2016/04/23

1950-аад оны үед залуусын зүрх сэтгэлийг эзэмдээд байсан бүх цаг үеийн хамгийн сайхан бүсгүй, “Америкийн секс билэг тэмдэг” Мэрилин Монро (Marylin Monroe) 1962 оны 8 сард ид хийж бүтээх 36-хан насандаа харамсалтайгаар хорвоог орхисон юм. Тухайн үед түүний сэтгэл зүйчээр ажиллаж байсан эмч Ралф Гринсон (Ralph Greenson), жүжигчин бүсгүйн нас барахаасаа жилийн өмнө түүнд илгээж байсан захидлыг олонд дэлгэсэн байдаг. Тэрхүү захидалд юу өгүүлэв? Магадгүй энэ нь түүний үхэлтэй дам холбоотой ч байж мэдэх юм.

 

Мэрилин Монрогийн сэтгэл зүйчдээ илгээсэн гунигт захидал
Тухайн үед шинжээчид түүний нас барсан шалтгааныг нойрны эмийн тун хэтрүүлэн хэрэглэсэн, амиа хорлосон гэх зэргээр дүгнэж байсан ч, хожим хүмүүс түүнийг бусдад хорлогдсон байж болзошгүй гэх хамгийн үнэнд ойр таамгийг дэвшүүлэн, түүнийгээ батлах гэж оролдсон. Учир нь бүсгүй амьд сэрүүн байхдаа үргэлж өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан бөгөөд түүнийг нас барсны дараа улаан өнгийн дэвтэр учир битүүлгээр алга болсонд хэргийн учир оршино. Тэрхүү дэвтэрт ямар нэгэн нууц тэмдэглэл байгаад, тэр нь эргээд өөрийнх амийг авсан ч хэмээн ярьдаг.

 

Хэргийн гол буруутан ах дүү улс төрчид болох ерөнхийлөгч Жон Кеннеди, Ерөнхий прокурор Роберт Кеннеди нар байж болзошгүйг батлах олон нотолгоо байдаг. Жүжигчин бүсгүй тэдэнтэй хоёулантай нь янаг амрагийн харилцаатай байсан бөгөөд тэдний нууц амрагийн явдал Кеннедигийн улс төрийн карьерийг мөхөөх муу нөлөөтэй байсан нь ойлгомжтой. Ингээд халуухан байсан тэдний харьцаа 1962 оны 5-р сараас Кеннедигийн санаачлагаар төгсгөл болсон ч, Монро үүнтэй нэг л эвлэрч өгөхгүй байжээ.

 

 

Тиймээс ч түүн рүү уур хорсол бүхий захидал бичиж, утсаар ярьж дарамтлан, хэвлэлийнхэнд өөрсдийнхөө талаар мэдээллийг өгнө хэмээн сүрдүүлдэг байв. Түүний хамгийн гол нотлох баримт нь бүсгүйн өдрийн тэмдэглэл байлаа. Учир нь жүжигчин бүсгүй түүндээ өөрийн амрагийн болзоо, хэнтэй уулзсан, юу ярьсан гээд бүхий л зүйлсээ нэгд нэгэнгүй дэлгэрэнгүй бичдэг байсантай холбоотой. 

 

Мөн тухайн үеийн хууль зүйн сайд асан Роберт Кеннеди жүжигчин бүсгүйг тайвшруулж, биеэ хянахад нь туслах зорилготой байсан ч, өөрөө бүсгүйн өвөрт орчихсон гэдэг. Ингээд л байдал хэдийн дордсоныг мэдсэн ах дүүс өөрсдийн улс төрийн карьерын төлөө бүсгүйг золиослосон гэх таамаг гарсан билээ. Монрогийн цогцсыг олох мөчид тэрээр орон дээрээ байсан бөгөөд орны хажууд нь эмийн хоосорсон 3 сав болон нэг захидал байсан гэдэг.

 

 

Ингээд түүний сэтгэл зүйчдээ илгээсэн захидлыг орчуулан хүргэе.
"Би яг одоо эмнэлгийн цонхоор зөөлөн будрах цасан ширхгүүд, ногоон зүлгийг хэрхэн бүрхэж, чимээгүй уйлж байгааг харж байна. Тэнгэрээс хаялах цасан ширхэг бүр надаас аврал эрж, нүцгэн  модны мөчир дээр буугаад тэдэнд “Удахгүй хавар ирнэ ээ” хэмээх амлалт өгөөд байх шиг..."

 

Ингээд түүний сэтгэл зүйчдээ илгээсэн захидлыг орчуулан хүргэе.
"Та миний “The Misfits” шинэ киног үзсэн үү? Энэ киноноос намайг маш өөрөөр харах болно. Учир нь тэд намайг дэлгэцийн өмнө намайг хэн ч биш байхыг хүссэн. Тиймдээ ч би одоо дотроо шаналан, чимээгүй уйлж сууна... Гэхдээ би яагаад ийм чимээгүй, нам гүм байгаагаа ойлгохгүй юм. Эсвэл одоо хүртэл тэр дүрийнхээ мөн чанараас гарч чадахгүй байгаа юм болов уу?"

 

"Өчигдөр шөнөжин нойр хулжаад, дэмий л орондоо хөрвөөж хонолоо. Заримдаа би яах гэж шөнө гэж байдгийг ч ойлгохгүй юм. Учир нь шөнийн утга учир, сайхан унтаж амрах нь миний хувьд ердөө л хий хоосон зүйл болоод удаж байна. Дэндүү урт хар дарсан шөнүүд... Би өөрийн сэтгэл санааг тайвшруулахаар Зигмунд Фрейдийн номыг уншиж үзсэн. Номыг нээгээд түүний зургийг хартал тэр маш гунигтай, харцанд нь уй гашуу, харуусал хургасан байх юм."

 

"Магадгүй энэ түүний амьдралын сүүлчийн зураг байсан байх... Крис эмч надад хэлэхдээ, намайг аливааг дэндүү хүндээр, гүнзгий хүлээж авдаг болохыг хэлсэн. Тэрчлэн сэтгэцийн эмчилгээ, номонд битгий итгэ. Өөрийн сэтгэл зүрхээ чагнахыг хүссэн юм. Гэвч тэр надад үүнийг хэлж байхдаа харцанд нь гүн гуниг торж, бодлогошронгуй байсан. Тэр өөрийн хэлж буйдаа итгэлгүй, шантарсан болох нь нүднээс нь л илхэн байхад би өөрөөр яах билээ."

 

"Эмч нар намайг аль болох тайван байж, сэтгэлээ барьж байхыг зөвлөсөн. Гэвч энэ нь усан дээр гал асаахтай ижил боломжгүй зүйл шүү дээ. Тэд яг л надтай хэн нэгэн гэмт хэрэгтэнтэй харьцаж байгаа мэт маш болгоомжтой, сэрэмжтэй харьцдаг. Энэ нь намайг яг л аймшигтай мангас, хэнд ч хэрэггүй хүн мэтээр санагдуулж, бага багаар үхүүлж байна. Энд өрөөний цонх, хаалгууд үргэлж нээлттэй байдаг. Учир нь надаас эхлүүлээд хэвтэж буй өвчтөнүүдээ ямар нэг тэнэг зүйл хийхээс болгоомжилсондоо л тэр шүү дээ. Би яг л циркийн амьтан болсон мэт санагдаж, өөрөө өөрөөсөө ч жигших юм..."

 

"Эмнэлгийн давхар бүрт хамгаалагчид байдаг. Тэрчлэн холбоо барих ямар ч утас надад байхгүй. Тиймээс ч би танд ийнхүү захиа сийрүүлж сууна. Миний байгаа газар, хийж буй үйлдэл минь намайг улам бүр л галзууруулж, бачимдуулж байна. Эцэст нь би хоолойдоо хоёр, гарандаа 4, 5 хутганы сорвитой, бас сэтгэлдээ хэзээ ч намжихгүй шуурга мэт мэдрэмжтэй л үлдлээ."

 

"Өнөөдөр 3-р сарын 2-ны өдөр. Би өчигдөр танд хэд хэдэн зүйлийг хэлэхээ мартаж. Энд үнэхээр аймшигтай байна. Эмч, сувилагчид намайг үргэлж эдгэрнэ хэмээдэг ч, бүхий л зүйл дээр зайгаа барьж, зарим үед бүр хараад л зугтаж байна. Бас надад үүдэнд утас байгаа хэмээн худал хэлсэн. Би яг одоо өрөөндөө өөрийн шидэж сүйтгэсэн зүйлсийн хажууд сууж байна. Бас хагарсан вааранд гараа зүсчихлээ..."

 

"Шаазан савны үйрмэг бүр гаранд минь гүн шигдсэн мэт өвдөж байна. Та анзаарсан бол захиан дээр минь багахан цусны толбо болсон байгаа. Уучилж өршөөгөөрэй. Би түүнийг цус болгоё гэж бодоогүй юм шүү. Нэг тэнэг царайтай эмч намайг, өөрийн амьдралдаа буцаж ир, чи кинонд тоглоогүй байна гэсэн. Тэд намайг галзуу гэж боддог. Бас намайг маш их өвдсөн учраас цаг хугацаа эдгээнэ гэж худал хэлсээр л байна. Намайг үүнд нь итгэж дөнгөх тэнэг амьтан гэж бодоо юм байх даа. 
Би мартагдаж байна. Магадгүй энэ чигээр хэн ч намайг дурсахгүй л болов уу. Зүгээр л дэлгэцийн өмнө дүр эсгэдэг тэнэг охины дүрээр санах биз. Миний яршиг төвөгтэй урт захиаг уншсанд тань талархаад баршгүй... Одоо надад ямар ч тэнхэл алга... Зүгээр л дотроо мэгшин уйлахаас өөр гавьяагүй... Таныг хүндэтгэсэн Мэрилин..."

 

 

Түүний эл захианд харуусал, гунигийн өнгө аяс ихэд шингэсэн байхыг олж харлаа. Монро сэтгэлийн асар их хөдөлгөөнтэй, дотоод сэтгэлтэйгээ үргэлж зөрчилдөж байснаас өдөр болгон шахуу сэтгэл зүйчид хандаж, сэтгэцийн эмнэлэгт хэвтэн стресс, сэтгэл санаагаа засах зөвлөгөө, хэвийн болох аргыг хайж байсан гэдэг. Гэвч тэр нь түүнд хэр үр дүнтэй байсныг хэлж мэдэхгүй л юм.  

 

Тэрээр эмчийн бичиж өгсөн хүчтэй эмийг тогтмол хэрэглэж, нас барах өдөр хүртлээ тэдгээр эмнээсээ огт татгалзаагүй байжээ. Түүний үхлийн шалтгааныг хэтрүүлэн хэрэглэдэг эмийн тун, донтолтоос үүдэлтэй хэмээн оношилсон ч, өнөөх л улс төрийн захиалгат аллага одоог хүртэл үүний цаана (үнэний цаана) нуугдсаар...

 

PHOTONEWS.MN


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:202.179.27.113      2016-04-23 11:33:18
Stars sindrom tussan baijee..
 
 
IP:202.126.89.209      2016-07-10 21:24:26
BI EMEETEIGEE LOS ANGELEST YWJ BHAD TER VED BI 4 nastai BAIJ BILEE NEG ULAAN MASHIN MAFILINA GEED RESTRAUNT NII HAJUUDAA IREED ZOGSCHIHSON TGED BOON HVN L BVCHEED AWCHIHSAN YG NOHOINUUD HOOLOO DAIRCH IDEJ BGA YM SHIG AIMSHIGTAI BSAN TEREN DOTROOS SHARGAL BISH TSAGAANDUU VSTEI HOH YGAAN PALAJTAI MARYLIN GARAAD IRSEN TER VED CH BI GENTLEMAN PREFER BLONDES KINOGAAR N L TANIJ BAILAA EMEE BID 2 ARAI GEJ OCHOOD GAR BARIH GTEL CHADAHGVI HVMVVS N CH IH MUUHAI SHAHAAD GTEL MARYLIN NAMAIG HARAAD GARAAS
 
 
IP:202.126.89.209      2016-07-10 21:29:40
GARAAS BARIAD TEWREED INEEJ BILEE YMAR CH SHAN VNERTEI YM YMAR HOORHON ODOO CH BI BAS HOGSHIRCHEE AMERCID OLON JIL AMIDRAHDAA HAMGIIN SAIKHAN DURSAMJ MINE BAILAA
 
 
IP:223.186.122.105      2016-12-21 05:18:54
YAMAR saihan dursamj be