2016/04/23

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг хувийн компани 850 мянган төгрөгөөр худалдаж авч байна” гэсэн цуурхал өнгөрсөн хоногуудад асуудал дагуулав. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Монгол-Тайваний төвийн ойр орчмоор энэ сарын 12-ны өдрөөс хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг зарж борлуулж байна” гэх мэдээллийн дагуу иргэд олноор цугларч, хонон өнжин оочер дараалал үүсгэснийг  Чингэлтэй дүүргийн цагдаагийн алба хаагчид Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ухуулга сурталчилгаа хийсний ачаар тарааж  чадсан байна.

 

Дээрх мэдээлэл худлаа байсан бөгөөд Засгийн газраас одоо хүртэл хувьцаагаа зарж борлуулах, арилжаанд оруулах эрхийг нээгээгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл иргэд өөрийн нэр дээр бүртгэлтэй байгаа өмч буюу Тавантолгойн 1072 ширхэг хувьцаагаа худалдан борлуулах, аливаа хэлбэрээр захиран зарцуулах эрх үүсээгүй байгаа гэсэн үг юм. 

 

Тус төвийн орчимд олон хоногоор байгаа иргэдээс юу болоод байгааг тодруулахад “Бид энэ төвд байрлах “Стандарт инвестмент ҮЦК” ХХК-нд бүртгүүлж, хувьцаагаа зарж борлуулах эрхтэй болсон. Энэ байгууллагын бүртгэлийн алба хаагчид хэлэхдээ “Та нарын хувьцааг манай гаднаас хүмүүс худалдаж авч байгаа. Тэдэнд зарж борлуулж болно” гэж зөвлөгөө өгсөний үндсэн дээр энд 7-10 гаруй хонож байна. Яг худалдаж авч байгаа зүйл мэдэгдээгүй боловч ам дамжсан шуум яриа байсаар өдийг хүрлээ” хэмээв. Энэ цаг үед хувьцаагаа худалдаж, хэдэн төгрөгтэй болохыг хүссэн иргэд ч хаана хандахаа мэдэхгүй хэсэг шуугижээ.

 

-“СТАНДАРТ ИНВЕСТМЕНТ ҮЦК” ХХК ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА 
ЯВУУЛЖ, ИХ ХЭМЖЭЭНИЙ ОРЛОГО ОЛЖЭЭ-

 

Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс иргэдийг хууран мэхэлж, “Манай компанид бүртгүүлж, үнэт цаасны данс нээлгээд та хувьцаагаа зарж борлуулах эрхтэй болно. Улмаар манай гадна хувьцаа худалдан авч байгаа хүмүүст зарах боломжтой” гэх мэт худал мэдээллийг иргэдэд өгсөн гэх “Стандарт инвестмент ҮЦК” ХХК-д Эрүүгийн хуулийн 161.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

 

Тус компани зохих зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж, их хэмжээний орлого олсон байна. Тодруулбал “Стандарт инвестмент ҮЦК” ХХК нь “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаапах төв” НҮТББ-ын гүйцэтгэх захирал иргэн А-тай хамтран ажиллах гэрээ байгуулан, үнэт цаасны данс нээх салбар төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос хууль журмын дагуу авалгүйгээр, хууль бусаар үйл ажиллагаа явуулсан байна.

 

Энэ үйлдэл нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэгт "Энэ хуулийн 24.1.1, 24.1.14, 24.1.18-д заасан үйл ажиллагааг эрхлэх зохицуулалттай этгээд нь өөрийн салбар төлөөлөгчийн газрыг байгуулахдаа хорооноос зөвшөөрөл авна" гэж заасныг, мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 406 дугаартай тогтоолоор батлагдсан “Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай зарчим, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох бүртгэх журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.5 дахь хэсэгт “салбар төлөөлөгчийн газар нь Хорооноос олгогдсон зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх ба нэгж тус бүр нь зөвшөөрлийн гзрчилгээтэй байна” гэж заасныг тус тус зөрчиж, Чингэптэй дүүргийн гуравдугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах Монгоп- Тайван й төв"-ийн байранд үйл ажиллагаа эрхлэн явуулж, хууль бусаар орлого олсон байна.

 

-ИРГЭДЭЭС АВСАН 5000 ТӨГРӨГИЙН 2000-ЫГ НЬ 
ХУВААЖ АВДАГ БАЙЖЭЭ-

 

Тус компанийн брокер цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ

 

“Миний бие компанийн үндсэн ажил үүргийн дагуу данс нээлгэх хүсэлт өгсөн иргэдийн материалыг шивж, хадгаламжийн төвд хүргэж өгөх зэрэг үндсэн ажил үүргээ гүйцэтгэсэн. “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаапах төв” ТББ-ын үйл ажиллагааны тухай нарийн сайн мэдэхгүй. Иргэн А-ийн эрхлэн явуулж байгаа тус ТББ нь “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааг зарж, арилжих, өвлүүлэх, бэлэглэх гэх мэт эрхийг үүсгэж өгнө үү” гэсэн өргөдөл иргэдээс цуглуулж, Засгийн газар, УИХ, “Эрдэнэс Монгол” ХХК-д хүргүүлж байгаа талаар мэдэж байсан. Тус ТББ ийнхүү өргөдөл авах болсноо удаа дараа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээллэснээс болж иргэдийн хувьд хувьцааны данс нээлгэх нь огцом идэвхижсэн гэж үзэж байна” хэмээжээ.

 

“Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” ТББ-ын  гүйцэтгэх захирал, иргэн А хуулийн байгууллагад тайлбар гаргахдаа

 

“Миний бие энэ ТББ-ыг 2013 онд үүсгэн байгуулсан. Тэр цагаас хойш иргэдэд үнэт цаасны талаар зөвлөгөө, мэдээлэл өгч байсан. Манай байгууллага "Стандарт инвестмент ҮЦК” ХХК-тай 2015 оны тавдугаар сараас хойш хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн. Үнэт цаасны данс нээхэд 5000 төгрөг иргэдээс авдаг байсан. 2000 төгрөгийг “Стандарт инвестмент ҮЦК” ХХК болон миний бие хувааж авдаг байсан. Нийт "Стандарт инвестмент ҮЦК“ ХХК-аас 3.000.000 төгрөг авсан” гэжээ.

 

 

Эх сурвалу; Medee.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:202.70.46.212      2016-07-24 09:59:08
Bi oorin huiwtsaaga oor hen negend zaraj boldog bol ogmoor l bn
 
 
IP:43.242.243.131      2017-01-13 10:47:00
ene bol mongol en oron zarj edj baigaa AN nam 3 nuhur mongol ard tumen dormjlol suuj baigaa zasag tor 3 AN nam elbegdorj saihanbeliig enhbold AN nam MAN nam ene 2 mongol buruu zam hujaa bool bolgoj baina 2017 on bol mongol eh oron 476/gazar aldaan mongol uls gej baihgui hujaa hot bol ene hen buruu Odoo AN nam ANH GARSAN elbegdorj saihanbeliig enhbold batvvl 1998 on mongol goe bol gej helsen vg hen helsen bi elbegdorj helsen vg tuuh garach baigaa bol