2015/08/29

Гадаадад аялж амрах гэж байгаа бол анхаарлаа нааш нь хандуулаарай 

Дэлхийн хамгийн жижиг, өөрийн гэсэн түүх соёлын онцлогтой, орчин үеийн загвартай буудлуудыг хүргэж байна. 

 

Зураг #1 Central Hotel - Дани улс, Копенгаген хот Хоногийн 300$-ын төлбөртэй, дэлхийн хамгийн жижиг зочид буудал энд байдаг. 12 кв. метр талбай бүхий зочид буудал нь Central Café –ны дээр байрладаг. Мөн энэхүү кафе Копенгагены хамгийн жижиг кофе шопт тооцогдоно, зөвхөн 5 хүний суудалтай газар юм.
Зураг #2 Inkaterra Canopy Tree House – Перу улс, Пуэрто Мальдонадо Inkaterra Canopy Tree House нь алдарт Ширэнгэн ойд Inkaterra Canopy Walkway –ийн хажууд 27 метр өндөрт, ширэнгэн ойд баригдсан.
Зураг #3 Everland – хэд хэдэн газруудад Everland бол зөвхөн 1 өрөөтэй буудал боловч дотроо угаалгын өрөө, өргөн ор болон лоунжтай юм. Хөдөлгөж явах боломжтой, хамгийн ер бусын газруудад байрлуулдаг. Тухайлбал, Германы Лейпциг хотын урлагийн музейн дээвэр дээр, Парис хотын of Palais de Tokyo –гийн дээвэр дээр (Эйффелийн цамхагийг харж болно) гэх мэт. Маш өвөрмөц орчинтой зочид буудлын хувьд үнэ харьцангүй боломжийн буюу 7 хоногийн ажлын өдрүүдэд 333 евро, амралтын өдрүүдэд 444 евроны үнэ ханштай юм.
Зураг #4 A Room for London – Их Британи, Лондон 2012 онд суурилуулсан A Room for London хэмээх нэг өрөө нь завины хэлбэртэй зочид буудал бөгөөд Хатан хаан Елизаветагийн танхимын дээвэр дээр байрлана. Энэ ер бусын загвартай, орчин үеийн урлагийн бүтээл нь Дэвид Кон болон Фиона Баннер нарын нээлттэй тэмцээнд 500 гаруй бүтээл дундаас сонгогдсон загвараар хийгдсэн. Буудаллахдаа бичиг баримтаа бүртгүүлэн, нэг дор 2 зочин үйлчлүүлэх боломжтой. Байрлах хугацаа хязгаартай буюу 1 хоног, нэмж хүн урьж хамт байрлах хориотой.
Зураг #5 Eh”haeusl ("The Wedding House") – Герман улс, Амберг хот Дэлхийн хамгийн жижигт тооцогдох удаах зочид буудал бол ердөө 2.5 м өргөн, 53 кв.метр талбайтай, орчин үеийн олон чимэглэл бүхий тохижилттой, хавтгай дэлгэцтэй зурагт, мини спа г.м. хэрэгслүүдтэй. Зөвхөн нэг хос л байрлах боломжтой. Анх 1728 онд нэгэн хосууд 2 байшингийн завсрыг бөглөж барьсан байна. Дараа нь өөр гэр бүлд худалдсан. Олон эзэн дамжиж, дандаа гэр бүлийн хүмүүс худалдан авдаг байсан тул Дараа нь өөр гэр бүлд худалдсан. Олон эзэн дамжиж, дандаа гэр бүлийн хүмүүс худалдан авдаг байсан тул “The Wedding House” гэсэн нэртэй болжээ. Одоогийн байдлаар Марина Шрайнер эзэмшдэг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирэх зочдоо угтан авахад бэлэн байна. Нутгийн хүмүүсийн ярьж байгаагаар энэ буудалд байрласан хосууд урьд өмнөхөөсөө илүү аз жаргалтай амьдардаг юм байна.
Зураг #6 Cinderella Castle Suite – Флорида муж, Орланда, Walt Disney World Энэ тун өвөрмөц зочид буудал бөгөөд зөвхөн азтай нэг нь л буудалладаг байна. Walt Disney World –д байнга очдоггүй л бол үүний талаар олж мэдэх боломжгүй. Cinderella”s Castle буюу үнсгэлжингийн ордны доод давхраар нэвтрэн, та цахилгаан шатанд сууснаар The Cinderella Castle Suite –д ирнэ. Энэ өрөөг анх Walt Disney-гийн амьдрах байр болгон тохижуулсан боловч тэрээр Walt Disney World-ын нээлтийн өмнөхөн нас барсан юм. 2007 он хүртэл ашиглагдаагүй ирсэн. Зарим одууд энэ онцгой өрөөнд байрлаж байв. Тухайлбал Кевин ба Дэниел Жонас энд хуримын нэг жилийн ойгоо тэмдэглэсэн. Том Круз өөрийн охин Суриг 2012 оны зун энд дагуулан ирсэн гэх мэт.
Зураг #7 The One Hotel – Камбож улс, Анкор Энэхүү байр нь дээвэр дээрээ террастай, өдрийн унтлаганы ор болон гадаа шүршүүртэй, жакузитэй юм. Өндөр тааз, орчин үеийн шийдэлтэй, зочдоо iPod болон гар утсаар хангаж өгдөг. Зузаан шилтэй цонх нь хажуу хөршийн дуу чимээг тусгаарлана. Тус буудлын ажилчид нь Камбожийн залуучуудын орон нутгийн сургалтын төвийнхөн байх ба тогооч нь Камбож хоолны шинэлэг, бүтээлч тогооч юм.
Зураг #8 Hotel CasAnus – Бельги улс, Антверп Аварга том гэдсэн дотор шөнийг өнгөрүүлэхийг хүсч байна уу? Тэгвэл Бельгийн Антверп хотын ойроцоо Hotel CasAnus тохирно. Урлагийн өвөрмөц бүтээл болсон энэ зочид буудал Verbeke Foundation Art Park дотор байх бөгөөд Голландын дизайнер Joep van Lieshout –ын бүтээл юм. 2 хүний ор, цонх, халаалттай энэхүү буудлын гадна заслыг судсаар бүрхсэн, улаан өнгөөр будсан.
Зураг #9 Villa Cheminée – Франц улс, Кордемэй Японы бүтээлч Тацу Ниши 2009 онд Nantes-Saint-Nazaire урлагийн өдөрлөгт зориулж загварыг нь гаргасан. La Villa Cheminée 2 хүний ор, модон халаагуур, гаднаа жижиг цэцэрлэгтэй.
Зураг #10 Harlingen Harbour Crane – Нидерланд улс, Харлинген The Harlingen Harbour Crane зочид буудал нь кран буюу өргөгч машиныг санагдуулам юм. 45 орчим метр өндөр краныг зочдод эргэн тойрныг Wadden Sea буюу Вадены далайг харуулахын талд буудал болгон хувиргажээ. 65.000 кг хүнд төмөр машиныг товчлуурын тусламжтай удирдаж, харагдах орчноо сонгож болно. Энэхүү буудлыг 360 градус эргүүлэх боломжтой. "De spin" буюу “эргүүлэх” хэмээн нэрлэдэг энэ 2 хүний кабин компьютераар удирддаг өрөөний хэм тохируулагч, дэвшилтэт технологийн гэрэл, 2 хүний ор, хавтгай дэлгэц бүхий зурагттай.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:112.72.12.11      2016-01-18 09:29:45
goy ym aa