2016/04/12

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөрийн хөтөлбөртөө “Улс төржилт, талцлыг багасгаж, бүтээх, үйлдвэрлэх, хийхийг чухалчилна. Шударга ёсонд суурилсан эв нэгдлийг бэхжүүлнэ” хэмээн амласан байх юм. Бусад нь юу юм гэхээс энэ амлалтаа тэр биелүүлж чадсангүй. Чадахгүйгээр барахгүй бүр өөрөө эсрэг үйлдэл олон ч хийх шиг. Яахав цаг үе, бусад хүмүүсийн бодол санаа тэр бүрий түүний хүссэнээр байсангүй гэж цагаатгаж болно.

 

Гэхдээ хариуцлага алдсаныхаа төлөө шийтгэл амсдаггүй улс төртэй Монголд цагаатгал яриад ч яах билээ. Ц.Элбэгдоржид уг нь давуу тал олон бий. Гадаад ертөнцөд түүн шиг нэр хүндтэй хүн байхгүй. Гадаад ертөнц буюу барууныханд нэр хүнд сайтай байгаа нь эсрэгээрээ манай Орос, Хятад хоёр найзад таалагдахгүй нь ойлгомжтой. Ерөнхийлөгч этгээд хэн байх ёстойг тэр уг нь үлгэрлэн үзүүлэх ёстой байлаа. Бид түүнээс өмнөх гурван этгээдээс нь энэ албан тушаалын тухай ойлголтыг бүрэн гүйцэд авч чадаагүй. Гэтэл одоо Ерөнхийлөгчийн албан тушаал “Шударга бусын хонгилд” хэн нэгнийг чихэж орхидог алба юм байна хэмээн харагдаж эхэллээ. Магадгүй тэр үнэний талд зогсож түүнтэй дайтагч нар “Эх орны” эсрэг муйхарлан зүтгэж байж болох л юм. Хамгийн бүр хамгийн харамсалтай нь үнэн худлыг ялгах цаг хугацаа “Тусгаар Монголд” цөөхөн үлдсэн мэт “цөвүүн” санагдаж байна.

 

Эби ба Женко

 

 “Нөхөрлөл яаж эхэлсэндээ биш, найзалж яваад яаж дууссандаа гэж үг байдаг. Улс төрийн нөхөрлөлд бол энэ дууны үг огт хамаагүй юм шиг. Нэг цагт намын нөхөд, журмын найзууд байсан хүмүүс өстөн дайсан болохыг Монголын улс төр олон харуулсан. Баттулга болон Элбэгдорж гэх хоёр хүн дотно найз биш юм аа гэхэд дайсан байгаагүй нь лавтай” хэмээн хоёрхон сарын өмнө энэ хоёрын тухай бичиж байлаа. Тэр цагт дайны гал нууцлаг, дайны сэжүүр Б.Батзаяагийн баривчилгаа төдийхөн байсан. Харин өнөөдөр энэ бүх үйл явц дэндүү хурц, нүдэн дээр ил өрнөж байна. Ц.Элбэгдорж Х.Баттулгын “нүүрсчдийн нам” хэмээн нэрлэгдэгсдийн талд зогсож байгаа бололтой. Төмөр замаас идсэн уусан “Но” Женко-д бий хэмээн “томчуудын” ярьдагт үнэний ор бий биз. Магадгүй тэр “но” дээр нь дөрөөлөөд нэг мөр явуулах хүсэлтэй бизнес эрхмүүдийн төлөвлөгөө Ц.Элбэгдоржийн гараар биеллээ олж байна уу? Сар орчмын өмнө нялх биетэй ээжүүдийг үүр шөнөөр баривчлах үед нь Х.Баттулга “Эрчүүдийг нь чадахгүй болохоороо хүүхнүүдээр оролдож эхлэлээ” гэж мэдэгдэж байсан. Гэтэл өнөөдөр бүр саяхан Х.Баттулгаар өөрөөр нь ч оролдож чадна гэдгээ тэр харуулаад авлаа. Дайны ашиг сонирхол Ц.Элбэгдоржийн хувьд Х.Баттулга гэх эрхмийг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж чадахгүй болгох, харин Х.Баттулгын хувьд Ц.Элбэгдорж, “Энержи Ресурс”-аас Тавантолгойг “Аврах” юм. “Аврах” ажиллагаа нь үнэхээр эх оронд хэрэгтэй үгүй нь ч бас тодорхойгүй. Гацааж гацааж байгаад “царцаамаг” үлдээдэг түүх Женкод өөрт нь ч бас бий. Ц.Элбэгдоржийн Женког төрийн эрхэнд гаргахгүй гэсэн бодлого Женкогүй л бол Тавантолгойг атгаж авах гээд байгаа “Том бүлэглэл”-ийн хүсэлтэй яв цав нийцэж байна. Тулааны эхнээс Ц.Элбэгдорж давуу талаа олон ашигласан. Түүний давуу талуудыг З.Энхболд “...Би хэнийг томилдог вэ? Хэнийг ч томилдоггүй” хэмээн маш ойлгомжтойгоор хэлсэн. Би хэнийг ч томилдоггүй, томилдог хоёр нь Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж хоёр хэмээн маш ойлгомжтой тайлбарлаад өгсөн. Тэгэхээр З.Энхболд улс төрийн ертөнцөд өрнөж байгаа баривчилгааг өөрөөсөө түлхэхдээ эзнийг нь заагаад өгчихсөн гэж хэлж болно. Х.Баттулгад нэг нээнтэглүүлэх шалтаг байгаа болоод л энэ баривчилгаануудын ард хэн яагаад байгааг тодорхой баримттай хэлж чадахгүй байх шиг. Харин Ц.Элбэгдорж тамга хөзөр атгасан бололтой. Тэр хуульгүй мэт засаглаж чадахгүй. Хууль ашиглаж ял оноох болно. Хуулийн дагуу “аавын хаалга” татах магадлал ч Женко гэх эрхэмд байгаа бололтой.

 

Яг үнэндээ өчнөөн олон луйвар хийсэн, идсэн уусан хэргийг хэн ч илрүүлдэггүй, мөрдөж шалгадаггүй. Олон түмэн М.Энхболд Бадамжунай нарыг газрын наймаачин, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг авилгачид хэмээн цоллодог хэдий боловч хэн нэгэн тэднээс эрүү үүсгэж, ядахдаа ганц мэдүүлэг авч байсан түүх үгүй. Н.Энхбаярыг эс тооцвол хэнийх нь ч ажил дээр тусгайгийн гучин залуу дайрч ороогүй. Тэгэхээр энэ бол нэгжлэг нэртэй улс төрийн баривчилгаа гэдэг нь маш тодорхой харагдана. Н.Алтанхуяг ирэх сонгуулийн үр дүнд тоглоомын засгийн газар гарна гэсэн. Тэгэхээр тоглоомын засгийн газар Монгол улсын нутаг дээр байгуулах хүсэл сонирхолтой улс нь мэдээж БНХАУ юм. Тавантолгойн дуулиан дундуур, улс төр тогтворгүй нөхцөл байдал дунд толгой нь эргэсэн манай хэдэн улс төрчдийг хэрхэн яаж залж өөрсдийнхөө гар хөл болгох ухаанаа Хятад найз нар маань маш сайн нэрж чадна. Мөнхийн хөрш гэж байдаггүй. Хүчирхэг нь нэгнээ залгих хүсэлтэй байдаг нь оршин амьдрахуйн хууль. Тэгэхээр энэ хуулийн дагуу боломж л олдвол биднийг бүү хэл бүх дэлхийг залгих гэсэн аварга хөршийнхөө атганд орчихгүй л юм сан. Иргэн хүний хүсэлд Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр хоёулаа бүрэн бүтэн улс орондоо зүтгэж байвал, ядахдаа ингэж дайтах хэмжээнд хүрэлгүйгээр хэрэлдэж уралдаад ч болтугай санал зөрөлдөж л байвал аятайхан санагдах юм. Монголд хууль хүчтэй байгаа гэдгийг, шударга ёс ялдаг гэдгийг энэ бүхний эцэст нэг харах юм сан.

 

С.Амаржаргал

 

Эх сурвалж: Breakingnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:103.26.194.178      2016-04-12 10:16:40
Naad muu hujaa oiradiin uldegdel 2 iin erliiz eronhiilogchoosoo buuhaar yah bol
 
 
IP:59.153.115.65      2016-04-12 10:50:31
Elbegdorjiig ogtsruulah jagsaal garval bi lav shuud ochij demjine jagsaal garaasai
 
 
IP:182.160.40.57      2016-04-12 17:12:48
Elbegdorj arai dendej bn...jenko bol hiisen buteesen zuiltei hun shuu dee...ard tumnii 80% n jenkogiin tald bh shige elbegee ireeduigee medej l bgaa bhdaa
 
 
IP:202.9.41.249      2016-04-12 17:58:02
Ene elbegdorj hudlaa hoshgoruulahas uur id shid bnau. Ebigin hajuud battulga gishuun hiisen yumtai heleh ugtei hun.yalgaa b.naa b.na
 
 
IP:183.81.169.23      2016-04-12 20:01:03
Oo hujaagiin oiradiin erliiz tarvaga mongoliig mini bur suiruulj bgad ur shiree darj chadahgui bolohoor ni gazar nutgaa uguh gsn l zarchimtai ajillaad bh shig bn. Ene ih har energitei baliar os honzon uvurlugch yag hujaa da. Zail novshuudaa
 
 
IP:119.40.102.9      2016-04-12 22:39:53
T1 mongol novshnoroo battulga yag gemgu gej ta narshig tuilshrimtha nohoinuudad hen helcheevee ain lalruudaa iddeg hunch yumu hen yaaj medhiin ain? Elbegdroj muu gej bs hen heljiin muu hun 2 songogdohuu mongol iim bolhoor hugjihgu bgaan comniihaa hoino suusan archaaguu haltruudaa
 
 
IP:212.112.126.25      2016-04-12 22:52:03
Jenko ch jenko. Yaagaad ch zugeer bgaa gej bodohgui bn. Neg l ih 1-tsaarchilsan toglolttoi mash sejig buhii gar daa. Ard n tom tulhees bn, ter n lav ene ulsaas bish, estoi nogoo hoid horsh gedeg l yavj yavj unen bolloo. Za tegeed idej uusan bol shalguulaad, hariutslagaa uureh tsag bolj dee. Onoodor Jenko, margaash Ebi, nogoodor Saihanbileg geed....
 
 
IP:175.205.114.179      2016-07-15 20:16:19
shalgasan d ni deer shvv,erunhiilugch zuw hvmvvsteigee temtsej bgaa.erunhiilugchiig muulaad bgaa garuud bas bas jenkogiin hulgai hiisen yumnaas ni ideltsen garuud bgaa.shaardlagatai bol shalgah l bolno.mongoliin tor hulgaich nariig ilervvlj l taaraa
 
 
IP:202.179.23.197      2016-08-20 18:33:34
Төрөөс 200 төгрөг хулгайлсан бол шалгахдах л ёстой