2016/12/07

Хүн бүхний гоо сайхан байдлыг эрхэмлэн ажилладаг мэргэжлийн хүмүүс, чадварлаг хамт олны ачаар бид өөртөө итгэлтэй, үзэсгэлэн төгс, өөдрөг алхдаг шүү дээ. Үйлчлүүлэгчдийнхээ санаа бодолд нийцүүлэн чанартай үйлчилгээг үзүүлж, нийгмийн сайн сайхан үйлсэд чадварлаг, туршлагатай хамт олноороо гар бие оролцож байгаа “Zulaa`s hair and beauty salon”-ы захирал, үзэсгэлэнт бүсгүй Б.Гэрэлтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна. Шинэ жилийн захиалгад дарагдан, үйлчлүүлэгч ихтэй байгаа салоноор нь зочилж, хоромхон хугацаанд гоо сайхны салбарын тухай ярилцсанаа хүргэж байна.

 

-       Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе.


Сайн байна уу, танай хамт олон болон уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе.

 

-       Баярлалаа. Та гоо сайхны салбарт хөл тавиад хэдий хугацаа болж байна вэ?


Хүн өөрөө үүссэн цагаас л гоо зүйн ойлголт улбаатай. Өөртөө сэтгэл хангалуун хүн өөдрөг явдаг шүү дээ. Үсчин, гоо сайхны салбар нь хүний гадаад төрх, сэтгэл ханамжийн баталгааг хариуцаж ажилладаг. Бусдад аз жаргал бэлэглэдэг сайхан энергитэй газар шүү дээ. Тийм ч учраас би энэ салбарт анх 2004 онд хөл тавьж байсан. Ер нь өөрөө зураач мэргэжилтэй байсан болхоор арай ойр байсан лдаа.

 

-       Та өөрөө яг ямар гоо сайхны чиглэлээр дагнан ажилладаг вэ?


Би өөрөө зураач мэргэжилтэй учраас make up, body art чиглэл надад хялбар байдаг. Харин үсчингийн хувьд би нилээдгүй цаг зарцуулж байж мэргэшсэн.

 

Өөрөө гоо сайхны газар нээн ажиллуулах нь амаргүй даваа байсан мэт санагдаж байсан үе тохиолдол байсан уу?


Мэдээж аливаа зүйлд анхлан суралцах үе бол амаргүй даваа байдаг. Хүн ер нь хүссэн зүйлээ л хийж, тэмүүлж байвал түүнээсээ аз жаргалыг мэдэрдэг. Тийм ч учраас амаргүй санагдсан үед ч өөрийгөө зоригжуулж, ажлаасаа, үйлчлүүлэгчдээсээ урам авдаг даа. Би өөрөө үндэсний үзэлтэй хүн лдээ. Тийм ч учраас манай салоны ажилчид гадаадын улс орныг зориод мэргэжлээ илүү өндөр түвшинд дээшлүүлж ирээд түүнийгээ эх орондоо л ажиллаж, хөдөдмөрлөж үр дүнг нь гаргадаг. Монгол хүн бол Монголын баялаг шүү дээ. 

 

-       Эмэгтэй хүн сайхан харагдахдаа багагүй цаг хугацааг зарцуулж өнгөрөөдөг. Таны хувьд өөрийнхөө өдөр тутмын будалт болон, тэмдэглэлт үйл явдлын будалтад хэдий хугацааг зарцуулж байж өөртөө итгэлтэй болдог вэ?


Миний хувьд гоо сайхан болон үс засалтандаа цаг их зарцуулдаггүй ээ. Байнгын арчилгааг төвөггүйгээр хэвшил болгодог учраас нүүр будалтандаа 5-7 минут орчим, үсэндээ 10 минут орчим хугацааг л зарцуулдаг.

 

-       Удахгүй шинэ жилийн баяр болох гэж байна. Энэ жилийн хувьд танай салон үйлчлүүлэгчиддээ ямар ямар онцгой, трэнд болсон үйлчилгээг санал болгож байгаа вэ?


Энэ жил манай хамт олон үйлчлүүлэгчиддээ шинэ жилийн шинэлэг хэв маягийн будалт болон засалтаар бэлэг барьж байгаа. Ер нь хэт хиймэл, сүртэй засалт, будалтууд биш өөрт зохисон, нүүрний болон өөрийн төрөлх гоо сайхныг тодотгож өгсөн үйлчилгээг санал болгож байгаа.

 

-       Танай салон BOTOX-оороо үйлчлүүлэгчдийн анхаарлыг зүй ёсоор татдаг. Хамгийн сүүлийн үеийн, хамгийн үр дүнтэй үйлчилгээг үзүүлдэг гэдгээрээ олны талархлыг хүлээсэн шүү дээ. BOTOX болон бусад бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.


Манай олны салоны хувьд трэнд болсон, олны талархлыг хүлээсэн үйлчилгээ бол яах аргагүй ботокс. Хэрэглэж үзсэн хүмүүс ч маш өндөр сэтгэл ханамжтай байдаг. Бид үйлчлүүлэгчийнхээ арьсанд хамгийн сайн гэсэн тодотголтой бүхий л үр дүнг үзүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээг бэлддэг. Ботокс бол хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологоор бүтсэн, шүршдэг, түрхдэг гээд манай салонд олон янз байгаа. Таны арьсыг хурдан маш хурдан хугацаанд цайруулж, чийгшүүлж, үрчлээг тэнийлгэж, сэвх, нөсөөг арилгах бүтээгдэхүүн бол манай салоны ботоксын үйлчилгээ гэдгийг ам бардам хэлмээр байна. Зөвхөн манай салоноор худалдаалагддаг албан ёсны эрхтэй, үр дүнтэй үйлчилгээг санал болгож байгаадаа бид ч баяртай байдаг.

 

-       Танай салон бусад гоо сайхны салонуудаас юугаараа онцлог, давуу талтай вэ?


Манай салоны гол онцлог бол өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж ажилладаг. Мөн үйлчлүүлэгчиддээ байнга хөнгөлөлт урамшууллаар бэлэг барьж, уян хатан ажилладаг. Мөн нэмж хэлэхэд манай хамт олон олон жилийн туршлагатай, телевиз болон шоу нэвтрүүлэг, клип, кино, зураг авалт гэх мэт олон зүйл дээр бусад газруудтай хамтран ажилладаг нийгмийн идэвхитэй, хариуцлагатай хамт олон гэдгийг хэлмээр байна. Биднийг зорин ирсэн хэн бүхэнд сэтгэлд нь бүрэн хүрэхүйц үйлчилгээ, тав тухтай орчин, найрсаг хамт олны цогц үйлчилгээг мэдрүүлэх болно.

 

-       Ярилцсанд баярлалаа, танд болон танай салоны хамт олонд айлчлан ирж буй шинэ оны баярын мэнд хүргэж ажилд тань амжилт хүсье.


Баярлалаа, та бүхний ч бас ажилд амжилт хүсээд удахгүй болох шинэ жилийн баярын мэндийг хүргэж байна. 






Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:202.9.42.222      2016-12-11 09:10:13
Mundag busguid amhilt eruue