2016/02/26

УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрийн зурсан уран зургийн үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөжээ. Үзэсгэлэн ирэх есдүгээр сард олон нийтийн хүртээл болох юм байна. Түүний урын санд өөрийн гараар зурсан нийт 200 гаруй уран бүтээлээр бий аж.Х.Баттулга гишүүн нь Дүрслэх Урлагийн дунд сургуулийг төгссөн юм.

 

Тэрбээр наймдугаар анги төгсдөг жилээ тус сургуульд элсэн орж 1982 онд төгссөн байдаг. Улмаар 1982 оноос Урчуудын эвлэлд монументаль чимэглэлийн чиглэлээр ажиллаж байсан түүхтэй.Х.Баттулгын уран зурагтай холбогдсон түүх нь түүний анхны хайр байсан гэдэг. Өдгөө СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн багш З.Уянга түүний анхны хайрын эзэн. Тэд оюутан ахуйдаа үерхэж нөхөрлөн, хайрлаж дурлалцаж явсан ч З.Уянга бүсгүйн ар гэрийнхний ятгалгаар хоёр тийш болж байсан гэдэг.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.