулах
  • 202.55.188.94
    2020/09/10

    Энэ нөхөр нь манай цэргийн дарга байсан хүн байна

    Хариулах
  • 143.176.142.132
    2020/09/10

    unench nohorlol gej uneheer aguu ym

    Хариулах
  • 150.129.143.187
    2020/09/10

    goe ymdaa

    Хариулах
  • 66.181.161.47
    2020/09/10

    Мундаг юм бэ дандаа муу муухай юм болж бна гэдэг энэ цаг үед гоё мэдээ ийм олон жил ийм олуулаа найзалдаг ховор бхаа тунаж үлдсээр цөөхөн хэдэн хүн л найзладаг ш

    Хариулах
    • 202.179.14.50
      2020/09/11

      Яг үнэн шүү, гарын 5 хуруунд багтах найз л үлдсэн

  • 192.82.65.181
    2020/09/10

    Гайхалтай

    Хариулах
  • 202.126.89.188
    2020/09/10

    Vneheeriin gaihaltai saihan naizuudtai ym bna bvgded ni amjilt

    Хариулах
  • 43.242.243.105
    2020/09/10

    saihan ymaa urhiin terguun uuruu hund saiha handdag nuhdiinhuu sanaand sain hurdeg bainaldaa tegeed naiz nar ni tiim zuil hiij bgaam gej bodoj bn er ni hunii setgeld hurch bn gedeg gaihaltai huniig bayrluulhaas iluu saihan zuil uguidee

    Хариулах