2016/04/26

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ингээд түүний хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Монгол туглатны 100 эрхэм нэвтрүүлгийн зочид бол бидний нэвтрүүлэгтэй нэвтрүүлэггүй, өөрсдийнхөө түүхийг мөнхөлсөн гайхамшигтай эрхмүүд гэдгийг монголын ард түмэн мэдэж байгаа.

 

П.Анужин “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг эхлээд 5 жилийн нүүрийг үзсэн байна. Энэ хугацаанд бид 50-иад нэвтрүүлгийг үзэгч түмэндээ хүргэсэн. Юуны өмнө би энэ нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч оролцож байсан эрхэм зочдодоо маш их баярлаж, талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Монгол туглатны 100 эрхэм нэвтрүүлгийн зочид бол бидний нэвтрүүлэгтэй нэвтрүүлэггүй, өөрсдийнхөө түүхийг мөнхөлсөн гайхамшигтай эрхмүүд гэдгийг монголын ард түмэн мэдэж байгаа. Нэвтрүүлгийн баг хамт олны болон миний өөрийн хувийн зорилго гэвэл өөрсдийн салбартаа мөрөө гүн үлдээсэн энэ эрхмүүдийн түүхийг бичиж үлдээх нь байсан гэдгийг би энд зориуд тодруулж хэлмээр байна. Дараагийн нэг зүйл бол нэвтрүүлгийг надтай хамтран  хөтлөн өдий хүртэл явуулж ирсэн Ардын уран зохиолч, монголын үгэн урлагийн их мастер Б.Лхагвасүрэн ахдаа гүн талархаж баярлаж явдгаа илэрхийлмээр байна. Лхагваа ахад маань магадгүй “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч хэмээх энэ цол, үүрэг багадаж байсан байж магадгүй. Ер нь багадаж ч байсан гэж боддог. Миний хувьд монгол түмэнд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч Анужин хэмээн танигдсан. Гэхдээ миний эзэмшсэн мэргэжил гэвэл би өөрөө гадаад албаны ажилтай, олон улсын хуульч мэргэжилтэй. Бидний баг хамт олны бүтээсэн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг маань монголын ард түмэнд төдийгүй дэлхийгээр тархсан монголчуудын зүрх сэтгэлд хүрсэн ийм сайхан нэвтрүүлэг болж чадсан гэдэгтээ олон хүн маргахгүй байх гэж бодож байна.

 

Энэ оны нэгдүгээр сард “Hero entertainment” студиэс “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн дүрс бичлэг алдагдсан. Энэ үеэр “Hero Entertainment”-ын захирал, найруулагч Б.Баатар “Энэ бол зохион байгуулалттай бүлгийн хийсэн үйл ажиллагаа. Бичлэгийн хулгай” байсан гэж олон түмэнд албан ёсоор мэдэгдсэн.

 

Өнгөрсөн гурван сарын хугацаанд монголын цагдаагийн байгуллага энэ хэргийг шалгаж цөөн хоногийн өмнө  эцсийн дүгнэлтээ гаргасан байна. Энэ мэдэгдэл дээр үндэслэн өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийж байгаа юм гэдгийг би та бүхэнд онцлон дурдахыг хүсч байна. Цагдаагийн байгууллагын гаргасан энэ мэдэгдэлд ямар нэгэн гадны том бүлэглэл ороогүй гэдэг нь тодорхой болж цагдаагийн байгууллага дүгнэлтээ гаргасан.

 

Ийм учраас “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдтэл санаачлагчийн хувьд түр хугацаагаар түдгэлзүүлэх болсноо энэ хэвлэлийн хурлаар мэдэгдье гэж бодож байна. Санаачлагч хэмээх энэ үг нь Монгол Улсын Оюуны өмчийн тухай хууль дээр үндэслэгдэн хэлэгдэж байгаа нэршил юм. Та бүхэнд хэрэгтэй болов уу гэж бодож Монгол Улсын Оюуны  өмчийн хуулиар баталгаажсан энэ бичгийг авчирсан. Үүнийг нотариатаар баталгаажуулсан байгаа. Зөвхөн хувь хүнийхээ хувьд нэвтрүүлгийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж байгаа биш.  Энэ алхам маань өөрөө Монгол Улсын цагдаагийн газрын эцсийн дүгнэлт, шийдвэр дээр үндэслэгдэн мөн Монгол Улсын Оюуны өмчийн хуулин дээр үндэслэгдэн хийгдэж байгаа хэвлэлийн бага хурал гэдгийг та бүхэнд албан ёсоор мэдэгдэж байна.

 

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг түрүүн би дурьдсан Монгол түмний зүрх сэтгэлд хүрсэн сайхан нэвтрүүлэг болж чадсан. Энэ нэвтрүүлгийг бүтээхэд миний зүгээс өөрийн чадах мэдэх бүхнээ дайчилж, оролцогчийнхоо талаар судалгаа хийж, уншиж, нэвтрүүлэг бүтэх үед энэ маань өөрөө ярилцлагын нэвтрүүлэг учраас ярилцагчдын торгон мэдрэмж дээр тогтож, хүний зүрх сэтгэлээс зүрх сэтгэлд хүрч байсан учраас Монгол түмэн, дэлхийгээр түгсэн монголчуудад хүрч чадсан.

 

Тэгэхээр бид анх энэ нэвтрүүлгийг бүтээхдээ сайхан түүхийг бичье, сайхан хүмүүсийг түүхийг мөнхөлье гэсэн зорилготой байсан учраас энэ нэвтрүүлгийн анхны гэгээн зорилгыг алдагдуулахгүйн үүднээс нэвтрүүлгийг санаачлагчийн хувьд түр хугацаагаар түдгэлзүүлж байна гэдгээ дахин хэлмээр байна. Ингээд бидний бэлтгэсэн энэ сайхан нэвтрүүлгийг энэ хугацаанд хайрлан хүндэтгэн үзэж байсан үзэгч та бүхэндээ баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье. Мөн нэвтрүүлгийг хамтран бүтээж байсан уран бүтээлчид болоод Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайдаа гүн хүндэтгэл талархлаа илэрхийлье” гэлээ.

 

Үүний дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад ийн хариулсан юм.

 

-Өмнө нь телевизүүдээр цацагдаж байсан нэвтрүүлгүүд гарахгүй гэж ойлгож болох уу?

 

-Өдийг хүртэл хийгдсэн монголын телевизүүдээр цацагдсан нэвтрүүлгүүд цацагдаад явах байх. Шинээр “Монгол тулгатны 100 эрхэм” хэмээх нэрийн дор хийгдэх нэвтрүүлгүүд Монгол Улсын Оюуны өмчийн хуулиар зохицуулагдана.

 

-Бичлэг алдагдсанаас хойш нэвтрүүлгийн шинэ дугаар бичигдсэн байсан уу?

 

-Бичлэг алдагдсанаас хойш нэвтрүүлгийн анхны бүрэлдэхүүнээрээ бичлэг бичигдээгүй байгаа.

 

-Улс төрийн зохион байгуулалттай дээрэм биш байсан гэдэг нь цагдаагийн байгууллагаар тогтоогдсон гэлээ. Энэ үнэн үү?

 

-Улс төрийн гэдэг үг хэлээгүй. Том бүлэглэл аваагүй байна. Гаднын халдлагад өртөөгүй байна гэдэг дүгнэлт гарсан байсан.

 

-Энэ нь бичлэг дотроосоо алдагдсан гэсэн үг үү. Та энэ тал дээр юу гэж бодож байна?

 

-Би өөрөө хууль цагдаагийн байгууллага биш учраас тэдний өмнөөс хариулах ямар нэгэн эрх зүйн боломж надад байхгүй. Хувийн бодлоо хэлээч гэж хэлж байна. Бичлэг алдагдсаны дараа би сэтгүүлч  Б.Ганчимэгт ярилцлага өгч байсан. Бай нь хэн байсан бэ, бай нь юу байсан бэ гэж надаас асууж байсан. Би бодсоор л байна. Тийм учраас энэ асуудалд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн дүрс бичлэг алдагдсан энэ үйлдэл эцсийн байдлаар шийдвэрлэгдэх хүртэл санаачлагчийн хувьд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг түр хугацаагаар түдгэлзүүлж байгаа гэдгээ өнөөдөр албан ёсоор мэдэгдэж байгаа юм.

 

-Та сая бичлэг алдагдсанаас хойш бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаагүй гэлээ. “Hero Entertainment” Баатар захирал та хоёрын хооронд таагүй харилцаа үүссэн гэж ойлгож болох уу. Санаачлагчийн зүгээс та нэвтрүүлгээ татаж авлаа шүү дээ?

 

-Бүрэн бүрэлдэхүүнээрээ гэж хэлээгүй, анхны бүрэлдэхүүн гэж хэлсэн. Анхны бүрэлдэхүүн гэдэгт мэдээж би Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай, мөн санаачлагч миний бие, “Hero Entertainment”-ын хамт олныг хэлж байна. Дүрс бичлэг алдагдсанаас хойш хоёр дугаар гарсан гэж би бодож байна. Энэ хоёр дугаарт анхны бүрэлдэхүүн ажиллаагүй. Хувийн ямар нэгэн таагүй харилцаа гэж битгий гуйвуулаасай гэж бодож байна. Би энэ хэвлэлийн бага хурал дээр хоёр удаа мэдэгдсэнчлэн алба ёсоор энэ бол Монгол Улсын цагдаагийн дүгнэлт шинжилгээн дээр үндэслэгдэн би хэвлэлийн бага хурал зарлаж байгаа гэдгийг дахин амлаж хэлмээр байна.

 

-Өөрийн тань оронд Х.Баттулга гишүүн хөтлөн хийсэн нэвтрүүлэг хууль бус гэсэн үг үү?

 

-Хөтлөгчийн хувьд хатуу тогтсон зүйл байхгүй. Оюуны өмчийн хуулиндаа санаачлагчтай зөвшилцөн тохиролцвол, бидний анхны нэвтрүүлгийг гэгээн зорилго гүйцэлдвэл, хэн нэгэн сэтгүүлч, хэн нэгэн шинэ дүр төрх“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг нээлттэй хөтөлж болно гэдгийг албан ёсоор хэлмээр байна. 

 

-Д.Борхүү гуайг санаачлагч гэж яригдаад байгаа?

 

-Д.Борхүү гуайн хувьд санаачлагч гэж явдаггүй.

 

-2014 онд нэг залуу би “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч байна.  П.Анужин миний төслийг хулгайллаа гээд хэвлэлийн хурал хийж байсан. Тэр талаар тайлбар өгөхгүй юу?

 

-Тийм шуугиан тэр үед дэгдэж байсан гэсэн. Би шууд тэр хүнтэй уулзаж үзээгүй. Тэр хүн ч надтай уулзаж байгаагүй. Тэр хүнээс өөрөөс нь энэ тухай тодруулга авсан нь дээр гэж бодож байна.

 

-Таны нөхөр Эрдэнэбат хэвлэлийн бага хурал хийснийхээ дараа та онлайн орчинд байр сууриа иэлрхийлсэн байсан. Хэнийг нь өмөөрч бичсэн бэ?

 

-Өнөөдрийн хэвлэлийн бага хуралтай шууд холбоотой асуудал биш байна. Гэхдээ нийт сэтгүүлчид маань цаг заваа зориулан ирсэн учраас би хариулах ёстой байх. Ямар хүн эр нөхрөө алаг үрсийнхээ аавыг шүүмжлээд бичих вэ дээ. Тэр бол хэвлэлийнхний ташаа ойлгосон ойлголт байсан гэдгийг би албан ёсоор мэдэгдэж байна. Бусад зүйлийг бол хууль, хяналтын байгууллага шалгаж цаг хугацааны дараа үнэн мөн нь тодорно гэж итгэж байна. Энэ  дашрамд  хэлэхэд миний гэр бүл Монгол Улсын гэрэл гэгээ, хөгжил цэцэглэлт оюун санааны энэ ертөнцөд хөрөнгө оруулалт хийхийн төлөө өөрсдийн байгаа хүчин чармайлт,  оюун мэдлэгээ зориулж ирсэн гэдгийг би албан ёсоор хэлье. Түүний маань ч гэгээн биелэл нь энэ “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг гэж бодож явдаг юм.

 

-Өнөөдөр “Херо энтертаймэнт”-ын уран бүтээлчид 12:30 цагаас энд мэдээлэл хийнэ. Та яагаад тусдаа мэдээлэл хийсэн бэ?

 

-Би тэднийг мэдэгдэл хийх гэж байгааг мэдээгүй. Тэгэхээр энэ нь санаатай, санаагүй таарсныг би мэдэхгүй байна. Энэ бол цэвэр санаачлагч, хувь хүн миний үүднээс хийж байгаа мэдэгдэл гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

 

-Таны хувьд алдагдсан бичлэгийг Баатартай холбож байгаа юу?

 

-Би хууль цагдаа, хууль, хяналтын байгууллага биш учраас хэн нэгнийг хувийн байдлаар хардаж, олон нийтэд мэдээлэх бол зохисгүй зүйл. Үүнийг бол хууль хяналтын байгууллага гурван сарын турш хянаж, шалган өөрсдийн шийдвэрийг гаргасан байсан.

 

-Анхны бүрэлдэхүүнээрээ дахин нэвтрүүлэг хийе гээд танд хандвал зөвшөөрөх үү. Ер нь эвлэрч чадах уу?

 

-Эвлэрлийн асуудал гэж юу байх вэ дээ. Монгол Улсын Оюуны өмчийг хүндэтгэсэн хууль зүйн дагуу энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдтэл тодорхой хугацаагаар хойшлогдож байгаа.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:150.129.140.115      2016-04-26 14:09:50
bolichmoor ym odo neeh hov yrisan bichlege tsatschihaad unet uv soeloo hemjeelshgui ymaa aldtsan aytai sensaatsilaad hendch hereggui hamaaralgui heregtseeguil yria l bsan hen toogod yag yachaad bgaan ter bichleg chin.uuru nevtruulege hutluh argagui bolson bol tegedl mururu haychach de eldev post biched l uuruul sensaatsilaad suuhin,bi buddag buddaggui gedl bas sonin garigin ym bas yrihin budnuu bnuu uuriin chin l asuudal humsug nud chin shivees konturtail ym bleshd,zarim post yria chin bishe
 
 
IP:150.129.140.115      2016-04-26 14:15:17
bieee saihan avch yavdag zuv saihan yridag ged taalagddag gehde uuriiguu arail ihed bodoj biiger uvchluud bnuuda zarim yria uzel bodol chin ylanguya buddag buddaggui ih budag turhed nadad ntr gedl sonin sonin ym yrihin kk buddag bol muuhai huuhen ged bgaamuu busdigaa delhiin buh emegteigl hiij bgagas yalgagui utgagui mulguu ym buu yri ylanguya ene asuudal der onigoo shuu
 
 
IP:73.223.48.159      2016-04-26 14:52:48
zass, ene yu yum, azaar nevtruuleg hotlochood, nandingiin bogsiig doloogool haa yavsan gazar ni tsaraichlaad dagaj yavaa sht, ichdeg boloosoi, yugaa hiij solongos dagaj yavdag bnaa
 
 
IP:43.242.241.182      2016-04-26 17:18:30
Yamar ih ataa horsoltoi utgagui hariuldah avgai ve!
 
 
IP:73.34.30.85      2016-04-27 08:28:40
Baatartaigaa yavaldaad tegeed muudaad ireheeree bie bieniigee chadah geed lol
 
 
IP:180.235.184.5      2016-04-27 11:39:22
Саяхан л Баатартайгаа чухам зураг авахуулаад энд тэнд тавиад байсан.Гэтэл одоо тэр Нандин ч гэх шиг.Анужаан чиний дурлал ийм хурдан хуурамч юмуу эсвэл чи ийм хормой султай юмуу.Юун ч амархан өвөр түрийдээ ордог юм юун ч амархан хувирдаг юм.Лол.Энүүгээр толгойгоо эргүүлүүлээд байдаг эрчүүд хөөрхий...
 
 
IP:202.21.100.46      2016-06-24 12:31:32
hkhkij
 
 
IP:202.21.100.46      2016-06-24 12:33:02
Anujingiin Baatartai sex hiij bgaa bichleg bn uu harsan hvn bn uu
 
 
IP:202.21.100.46      2016-06-24 12:34:16
hvnvvs harsan nzsaen gd yriad bhiin vnen ymuu
 
 
IP:5.136.157.168      2016-07-08 16:51:48
Ээ хуухэд лав толгойдоо юмтай оориигоо юу гэж боддог юм элит гэжуу Ява ч биш гажиг гэвэл ойртоно хорт хавдартай гээд л танайд хоние гэдгээр уйлаад л тэр жил гараад байсан одоо элдэв юм ярьж эхнэртэй эрчуудииг хэлээ зажлаж хомхийгоо зуугаад битгий тультраад бай чи Хэн ч биш байдаг л зальтай биеэ унэлэгч цэвэрхэн унэлдэг болхоор гадуур зогсдгуудаас арай л дээр Хэн ч мэдэхгуй гэж боддог байхлдаа бугдийг л мэднэ нохор нь гэж таарсан амьтан чи Баатарын гэр булийг салгаа биздээ чамаас хавьгуй дээр
 
 
IP:5.136.157.168      2016-07-08 16:57:08
Баатарын эхнэр байсан охин чинь тумэнд танигдсан сайхан гое охин тиймдээ ч чамаас илуу яваа юмдаа чи муу биеэ унэлэгч болиоо тэнэг авгай эрчууд минь энэнтэй буу ойрт дохтой юмуу ямар нэг овчтой бол яадаг юм тээ хархад нуд хорсмоор тэнэг авгай
 
 
IP:202.179.27.75      2016-11-14 13:44:11
Манай монголчууд ямар аймаар хүний дотоод хэрэгт оролцдог юм бэ бүүр тархины тураалд орчихсон юмуу ийм хүний мууд дуртай тэгээд муухай сөрөг юм бичих юм энэ бичсэн хүндээ муу муухай нь хүрдэг гэсэн шүү хүмүүсээ эерэг бодолтой явбал үйлс бүтдэг юм шүү
 
 
IP:5.188.211.45      2017-03-11 15:35:07
This is the perfect web site for everyone who wants to understand this topic. You know a whole lot its almost hard to argue with you (not that I really would want toâ¦aHaH€). You definitely put a new spin on a topic which has been written about for many years. Excellent stuff, just great!
 
 
IP:5.188.211.170      2017-03-12 16:30:59
Yours is a clever way of thniikng about it.
 
 
IP:46.161.14.99      2017-03-15 08:25:43
Pleasing you should think of sotnihmeg like that http://ruhvglhuiae.com [url=http://ohuparvmaum.com]oh uparvmaum[/url] [link=http://zkyqkec.com]zkyqk ec[/link]
 
 
IP:5.188.211.170      2017-03-15 15:39:19
You put the lime in the coucont and drink the article up.
 
 
IP:5.188.211.170      2017-03-15 21:02:18
Real brain power on diplyas. Thanks for that answer! http://fjikma.com [url=http://upovcletwx.com]upo vcletwx[/url] [link=http://dlvjegeh.com]dlvj egeh[/link]
 
 
IP:202.9.43.46      2017-03-20 17:38:54
Jinx ene yanxan xxuxen odoo boli