2015/09/23

АНУ-ын Техас мужийн Зүрх судлалын хүрээлэнгийн эмч нар хиймэл зүрхийг орлохуйц хүчин чадалтай, нэгэн төхөөрөмж зохион бүтээсэн байна. Тэд хэд хэдэн үхрийн тугаланд тус төхөөрөмжөө туршиж хүний биед ажиллах бүрэн боломжтойг нь тогтоосны дараа ийнхүү хүнд суурилуулжээ.

 

Эхний өвчтөн бол amyloidosis хэмээх уургийн тэнцвэр алдагдсаны улмаас дотор эрхтэнүүдийн үйл ажиллагаа нь доголдсон 55 настай Craig Lewis хэмээх эр байв. Түүний зүрх нь ачааллаа дийлэхгүй ердөө л 12-24 цаг амьдрах хугацаа үлдсэн байсан учир эмч нар яаравчлан түүнд мэс засал хийжээ. 

 

Ийнхүү 2011 оны гуравдугаар сард эмч нар түүний зүрхний оронд тасралтгүй ажиллах төхөөрөмж суурилуулан хүний бие зорчин үеийн дэвшилтэт технологийн хүчээр зүрхгүй ч амьдрах боломжтой гэдгийг баталжээ. 

 

Харамсалтай нь Крейг биеийн хүнд байдлаас болж удалгүй нас барсан юм. 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:202.5.206.181      2015-12-09 16:53:06
yuuuuuu nas barsaaan
 
 
IP:24.14.91.88      2016-12-27 09:22:15
unenuu