2016/02/18

Туркийн нийслэл Анкара хотод өчигдөр орой халдлага болж, 28 хүн нас барж, 61 хүн бэртжээ. Халдлага Анкара хотын захиргааны  дэргэд болсон бөгөөд тэсэрч дэлбэрэх бодис дүүрэн цэргийн гурван тээврийн хэрэгсэл замын гэрэл дээр зогсож байхдаа ийнхүү дэлбэрсэн байна.  Уг халдлага болсон газар нь Туркийн парламент болон цэргийн төвтэй ойр байжээ.

 

Халдлагын дараа хотын дээгүүр их хар утаа тэнгэр хүү цойлон байсныг иргэд харсан байна.

 

Туркийн ерөнхий сайдын орлогч Нуман Кутрулмусын мэдээлснээр энэхүү халдлагын улмаас 28 хүн нас барж, 61 хүн бэртжээ. Хохирогчдын зарим нь энгийн иргэд байсан аж.

 

Дэлбэрэлт болсон газар түргэн тусламж болон галынхан цаг алдалгүй ирж шуурхай ажиллажээ.

 Мөн тус улсын Аюулгүй байдлын хүчин дэлбэрэлтийн дараа сэжигтэй ачааг хяналтдаа авсан байна.

 Түүнчлэн Туркийн Хууль зүйн сайд Бекир Боздаг  энэхүү халдлагыг “Алан хядах үйлдэл” хэмээн нэрлэжээ.

 

Туркийн ерөнхийлөгч  Режеп Тайип Эрдоган "Манай хилийн дотор болон гадна болж буй халдлагуудад авах хариу арга хэмжээг бид илүү хүчтэй болсоор байгаа гэж тодорхойлж байгаа” хэмээн хэлсэн юм. Тэрээр өнөөдөр Азербайжан Улсад хийх байсан айлчлалаа цуцалжээ.

 

Туркуудын үзэж байгаагаар энэхүү халдлагыг ISIS эсвэл Курдын дайчид үйлдсэн хэмээн сэжиглээд байгааг  Ойрхи Дорнод бодлогын Вашингтон хүрээлэнгийн ахлах судлаач хэлжээ. 








Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:202.179.8.50      2016-02-19 09:57:36
ТУРКЫН НИЙСЛЭЛ АНКАРА ГЭЖ МЭДЭХГҮЙ Л ЮМ БАЙНА. ИСТАМБУЛ БИШ ҮҮ. АНКАРА НЭГ ХОТ НЬ.
 
 
IP:188.143.232.32      2016-07-21 07:22:40
I”m so glad that the innteert allows free info like this!
 
 
IP:188.143.234.155      2016-07-22 01:45:25
Lot of smarts in that pogntis!
 
 
IP:188.143.232.32      2016-07-23 11:51:46
You saved me a lot of haslse just now. http://bktkhxq.com [url=http://arvxwgxv.com]arvxw gxv[/url] [link=http://gadqjuxg.com]gadq juxg[/link]
 
 
IP:188.143.234.155      2016-07-23 17:59:05
Fidnnig this post has solved my problem
 
 
IP:188.143.234.155      2016-07-25 02:46:27
I cannot tell a lie, that really heldpe. http://vcdwmy.com [url=http://zhqvhenkth.com]zhq vhenkth[/url] [link=http://sksmxd.com]sksmxd [/link]
 
 
IP:5.101.0.130      2017-01-20 09:18:48
ZOLbCX xdsofomxjjjp, [url=http://wymnrpbxhfzc.com/] wymnrpbxhfzc[/url], [link=http://bcxenbfhzrpa.com/ ]bcxenbfhzrpa[/link], http://gghwczofhsny.com/