2016/04/12

Өчигдөр 15 цагийн орчимд Баянгол зочид буудалд байрлах “Баялгийн хувь”, “Түмэн хишигтэн" гэсэн хоёр компанид санхүүгийн шалгалт хийхээр Цагдаагийн тусгай хүчнийхэн буусан. Эх сурвалжууд өгүүлэхдээ “Шалгалт хийхэд яагаад тусгайгийнхан ирдэг юм. Хуулиар бол нэгжлэг хийх гэж байгаа бол мөрдөн байцаагч, прокурор хийх ёстой” гэсэн.

 

Баянгол зочид буудалд болсон үйл явдлын дараа 21 цагийн орчимд УИХ дахь АН-ын бүлэг төрийн ордонд шуурхай хуралдсан. Бүлгийн хуралдаан ширүүхэн өрнөж, УИХ-ын гишүүн Х.Баттулга тус хурлыг орхин гарсан байна.

 

Ингэхдээ “Х.Баттулга миний бие нийгэмд үнэхээр муухай харагдаад, АН-ын сонгуулийн амжилтад сөргөөр нөлөөлөх гээд байгаа бол би намаасаа гаръя, бие дааж нэр дэвшье. АН-ыг муухай харагдууллаа гэж хэлэгдэж байгаа бүх хүн бие дааж нэр дэвшье. Жишээ нь, Баярцогт чи Сэлэнгэдээ бие даачих, би Баянхонгорт бие даая, тэгээд хоёулаа гараад ирнэ шүү дээ” гэсэн талаар itoim.mn сайтад мэдээллэсэн байна.

 

Өнгөрсөн бямба гаригт АН-ын бүлгийнхэн Их тэнгэр эв нэгдлийн хуралдаанаа хийсэн талаар бүлгийн дэд дарга С.Одонтуяа мэдээлсэн. Гэвч өчигдөр өглөөний 8 цагт УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах нэгэн эмэгтэйг нэг эрэгтэйн хамт баривчилсан байна. Ингээд өдрийн 13 цагийн орчимд дээрх эмэгтэйг Цагдаагийн тусгай хүчний бие бүрэлдэхүүнийг ашиглан, ажлын байранд нь авчирч бичиг баримтад нь нэгжлэг хийж, хурааж авах ажиллагаа явуулж эхэлсэн гэдэг.

 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга “Зориудаар баахан цагдаа нар авчирч асуудлыг хүндрүүлж байна. Төмөр замын хэргээс үүдээд хувийн хэвшлүүдийг шалгаж эхэллээ. Захиалагч нь удахгүй илэрнэ” гэж мэдэгдсэн билээ.

 

Эх сурвалж: Medee.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:202.179.27.200      2016-04-12 13:50:30
bayartsogtoo chi hiree medeerei alna shyy
 
 
IP:188.149.140.137      2016-04-12 14:11:12
Ichij amidaraach.Heleh Ug alga
 
 
IP:188.149.140.137      2016-04-12 14:11:24
Ichij amidaraach.Heleh Ug alga
 
 
IP:150.129.142.211      2016-04-12 14:36:47
Icheechee idej uusan hulgaich hun baatar boldog bolson ur yumuu haashaa yum be bugd adilhan bj har hereenuud gaihatsgaaj gene ard tumniig teneg gj bodood bgaa yumuu haashaa yum be ugaasaa l oliggui uildelteishdee chi mungu olj l bval yu ch hiihees butsahgui hun gj boddog chamaig battulgaa
 
 
IP:150.129.142.211      2016-04-12 14:38:31
Chamd eruusuu itgehgui za genet ardiin baatar bolj gene uhsen
 
 
IP:202.21.105.114      2016-04-12 15:06:12
yag unen ichej amidaraasai bile battulgaaaaa
 
 
IP:194.230.159.184      2016-04-12 16:53:53
Za zailaa
 
 
IP:49.0.204.193      2016-04-12 17:26:22
Battulgaa bie daagaad devsheechee ch bol shuud l ylah ni todorhoishde ard tumnii huu
 
 
IP:202.9.41.249      2016-04-12 17:39:42
Mundag shu. Sportoop delhiid mongolinho. neriig gargaj b.ga amjilt
 
 
IP:202.9.41.158      2016-04-12 18:09:43
Onoodor songuuli bolox baisan bol shuud ylsaaan. Bid chin setgeliin xoorloor songoltoo xiideg sht
 
 
IP:126.255.78.90      2016-04-12 21:05:09
Mnai mglchuud yagaad iim yadyy hetsuu bgaan bol gej uursduu setgeliin huurluur muu hun songood Ted nar ni uursdiig ni hulhidana tegeed uuriin byryygasa bolsonoos mgui songoson hunees uu haina yamarch uuriin uzel bodol bgui masaara tyhain ueiin nuhtsul baidlaar buhniig shiidne daraa ni amaa barina...
 
 
IP:150.129.141.219      2016-04-12 22:04:23
za bolidoo hend erheleed heniig daramtlaad ailgah geed bgaan zugeer shalguulaad l showdahaa bolioch. buruutai bol idej uusan munguu ug buruugui bol tegeed l togtoogdono l biz
 
 
IP:103.9.88.149      2016-04-13 08:15:07
Бие даавал бүр илүү санал аваад гарч ирнэ дээ. Таныг монголын ард түмний дийлэнх хувь нь дэмжиж байгаа шүү. Ард түмэн тийм тэнэг биш шүү дээ. Таныг юу хийж бүтээсэнг чинь ард түмэн мэдэж байгаа. Таныг дэмжиж байна. Энэ муу новшнуудаас айх хэрэггүй шүү гэж хэлмээр байна.
 
 
IP:103.9.90.194      2016-04-13 11:17:00
Taniig demjij bna. Nigii songuuliin har mashinaaraa l luivardchihgui bol ta yalna. Zuvhun bayanhongor ch bish, diilenh mongol taniig demjij bna
 
 
IP:119.40.98.162      2016-09-07 11:34:09
Энэ одоо өөрийгөө юу гэж бодсон сда бэ.Баярцогт та бол зүгээр ялын төлөвлөгөө нар шүү.Та 2г ШОРОН хүлээж байгаа шүү найзуудаа.Томро