2016/05/10

Иргэдэд ТОСК-ийн дарга  гэдгээр танигдсан А.Гантулга энэ жил УИХ-д дэвшихээр өдөр шөнөгүй мөрөөдөж байна. Тэрбээр 2012 онд АН-аас үрэгдсэний дагуу Ипотекийн корпорацийн захирлаар томилогдож байв. Өнгөрсөн хугацаанд гурван ч сайдтай хамтран ажиллаж, иргэдийг орон сууцжуулах Засгийн газрын бодлогыг харьцангуй тогтвортой хэрэгжүүлсэн гэж үнэлэгддэг. Улс төрийн замнал урт биш, 2012 онд НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсоноос эхэлнэ.  

 

Тэрбээр 1996 оноос хойш 10 жил "АИКТ" компанийн захирлаар ажиллаж байгаад сүүлд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "АУМ" компанийг үүсгэн байгуулжээ. Тус компанийн 95 хувийг Чех улсын Примосса корпорацийн, 5 хувийг А.Гантулга эзэмшдэг. Түүнийг 17 жилийн өмнө нэгэн иргэнээс зээлсэн мөнгөө төлөхгүй луу унжсан тухай хэд хэдэн хэвлэлд мэдээлсэн байдаг. Бүүр тодруулбал тэрээр алт ухаж байгаад барилга руу халтирч ТОСК-ын захирлаар томилогдож "томорсон" нэгэн.

 

 Түүнийг жудаггүй эр гэх яриа хэдийнээ чих дэлсэн болсон. Тэрээр  одоогоос 17 жилийн өмнө иргэн Б-ээс 2000 ам.доллар зээлээд буцааж өгөлгүй “луйвардсан” гэнэ. Олон жилийн өмнө түүнд ийнхүү  “луйвардуулсан” гэх  иргэн Б түүнээс 3 сая гаруй төгрөгийг нэхэмжлэхэд А.Гантулга захирал  “луу унжсан” тул тэдний маргаан шүүрдэлцэхдээ тулж, шүүхээс  хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэмээн тус хэргийг хаажээ. Үнэндээ 3 сая гаруй төгрөг бол одоо цагт А.Гантулга захиралд  юу ч биш нь ойлгомжтой. Гэсэн атлаа хүнд хэцүү байх үедээ бусдаас зээлсэн мөнгө эргүүлэн өгөхгүй байгаа нь түүнийг хүн чанарын хувьд, төрийн албаны ёс зүйн хувьд хэн болохыг нотолж байгаа хэрэг юм.

 

Дээр нь А.Гантулга захирал ажилчидтайгаа нэлээд ширүүн  дориун харилцдаг гэсэн мэдээлэл байдаг нь үнэний ортой бололтой. Захирал нь ажилчидтайгаа ширүүн харилцдаг учраас иргэдэд ажилчид нь харааж загнаж, үгийн  зөрүүгүй шанаадаж буй бичлэг өнгөрсөн жил хэвлэл  мэдээлэл  сошиалаар  гарсан. Захиралдаа уурласан уураа  ажилчид нь иргэдэд ийн гаргаж байгаа нь тэр гэж хэлэх ч хүмүүс байсан шүү.

 

Асар их мөнгө хөрөнгө эргэлддэг энэ газрын захирлаар 4 жил гаруй ажилласан А.Гантулга 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх хэмжээний мөнгөө базааж чадсан гэж ойр тойрны хүмүүс  нь ярих юм билээ. Тэрээр 2016 оны сонгуульд нэр дэвших бэлтгэлээ базаагаад амрах ч завгүй явах болж. Нэгэнт олонд танигдчихсан тэрбээр оддын өвчнөөр өвчилж, хэвлэл мэдээллээс залхсан гэж гайхуулж яваа. Олон нийт рүү чиглэсэн орон сууцжуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн гэдэг ч олон мянган иргэдийг сугалаагаар сонгож будлиан тарьсан гэж эгдүүцэх хүн олон. Ард иргэдээ байнга азын сугалаа руу чулуудаад байхаар амжилт дагах нь юу л бол. Төрийн байгууллагаар дамжин сонгуульд  оролцохоор зүтгэж байгаа ТОСК-ийн захирал А.Гантулга гэдэг хүний  тухай товчхон өгүүлэхэд ийм байна.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:122.201.24.210      2016-05-10 14:20:12
Aashlah aashgui engiin hun shde TOSK s umnu medhiim bna
 
 
IP:150.129.143.248      2016-05-10 18:52:50
Kkk, jijig gar shdee, Chex teigee niillj luivar hiideg. Odoo bol avilagch.
 
 
IP:180.235.178.33      2016-05-10 21:50:08
ix nydend dulaaxan nydeeree ineecen xvn hsig l bdag hsde tiim muuxai aahstai gej yy conin um
 
 
IP:139.5.216.62      2016-05-13 19:45:00
Ndjjddukgyjnbghjbbhkg
 
 
IP:202.170.80.25      2016-06-07 11:27:46
сайн залуу ш дээ, юунд ийм худал юм бичиж байдаг байнаа
 
 
IP:203.91.115.43      2016-07-25 13:17:18
Хятадын үр удам. Ээж аав нь 2 гудамны зайтай тусдаа амьдардаг байсан. Халзайчиахаад НИТХ-н дарга асан халзан Баттулгатай эгч дүүсийн хүүхэд. Хан-уул дүүргийн АН-н даргын суудлаа Лу.Болдтой наймаалцсан овоо гар шүү дээ
 
 
IP:150.129.142.216      2016-09-25 15:52:18
ЖИНХЭНЭ ИНЭЭДЭГ ДАЙСАН ШАЛ ХУДЛАА ХАХУУЛЬД ИДЭГДСЭН АМЬТАН
 
 
footer