2016/08/09

Урьдын адил дур булаам, авьяас нь дундраагүй, эрчүүдийг ховсдох чадвараа алдаагүй хэдий ч жүжигчин Шэрон Стоун 58 насандаа орь ганцаар суугаа билээ. Тэрбээр энэ яваа насандаа хэд хэдэн удаа дотно харилцаа үүсгэж байсан хэдий ч яг одоогоор ямар нэгэн эрэгтэйтэй хамтарч амьдраагүй байгаа юм. Тэгвэл хэд хоногийн өмнө папарацци нар Шэрон хувийн амьдралдаа өөрчлөлт оруулсан гэсэн таамаглалыг дэвшүүлэв. Стоун Беверли-Хиллс дүүрэгт нэлээн тохитой томоотой үл таних эртэй хамт явж байсан гэнэ.
 

 
Хүдэр чийрэг биетэй өндөр эр түүнтэй хамт дэлгүүр хэсэж явсан бөгөөд ууттай барааг нь барьсан аж. Уутан дотор дэр болон ор хөнжлийн шинэ даавуунууд байжээ. Тэдгээрийг од эмэгтэйн унтлагын өрөөнд шинээр суурьших хүнд зориулж авсан болов уу гэмээр харагджээ. Хамт явсан эр нь жүжигчин эмэгтэйг хөгжөөхийг оролдож, Шэрон ч тас тас хөхрөн аальгүйтэж байлаа. Тэд тун ч сайхан харагдаж байсан хэдий ч шинэ найз залуу нь Стоунаас нас залуу гэдэг нь илэрхий байв. 

Стоун хоёр удаа гэрлэж байсан билээ.




 

 

Эх сурвалж www.wikimon.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:202.9.40.231      2016-08-10 10:01:47
goy emegtei. naiz zaluu ni nastai murtuu ymar ch goy biy haataim dee.mash goy
 
 
IP:182.160.34.102      2016-08-20 18:01:25
eooe bie e ih goe avj yvahiin yumaa manaih ingej yvbal yaj doromjloh bol
 
 
IP:49.0.160.91      2016-11-23 16:43:14
ingeed hogshin aris boljdee
 
 
IP:49.0.160.91      2016-11-23 16:45:15
ingeed hogshin aris boljdee