2016/04/26

Өнөөдөр 11:30 цагт “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийсэн юм. Тэрбээр энэхүүнэвтрүүлгийн санаачлагчийн хувьд нэвтрүүлгээ тодорхойгүй хугацаагаар зогсоосон тухайгаа мэдэгдсэн. Тэгвэл түүнийг хэвлэлийн хурал хийсний дараа “Херо энтертаймэнт”-ын ерөнхий редактор Д.Батзориг, ерөнхий графикч Ц.Мөнх-Очир нар мэдээлэл хийсэн юм.

 

“Херо энтертайнмэнт”-ийн ерөнхий редактор Д.Батзориг “Алдагдсан бичлэгийн тухайд ЦЕГ-аас хэргийг хаасан талаар бидэнд албан ёсоор мэдэгдээгүй. Гэвч хэргийг хаасан тухайгаа бидэнд албан ёсоор мэдэгдээгүй байж, хэвлэлээр мэдээлэл түгээсэн. Анх нэгдүгээр сарын 11-ний өдөр "Херо энтертайнмэнт"-ээс ЦЕГ-т захиалагчийг нь илрүүлж өгөхийг хүсч, хандсан юм. Тус байгууллагаас хэргийн хохирогчоор Б.Баатарыг тогтоож, шалгасан. Хэргийн хохирогчид хамгийн түрүүнд хаасан эсэхийг мэдэгдэх ёстой. Энэ хэрэг нь оюуны өмчийн болон Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангийг ноцтойгоор зөрчсөн учраас илрүүлэхийн тулд бид ажиллана” гэв.

 

Тэд хэргийг хаасан гэх асуудлын талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Ирэх долоо хоногт албан бичиг хийж өгнө. Одоохондоо тайлбар өгөх боломжгүй" гэдэг хариултыг өгчээ.  

 

Эл хэвлэлийн бага хурлын өмнө “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин мэдэгдэл хийн уг нэвтрүүлгийг санаачлагчийн хувьд нэвтрүүлгээ түр хугацаагаар түдгэлзүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм.

 

Энэ талаар “Херо энтертаймэнт”-ын ерөнхий редактор Д.Батзоригаас тодруулахад, “П.Анужин болон найруулагч Б. Баатар нарт “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн оюуны өмчийн эрх нь байдаг. Бид монголчуудын  бид уг нэвтрүүлгийг үргэлжлүүлэн заавал хийнэ. П.Анужин нэвтрүүлгийн дүрс алдагдсанаас хойш хөтлөөгүй. Бид түүнээс хойш 10 гаруй нэвтрүүлэг хийсэн. Мөн үргэлжлүүлэн “Дэлхийн монголчууд” нэвтрүүлгээр үзэгчидтэй уулзана” гэв.  

 

Түүнчлэн энэ үеэр сэтгүүлчид жүжигчин Б.Амарсайханы тоглосон “Би юу хийчихэв ээ” хэмээх рекламыг хэний захиалгаар хийсэн талаар тодруулсан юм. Харин үүнд “Херо энтертаймэнт”-ын ерөнхий графикч Ц.Мөнх-Очир “Уг видеог МАН-ын захиалгаар “Hero Entertainment” гүйцэтгэсэн. Үүнд ямар нэгэн байдлаар УИХ-ын гишүүн Х.Баттулга оролцоогүй” гэлээ.

 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:124.158.91.83      2016-04-26 13:22:05
жүжигчид дэндүү улс төржих хэрэггүй карерт чинь муугаар нөлөөлдөг
 
 
IP:202.21.118.98      2016-04-26 13:32:14
uls turjih gedeg chin duuchin Beki, Nara, noyon bondgor metiig heleh baih. Amaraagiin huvid ajil mergejliinhee uudnees amijirgaagaa zalguulah mun umnu hiisen ajil ni buruu baisanig uhaarsan uchiraas l ingee biz
 
 
IP:202.21.118.98      2016-04-26 13:33:23
herod MAN-aas iim zahialga uguugui gedgee medegdsen
 
 
IP:49.0.204.47      2016-04-26 13:41:48
shal hudla
 
 
IP:216.218.134.12      2016-04-26 14:34:48
Ene battulga neeree Teneg baatartaigaa niileed tenegtej ogoh yumaa
 
 
IP:103.57.95.66      2016-04-26 15:16:47
яг үнэн хэлсэн байна Энэ бидний хүссэн ардчилал биш
 
 
IP:202.179.24.160      2016-04-26 15:27:10
ih munguur zahialgaar huuli bus yildverlel yabyylbal heregt ornoo
 
 
IP:150.129.141.19      2016-04-27 06:53:26
Hamariinhaa uzuuriig l harahaas hetrehgui humuus ugee olohgui muulah ym.zov l helsen lde
 
 
IP:86.74.50.110      2017-01-09 22:17:45
ENE GANTSHAN AMARAAGIIN UG BISH CHUHAL UNENIIG HELSEN ARDCHLALIINHAN ARD TUMNIIG ULANDAA HISHIGJ BNA ODOO BID ARD TUMEN YAH EOSTOI VE INGEED ARDCHLALIINHAND DOOROMJUULAAD BAIH UU IREEDUIN HUUHDUUD ENDEJ BNA YAH VE ARD TUMEN BOSTGOOEO
 
 
IP:5.188.211.170      2017-03-11 18:27:16
Very true! Makes a change to see soenmoe spell it out like that. :)
 
 
IP:5.188.211.170      2017-04-13 22:32:46
What a joy to find soneome else who thinks this way.
 
 
IP:5.188.211.170      2017-04-14 19:19:09
This is a most useful coionibutrtn to the debate http://psssstztwb.com [url=http://hyralfygef.com]hyr alfygef[/url] [link=http://bqiwyy.com]bqiwyy [/link]
 
 
IP:46.161.14.99      2017-04-15 12:28:25
I want to send you an award for most helpful ineenrtt writer.
 
 
IP:5.188.211.170      2017-04-16 07:15:57
I”d vetnrue that this article has saved me more time than any other. http://aqqsjtazac.com [url=http://jccpyioxkf.com]jcc pyioxkf[/url] [link=http://ztqxjgry.com]ztqx jgry[/link]