2016/04/23

-АЙМШИГТАЙ ЧОНО 1.5 МЕТР УРТ БИЕТЭЙ, 70-80 КГ ЖИНТЭЙ БАЙЖЭЭ-

Хожуу Плейстоценийн үед Хойд Америкийн нутаг дэвсгэрт амьдарч байсан чонын төрөл зүйл Аймшигт чоно (лат. Canis dirus)-ын түүхэн зургийг бид энэ удаагийн “Зураг бүхэн түүхийн гэрч” буландаа онцолж байна.

Маш том соёотой, үнэхээр аймшигтай харагдах тус чоно одоогоос 16 мянган жилийн тэртээ устаж үгүй болсон талаар “Энциклопедия”-д тэмдэглэжээ. Энэ араатан Хойд Америкт хүмүүс суурьшиж эхэлсэн цагаас үзэгдэхээ больсон байна. Түүний устаж үгүй болоход цаг агаарын огцом өөрчлөлт ч нөлөөлснийг эрдэмтэд үгүйсгэдэггүй аж.

Мөстлөгийн үеийн төгсгөлд цаг агаар дулаарч эхэлсэн нь аймшигт чонын гол хүнс болох өвсөн тэжээлтнүүд устахад хүргэжээ. Тэрээр баавгай, арслангийн адил өөрийн хоол хүнсээ хангалттай базааж чаддаггүйгээс гадна бусад чонотой харьцуулахад удаан хөдөлгөөнтэй, амьдрах чадвар сул байсан бололтой.

Эдүгээ аймшигт чонын чулуужсан үзмэр АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын Ранчо Ла-Брея музейд байдаг аж. Аймшигт чонын бие 1.7 метр урт, ойролцоогоор 70-80 кг жинтэй, саарал чонотой төстэй ч бүх талаар түүнээс ихээхэн ялгаатай. Богино боловч чанга хөлтэй. Мөн тэмээний анд “морддог” байжээ.  

Аймшигт чононуудын гол хүнс үхэр, адуу байсан аж. Нас биед хүрсэн арслан заан тэдний хүнс болох нь ховор тул тугалыг нь, мөн мал сүргийн хамгийн бага залууг нь барьж иддэг. Ан хийхдээ орчин үеийн чононоос нэг их ялгардаггүй байж.

Олон эрдэмтэн аймшигт чононы амьдралын хэв маяг цөөвөр болон саарал чонынхтой төстэй байсан гэж үздэг байна. Аймшигт чонын олдвор Флорида болон Мексикийн хөндийгөөс олджээ.

“Live Journal”-д мэдээлэснээр, аймшигт чоно буюу Canis dirus нь хүнд том толгойтой, харьцангуй бага тархитай, том шүдтэй, аарцагны яс багатай. Түүний хүчирхэг шүд, эрүү нь том олзоо зулгааж, ясыг нь бутлахад зохицсон байжээ. Гэвч энэ амьтныг төдийлөн сайн судалж чадаагүй аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:202.21.125.178      2016-07-21 09:36:36
manaid yg imm chono baisiin hahhaha odoo daanch bhku