2016/04/29

 «Хөдөлдөг чулуу»

 

  • 1940 өөд оны үед Калифорнид байрлалтай ширгэсэн нуурын газар дээр чулунууд хөдлөж байршилаа өөрчилж байгаа нь анзаарчээ.     
  • Чулууны жин нь 300кг орчим юм байна. Чулуунууд хөдлөхдөө мөр үлдээдэг байна.
  • Хэн ч энэ чулуунууд хэзээ яаж хөдөлдөгийг хараагүй. Харин 2011 онд судлаачдын баг тэнд очиж  ажиглалт явуулжээ. Тэд камер, GPS байрлуулж хүлээсээр эхний хөдлөлт 2013 оны 12 сард эхэлжээ. Чулууг хөдлөнгүүт эргэн тойронд байгаа шавар шавхай ч мөн адил хөдлөсөн байна.
  • Судлаач Джим Норрис:     - “Тэд үнэхээр хөдлөж байлаа...” гэжээ.

 

Анааш нарийн хөл дээрээ хэрхэн зогсон, гүйж ер нь өөрийн биеийг  дааж чаддаг вэ?

  • Анааш нэг тонн гаруй жинтэй. Гэсэн ч нарийн хөл нь түүний биеийг даах чадвартай байдаг. Анаашны тулгуур ясыг шинжилж туршилт хийж үзэхэд – нэг тонн байтгуай түүнээс ч илүү жинг даах чадвартай нь тогтоогджээ.
  • Анаашын тавхай нь маш уян, булчин нь ихээр хөгжсөн байдаг гэнэ.

 

”Дуулдаг” элс

  • Дэлхий дээр 35 гаруй “дуулдаг” элс байдаг байна. Дууны чимээ 15 минут гаруй үргэлжлэж, 10 км цаанаас сонсогддог гэнэ. Энэ нь элс хэр жижиг томоос шалтгаалдаг байна.
  • Элсний нүүдэл –ээс ийм чимээ гардаг гэнэ. Элсний нүүдэл болж хөдөлгөөн эхлэхэд элс дээш доош гулган нурж  янз бүрийн дуу чимээ гаргадаг нь ийн аялгуу мэт сонсогддог гэнэ.

 

Тагтааны Бермудын гурвалжин

  • 60-аад оны үед Корнелийн их сургуулийн нэгэн профессор –тагтаа яагаад ямар ч газраас нисгэхэд гэртээ иргэн ирдэгийг шалгаж үзэхээр туршилт хийжээ. Профессор Джонатан Хагструм  хэд хэдэн  газраас 100-аад тагтааг нисгэхэд тэд бүгд гэрийн гадаа эргэж ирж байжээ. Харин  Джерси-Хиллээс нисгэсэн тагтаанууд ирээгүй байна.
  • Үүнд профессор: “Тагтаа маш сул чимээг сонсох чадвартай байдаг байна. Гэрээсээ  хол байсан ч дуу чимээгээр гэрийн байгаа газраа олдог” гэжээ.
  • Харин буцаж ирээгүй тагтаануудын талаар: “  Джерси-Хиллд нисгэсэн тагтаанууд тэр хавийн агаарын хэм, салхины өөрчлөлтөөс  шалтгаалан дуу чимээг сонсож чаддаггүй “гэжээ.

 

 Бохир усанд амьдардаг загас

 

  • 1940 – 1970 онуудад Массачусетс –ийн  Нью-Бедфордын усан санд үйлдвэрүүд хаягдлаа асгаснаар усан сан маш ихээр бохирдсон байна.
  • Хачирхалтай нь  атлантын фундулюс гэх загас алга болох байтгуай маш ихээр үржиж эхэлсэн байна.
  • Эрдэмтэд энэ талаар: “фундулюс загас нь ямар нэгэн хорд дасамтгай мөн хурдан дасдаг байж болох юм ”гэдэг таамаглаал дэвшүүлжээ. Харин энэ усан санг цэвэрлэвэл загас цэвэр усанд амьдарч чадахгүй байж болно” гэжээ.

 

Эрээн тахинд судал юунд хэрэгтэй вэ?

  • Эрээн тахь яагаад судалтай байдгийг мэдэхээр эрдэмтэд судалжээ. Тэд инээдмийн гэмээр дүнд хүрчээ.
  • Эрээн тахины судал нь  халуун орны янз бүрийн хортой ялаануудаас хамгаалах зориулалттай байдаг байна.
  • Хэрэв тахины судлууд 1 мм ээр өргөн эсвэл нарийн байсан бол ялаа түүн дээр суух байсан гэнэ.

 

Амьтдын үхлийн шалтгаан нь - нян  

 

  • 252 гаруй жилийн өмнө амьдарч байсан амьтдын 90 хувь  нь мөхөж үгүй болсон  байна.
  • Зарим нэг үгүй болсон амьтдын үхлийн шалтгаан нь зөвхөн микроскопоор харж болох нэгэн төрлийн нян байсан байна.

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:202.70.34.115      2016-04-29 21:05:57
zarim n hudlaa