2015/08/27

 Монголын урлагт шинэлэг өнгө аясыг мэдрүүлж гарч ирсэн охидын хамтлаг бол "Шанз 3" хамтлаг билээ. Учир нь тэд ардын урлагийг орчин үеийн урлагтай хослуулан уран бүтээлээ туурвидагаараа онцлог. "Элсэн цөл", "Эрч хүч", "Staying alive" зэрэг уран бүтээлүүдээр нь түмэн олон маань тус хамтлагийг чамгүй мэдэх болсон. Тэгвэл авъяаслаг хөдөлмөрч охидын ээлжит уран бүтээл нь тун удахгүй сонсогчдын хүртээл болох нь ээ. 

 

Тэдний энэ удаагийн уран бүтээл хуучирч Одноотой хамтарсан "Уясал" хэмээх бүтээл юм. Энэхүү дууны клипыг "69" студи бүтээсэн бөгөөд аяыг "Хурд" хамтлагийн басс гитарчин Н.Наранбаатар бичиж, хөгжмийн найруулга дээр Г.Баярбаатар ажиллажээ. Ингээд Шанз 3 "Уясал" дууны "Teaser"-ыг та бүхэндээ хүргэж байна. 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
footer