2015/08/11

Эмэгтэй хүн гэдэг энэ ертөнцийн гайхамшиг. Гэтэл байгаль эхээс заяасан ер бусын төрхөөрөө бусдын гайхшрал төрүүлдэг эмэгтэй энэ ертөнцөд нэг биш. Энэ жагсаалтад хамгийн өндөр, хамгийн жижигхэнээс эхлээд гурван хөхтэй, хоёр толгойтой, хамгийн бүдүүн гуятай, том өгзөгтэй бүсгүйчүүд багтана.

 

1. Алиша Хесслер бол манай гариг дээрх гурван хөхтэй ганц бүсгүй. Үүнийхээ ачаар ч тэр MTV телевизийн хөтлөгчийн ажилд орсон гэж байгаа. Гэхдээ энэ нь залилан байсан нь илэрсэн. Америкийн Тампын нисэх буудалд түүний тээшнээс гурав дахь буюу хиймэл хөх нь гарч ирсэн.

 

2. Эбигел болон Бриттани Хенсел бол нэг биетэй хоёр толгойтой ихэр. Хоёр хөл, хоёр гар, гурван уушигтай энэ бүсгүйн ходоод зүрх нь тус бүр хоёр ч цусны эргэлт нь нэг. Тэдний толгой бүр нь өөр өөрийн талд байдаг гар, хөлөө удирддаг. Биеийнх нь хэсэг бүр өөр өөрийн талын толгойд мэдрэгддэг. Тэд явж, гүйж, дугуйгаар явж, машин барьж, төгөлдөр хуур тоглож чадна.

 

3. Их Британийн иргэн Менди Селларс манай дэлхий дээрх хамгийн том хөлтэй бүсгүй. Тэгээд ч зогсохгүй хөл нь байнга урган томорсоор жил бүрийнхээ дээд амжилтыг эвдсээр байгаа. Хөл нь биеэсээ гурав дахин том, тойргоороо 90 см, жин нь 95 кг. Ийм болохоор Менди 127 кг жинтэй. Гэхдээ Менди Ланкаширын их сургуулийг сэтгэлзүйч мэргэжлээр төгсөөд байгаа.

 

4.Манай гаригийн хамгийн өндөр бүсгүй Элисани Сильва 206 см. Хүний өндрийг  хянаж байдаг гипофизийн өвчнөөс ийм болсон гэдэг.

 

5. Барби хүүхэлдэй шиг Валерия Лукьянова бол Одессын харьяат. Тэр үүний тулд ердөө л хөхөө хоёр дахин томруулснаас биш бусад нь байгалиас заяасан гэдэг.

 

6.Хамгийн их шивээстэй Жулия Гнус бие дээрээ 400 гаруй шивээстэй. Ультра туяанаас болоод түүний арьс түлэгдэж шархалсан ч тэрээр гоо сайхны мэс засалд орохыг хүсээгүй. Зөвхөн шивээсээр шархаа далдлахыг хүсээд ийм шивээс хийлгэснээрээ Гиннесийн номд орсон гэнэ.

 

7.Уран нугараач Юлия Гюнтель хаймран Злата гэж алдаршсан нэгэн. Байгалиас заяасан уран налархай хөдөлгөөнөөрөө хүний санаанд оромгүй хэлбэрт хувилж чадна. Дөрвөн настайгаасаа авьяас нь тодорч зургаан насандаа циркийн сургуульд орсон.

 

8.    Чарити Пирс бол манай гаригийн хамгийн хүнд жинтэй бүсгүй. Тэрээр 347 кг жинтэй болохоор бараг л хөдөлж чадахгүй. Гэхдээ турахаар хичээж байгаа.

 

9.    Атлантын Энни Хокинс-Тернер бол мнай гариг дээрх хамгийн том хөхтэй бүсгүй. Түүний цээжний тойрог 177,8 см. Тэр  энэ гайхамшгаа багасгахаар гоо сайхны мэс засалд орох тухай боддог ч үгүй гэж ярьжээ.

 

10.    Хамгийн урт гэзэгтэй Аша Манделагийн үс 16,7 метр хүрсэн нь ерийн автобуснаас ч урт. Үснийх нь нийт жин 19 кг татдаг нь өдөр тутмын амьдралд нь жаахан бэрхшээлтэй гэнэ. Үсээ угаах, хатаахад нь түүнд лавтай хоёр өдөр хэрэгтэй.

 

11.    Хамгийн намхан бүсгүй бол 18 насандаа 62,3 см өндөр байсан Йоти Амгэ. Энэтхэгийн Нагпур хотын иргэн түүний жин ердөө 5,2 кг.

 

12.    Хамгийн урт сахалтай эмэгтэй бол Вивьен Уилер. Түүний мөнгөлөг цагаан сахал 30 см урт. Ийм сахал ургуулахын тулд тэрээр 1993 оноос сахлаа хусч эхэлжээ.

 

13.    Олд Мистик хотын иргэн Кэти Юнг бол манай дэлхийн хамгийн нарийхан бэлхүүстэй бүсгүй. Түүний бэлхүүсний тойрог ердөө 38,1 см гэдгээрээ алдарт Гиннесийн номд орсон.

 

14.    Байгалиас заяасан  хамгийн том үсээрээ  дэлхийн дээд амжилт тогтоосон бүсгүй бол Шинэ Орлеаны Эвин Жуд Дугас. Толгойн орой дахь үс нь 19 см өндөр бол өргөн нь 20, тойргоороо 134 см.

 

15.    Эпиофын 20 настай Атайе Элигидагнегийн доод уруулын тойргийн хнэмжээ нь 60 орчим см. Энэ омгийн бүсгүйчүүдийн хуримын өмнөх гоёл нь доод уруулдаа цагираг хийх. Гэхдээ Атайе  ийм цагирагаа улам томсгосоор Гиннесийн номд орсон байна.

 

16.    “Рожер туулайн адал явдал” хүүхэлдэйн киноны баатар Жессик Рэббиттэй адил болох гэж хоногийн 24 цагаар бэлхэвч өмсдөг Пенни Браун. Үүнээсээ болоод дотоод эрхтнүүд нь гэмтэж идэж уух, суухад хүнд болсон гэдэг.

 

17.    Польшийн хүнд жингийн тамирчин Анета Флорчик нийлбэр жингээр 500 кг өргөж эмэгтэйчүүдийн дээд амжилт тогтоосон. Тэр бас насанд хүрсэн 12 эрэгтэйг толгой дээрээ хоёр минут өргөж байсан нэгэн.

 

18.    40 настай америк бүсгүй Микель Руффинеллийнөгзөгний тойрог 240 см. Тэрээр эрүүл мэндийн хувьд ямар ч бэрхшээлгүй, харин ч амьдралдаа сэтгэл хангалуун байдаг гэдэг. Нөхөр нь түүнийг энэ ертөнцийн хамгийн сайхан бүсгүй гэдэг байна.

 

19.    Өнөөдөртөө хамгийн өндөр настай эмэгтэйгээр  Сюзанна Мушатт Джонс тодорч байна. Тэрээр 1899 оны долдугаар сарын 6-нд төрсөн гэнэ. Архи тамхинаас насан туршдаа ангид байсан тэр өвдөх өвчингүй. Одоо ч тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэр дээр суусаар л…..

 

20.    Майра Хиллс хамгийн том хиймэл хөхтэй бүсгүй болохоор хөхөвчөө захиалж хийлгэдэг нэгэн. Бэлхүүсний тойрог нь 71 см, гуяараа 91 см атлаа цээжний тойрог нь 149 см. Хөх нь нийтдээ 15 кг боловч Майра гоо сайхнаа хадгалж, энэ бүхнийг тэвчдэг.

 

21.    Манай гаригийн хамгийн өндөр загвар өмсөгч  хэмээн Гиннесийн номд орсон хүн бол Амазон Ив. Тэр 203 см өндөр. 










































Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:103.229.122.190      2015-08-11 11:22:52
ymar zawaan ym be
 
 
IP:103.229.121.243      2015-08-11 12:52:56
khkh bugd muuhai
 
 
IP:202.21.118.98      2015-08-12 10:41:41
uran nugragchaas busad ni lolo
 
 
IP:43.242.243.99      2015-08-12 16:13:30
Uran nugarach l gaigui busad n unen shijig hurem
 
 
IP:103.26.194.78      2015-10-01 10:47:32
bvvr gaihchihlaa
 
 
IP:202.179.31.70      2016-07-30 20:09:38
Yaaaay ter barbie hvvhen bol bas l baiana bainaaa LIKE